Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт хөтөлбөрийн ээлжит тохирол явагдаж 18 азтан тодорлоо. Тэдний дундаас энэ удаад хамгийн бяцхан азтанаар 3 настай Б.Сондор тодорч, И-март худалдааны төвөөр үйлчлүүлэн, худалдан авалт хийх эрхийн бичгийн эзэн боллоо. Ээж аав нь охиныхоо нэр дээрх хүүхдийн хадгаламжийн дансанд орлого хийгээд сугалаатай болж, урамшуулалт хөтөлбөрийн азтан болжээ. Азтан болсон Б.Сондорын аав С.Баяржаргалтай хадгаламжийн талаар цөөн хором хуучилсныг хүргэж байна.
Дашрамд дурдахад улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бидний зүгээс энэ удаад азтан, харилцагчдыгаа ковидын халдвараас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шагналыг нь гэрт нь хүргэж өгсөн юм.
Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилготой хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аян дуусахад цөөн хоног үлдлээ. 2020.07.20-оос эхлүүлсэн уг аянаар энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалааг олгож, цахилгаан скүтер, гар утас, ухаалаг цаг зэргийн эздийг тодруулсаар байгаа билээ.
Түүнчлэн аяны эхний супер хонжвор болох Nissan Лeaf цахилгаан автомашины эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, автомашинаа гардан авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл урамшуулалт аяны дараагийн буюу сүүлийн супер хонжворын эзэн тодорч, автомашины эзэн болох мөч мөн ойртсоор байна.
Харилцагч та бүхэн “Витамин ₮” урамшуулалт аяны тухай, аянд хэрхэн оролцох тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хуримтлуулж, санхүүгийн дархлаагаа дэмжицгээе!
Хуримтлалыг дэмжигч Голомт банк.