Оюутолгойн хөрөнгө оруулагчид Тусгай хороогоор ШАЛГУУЛАХ ХҮСЭЛГҮЙ...

2020 оны 12 сарын 22

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд  “Рио Тинто”,  “Туркойз Хилл Ресурс” компаниуд Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх асуудал дээр ойлголцолд хүрээд байна. Далд  уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар,  үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж “Рио Тинто” тооцоолсныг “Туркойз Хилл Ресурс” хүлээж авснаа зарлав.

Сануулахад, хөрөнгө оруулагчдын үл ойлголцолтой зэрэгцэн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор Тусгай хороо байгуулах шийдвэрийг /2020.11.30/ гаргаж байсан билээ. Тусгай хороо “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэж,  төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэсэн мэдээллийг өгч байсан.

Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан Тусгай хороо байгуулах шийдвэрийг дэмжиж буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн байсан.

Харин  сүүлийн мэдээллүүдээс үзэхэд хөрөнгө оруулагчид Тусгай хорооны шалгалтаар орох сонирхолгүй байгаа бололтой байна.

Тодотгоход, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад эхний тооцооллоор  5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байсан. Харин “Рио Тинто” компани далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэх тооцооллыг 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр мэдээлсэн юм. Энэ нь нийт зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар болж магадгүй гэсэн тооцоолол байсан. Зардал нэмэгдэхээс гадна ашиглалтад орох хугацаа төлөвлөснөөс  16-20 сараар хойшлох тухай мөн мэдэгдсэн юм.

Тэгвэл одоо хөрөнгө оруулагч талууд 6.75 тэрбум ам.доллар байхыг хүлээн зөвшөөрөөд буйгаас үзэхэд зардлын хэтрэлтийн дээд, доод хязгаарыг дундажлан тогтжээ. Цар тахлын нөлөөллөөс хамааран тооцоололд өөрчлөлт орж болно гэдгийг мөн хөрөнгө оруулагчид мэдэгдэж байгаа.

 

Дарааллын дагуу бол Далд уурхайн ТЭЗҮ-г “Оюутолгой” компанийн  ТУЗ батлах ёстой. Гэхдээ манай талаас Дубайн хэлцэлд тусгасан асуудлуудыг өөрчлөх ёстой, хөрөнгө оруулагч талтай ойлголцлоо нэгтгэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгааг сануулъя.

 

Дашрамд тодотгоход, 2020 оны туршид коронавирустэй зэрэгцэн амьдарсан дэлхийн улс орнуудын эдийн засаг 2021 онд харьцангуй сэргэнэ гэсэн төсөөллийг эдийн засагчид, судлаачид хийж байна. Эерэг төсөөллийн дагуу улс орнуудын эдийн засгийн идэвхжил сайн, үйлдвэрлэл өсөлттэй байвал дагаад дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт өндөр байх юм.

Улс орнууд бүтэн оны туршид цар тахлын сүүдэрт байгаа ч нөхцөл байдалд дасан зохицон урагшлахаас өөр сонголт байхгүй гэдэг нь оны хоёрдугаар хагасаас дэлхийн таваарын зах зээлд эерэг үзүүлэлтүүд гарснаас харагдаж байгаа билээ.

Манай тухайд Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл, экспорт тогтвортой байгаагаас гадна зэсийн баяжмал дахь алтны агууламж ирэх онд өснө гэсэн тооцоолол байгааг сануулахад илүүдэхгүй байх. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг ирэх онд 5 хувиас давж өсөх болов уу гэсэн төсөөллийг хийхдээ тулгуурлан авч үзсэн  гол үндэслэлүүдийн нэг нь Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламжтай холбоотой байсан. Тэгэхээр Оюутолгой төслийн эдийн засаг дахь нөлөө өндөр байна. Манай тал өөрсдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэж үзсэн  асуудлуудаар хөрөнгө оруулагч талтай ярилцаж, шийдвэрлэхэд улс төрийн талаас тогтвортой, тодорхой байр суурь шаардлагатайг сануулъя.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.27) 2020 оны 12 сарын 23

Оюу толгойн гэрээ, болон хэрэгжүүлэх үйл ажиллагаа тэр чигтээ луйвар, бүлхай, хулгай болсон хараат бус хөндлөнгийн олон улсын ба дотоодын шинжээчдийн багаар Хоёр талын гэрээний хэрэгжилт, үйл ажиллагааны талаарх цогц дүгнэлт гаргуулах нь зөв . Мөн ч их бохир өмхий самхай гарна даа... өмнө нь сайд асан Улаан, Тэрбишдагва нарын гаргаж тавьж байсан олон тэрбум долларын зөрчил тэгэсхийгээд чимээгүй болсон Оюутолгойг цээжээрээ хамгаалдаг, тэд нартай эрх ашиг үйл ажиллагаагаараа нэгдсэн УИХ-ын гишүүд, нэр нөлөө бүхий этгээдүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлж шахалт үзүүлэх ёстой.

0  |  0
зочин(202.9.47.27) 2020 оны 12 сарын 23

Оюу толгойн гэрээ, болон хэрэгжүүлэх үйл ажиллагаа тэр чигтээ луйвар, бүлхай, хулгай болсон хараат бус хөндлөнгийн олон улсын ба дотоодын шинжээчдийн багаар Хоёр талын гэрээний хэрэгжилт, үйл ажиллагааны талаарх цогц дүгнэлт гаргуулах нь зөв . Мөн ч их бохир өмхий самхай гарна даа... өмнө нь сайд асан Улаан, Тэрбишдагва нарын гаргаж тавьж байсан олон тэрбум долларын зөрчил тэгэсхийгээд чимээгүй болсон Оюутолгойг цээжээрээ хамгаалдаг, тэд нартай эрх ашиг үйл ажиллагаагаараа нэгдсэн УИХ-ын гишүүд, нэр нөлөө бүхий этгээдүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлж шахалт үзүүлэх ёстой.

0  |  0
mm(192.82.68.40) 2020 оны 12 сарын 23

zahiin uurhai guchin huvia unegui avdag bizdee

1  |  0
Зочин(66.181.188.108) 2020 оны 12 сарын 22

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог

0  |  0
Сэм(202.21.108.49) 2020 оны 12 сарын 23

Рио тинтогийн түүхийг уншвал орчин үеийн колонийн байгууллага гэдгийг ойлгоно доо.

2  |  0
Зочин (66.181.185.31) 2020 оны 12 сарын 23

Анх хийгдсэн гэрээнуудээ олсон байх даа анхнаас нь засаж сайжруулахгуй бол дэлхийн хэмжээний том жижиг орнуудын баялгийг залгидаг компани гэдэг ОТ н гэрээ сайжруулах бур болохгуй бол гэрээг цуцлана гэж байгаа залуу хумуустээ Амжилт хусье ТУЗ н Багабанди гэдэг хун байдаг л байх даа энэ олон жилийн монголын телее ганц уг унагасангуй

5  |  0
БНМАУ(139.5.216.86) 2020 оны 12 сарын 22

Дамба очир мэтийн хог шааруудыг худалдаж аваад өртөг зардлаа хий нэмээд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг хойшлуулаад нэг л мэдэхэд Бороо гоулд шиг ухаад дуусах вий.Хяналтаа сайн тавиасай.Баяр.Сайханбилэг нарын алдааг залруулах хэрэгтэй

1  |  0
л(192.82.72.9) 2020 оны 12 сарын 23

Наад гэрээ хэлэлцээрт чинь алдаа их байгаа, засаж залруулаагүй нөхцөлд цаашаагаа ухах асуудал яриад ч хэрэггүй. Монгол улс стратегийн орд газрын 50 -иас дээш хувийг эзэмшинэ гэж хуулиндаа заасан байдаг, гэтэл 34 хувиар тогтоосон байдаг, бөөн луйвар.

5  |  0
(66.181.168.131) 2020 оны 12 сарын 22

Delhiin n1 mahchin nuhurlulshuudee

1  |  0
Зайлаа(99.70.235.30) 2020 оны 12 сарын 22

Усгүй болох гэж байж юун их санадагын новшнууд

1  |  0
Заагч(202.126.88.149) 2020 оны 12 сарын 22

луйварчдыг хог риог зайлуулаач улс юм бол улс шиг л бай хогийн ацнуудаа.

3  |  1
Монгол улсад ашиггүй(202.9.46.52) 2020 оны 12 сарын 22

энэ ер нь монголчуудад ямар ч хамаагүй болсон юм биш үү монголын төр ямар ч арга хэмжээ авахгүй өдий хүрдээ өдөр бүр сая сая доллараар үнэлэгдэх баялаг зогсоо зайгүй гарч байгаа гэв ч монгол улс ашиг олох бус өрөнд орж байгаа нь ямар ч ашиггүй баялагаа гадгаш өгч байна энэ ямар ч хүн бодсон тэнэг үйлдэл байгаа нь ойлгомжтой. МУ-ын ЗГ төрийн 3 өндөрлөг ямарч арга хэмжээ авч чадахгүй өдий хүрлээ ард иргэд нь ядууралд орсоор байна тэд зөөлөн суудалд тансагласаар...

3  |  0
зочин(103.57.95.218) 2020 оны 12 сарын 22

цаашдаа зэсийн хэрэгцээ шаардлага улам л дэлхийд өсөж байгаа болохоор манайх энэ компани руу анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй дээ ашигт малтмал ашиглах нь ямар их хэрэгтэй болох нь Эрдэнэтээр л харагдаж байна үе үед монголчуудаа тэжээсээр ирсэн болохоор хойч үеэ бодож Оюу толгойд маш их хянамгай хандах ёстой л гэж боддог улс төрч нар бодож байгаа биз дээ\n

1  |  0
zochin(202.179.27.239) 2020 оны 12 сарын 22

Yamar geechiin umnuudad ugsun um be dee ,alt olborlood mongol bankind tushaahgui,mungu tugruguu manai bankaar damjuulahgui,shalguulahgui, yu geechiin chutgurt hamag bayalgaa zugeer ugchihsun um be

3  |  0
Top