Хонь
Таныг сайн, сайханд хөтлөх өөрчлөлтүүд хүлээж байна. Гэхдээ олон зүйл танаас шалтгаалах болно. Тиймээс бэлэн байдалд байхыг зөвлөж байна. Аз ивээх мөчийг бүү алдаарай. Хамгийн гол нь зөв цагтаа, зөв газраа байх ёстой.
Үхэр
Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа зааварласан өнгө аясаа орхи. Болгоомжгүй хэлсэн үг ажлын хамт олон болон ойр дотнын хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. Тодорхой хэмжээний ашиг орлого орох ч мөнгөн дүнд нөлөөлөх эсэхийг хэлэхэд хүнд байна. Ямартаа ч сайхан мэдээ дуулахад бэлэн байгаарай.
Ихэр
Энэ өдөр дуу чимээтэй орчноос хол байхыг хичээгээрэй. Өөртөө дүгнэлт хийх цаг нь иржээ. Ойр дотнын хүмүүстээ өндөр шаардлага тавихгүй байхыг хичээгээрэй. Мөн бага шүүмжлээрэй. Дэлхийг илүү сайхан болгох гэсэн хүслээ өөрөөсөө эхлэх хэрэгтэй.
Мэлхий
Энэ өдөр харьцангуй тайван өнгөрнө. Од гарагс энэ ордныхныг ивээнэ. Өдрийн эхэнд ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлаа эхлэхгүй байх нь дээр. Учир нь энэ өдөр бүтээх бус төлөвлөхөд илүү тохиромжтой.
Арслан
Та эрчилсэн олс адил бүх зүйлийг маш хурц хүлээн авч байна. Шинэ танилуудад онцгой болгоомжтой хандахыг зөвлөж байна. Таны дээр маш нарийн заль мэхний үүл хуралджээ. Хэтэрхий их зүйл амлаж буй хүмүүст бүү итгээрэй.
Охин
Ойрын өдрүүдэд ямар ч чухал үйл явдал болох ёсгүй. Өдрийг сонирхолтой өнгөрүүлэхийг хичээгээрэй. Шинэ ажил эхлэх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ маргалдахаас зайлсхий, үгүй гэхэд маргаан эхлүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Жинлүүр
Шинэ гэрээ, хэлэлцээр байгуулах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Ихээхэн хүн чадал гаргах тул хүчээ нөөцөл. Тиймээс зөвхөн таатай хүмүүстэй уулзаж, аль болох эерэг мэдрэмж авахыг хичээгээрэй. Та амьдралын илүү тайван хэмнэлийн талаар бодох хэрэгтэй. Цэвэр агаарт илүү цагийг өнгөрөөж байхыг зөвлөж байна.
Хилэнц
Энэ өдөр таагүй гэнэтийн бэлэг хүлээж байна. Ойрын өдрүүдийн төлөвлөгөөгөө биелүүлж чадна. Өөрийгөө ямар нэгэн зүйлээр баярлуулахыг хичээгээрэй. Хамгийн ойр дотнын хүмүүс тань тусламж үзүүлнэ. Согтууруулах ундаа эсвэл таваг хагалах замаар тайвшрахыг оролдох хэрэггүй.
Нум
Та маш эмзэг байгаа тул сөрөг нөлөөлөлд автахгүйн тулд бүх зүйл дээр болгоомжтой байгаарай. Аливаа маргаан, зөрчилдөөнд оролцохоос зайлсхий. Тэртээ тэргүй таны талд шийдэгдэхгүй. Хэдий чинээ цөөн алхам хийнэ, төдий чинээ алдах магадлал бага.
Матар
Энэ өдөр тайван хэмнэлээр өнгөрнө. Эхлүүлсэн ажлаа дуусгахад тохиромжтой. Энэ өдөр ашигтай худалдан авалт хийхийг зөвлөж байна. Тиймээс дэлгүүр хэсэх төлөвлөгөөгөө бүү хойшлуулаарай. Ингэснээр та өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ сэтгэл санааг өөдрөг болгоно.
Хумх
Таны сэтгэл санаа энэ өдөр таагүй байх болно. Гэхдээ сөрөг байдалд автахгүй байхыг хичээгээрэй. Танд таагүй байдлаар эргэж болзошгүй. Согтууруулах ундаа бодит байдлаас зугтах арга биш. Тиймээс энэ бодлоо орхи.
Загас
Мэргэжлийн ажилдаа төвлөрч, багахан хүчин чармайлт гаргасны үр дүнд та өмнөө тавьсан зорилгодоо хялбархан хүрч чадна. Ямар нэгэн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй мэт санагдвал илүү туршлагатай хүмүүст хандахаас бүү нэрэлхээрэй.
Сэтгэгдэл ( 0 )