Оюутолгой төсөлтэй холбоотой шинэ мэдээллүүд сүүлийн өдрүүдэд дараалан гарч байна.
Төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбаруудыг зах зээлийн судалгаанд үндэслэн гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Тухайлбал, хамгийн боломжтой, үр дүнтэй хувилбаруудаар “Оюут” уурхайгаас олборлох алтыг худалдах урт хугацааны гэрээ байгуулах, урьдчилсан худалдаа хийх нөхцлийг худалдан авагч талуудтай тохиролцох, дунд хугацааны бонд гаргах гэж үзжээ.
Эдгээр хувилбаруудаар санхүүжилт босгох нь хөрөнгө оруулагч талаас гарах зардлыг бууруулна гэж тооцсон байна. Түүнчлэн санхүүжилтийг амжилттай бүрдүүлбэл төслийн өгөөж өсөх тооцоололтой байгаа аж.
“Туркойз Хилл Ресурс” компани “Рио Тинто” компанитай 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр Оюутолгойн Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг. Санамж бичигт “Туркойз Хилл Ресурс” гол хөрөнгө оруулагчийн хувиар олон улсын санхүүгийн байгууллагуудаас 500 хүртэлх сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохоос гадна хувьцааны санхүүжилтээр бусад шаардлагатай санхүүжилтийг босгох тухай агуулгыг тусгасан юм. Тэгвэл тус компани дээр дурдсан хувилбаруудыг гаргаад байна.
Сануулахад, төслийн хөрөнгө оруулагч талууд “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд Далд уурхайн зардлын хэмжээн дээр ойлголцолд хүрээд буй. Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар, үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж “Рио Тинто” тооцоолсныг “Туркойз Хилл Ресурс” хүлээн авсан юм.
Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай энэ сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан.
Энэ үеэр Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдсэн аж.
Засгийн газрын ажлын хэсгээс өмнө нь “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл “Рио Тинто” компанийн зүгээс аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна.
Сэтгэгдэл ( 6 )
Бүтээн босгох ажлыг дуусгах шатандаа орсон үед нь зогсоох тухай ярьж бодохгүйлдээ.Эрхбиш ихээр нэмэгдэх ашгийг тооцоод дутуу хөрөнгө оруулалтыг нь шийдэх ёстой.Тэр шийдвэр гаргасан хүмүүсийг дараа улс төржөөд Сайханбилэг болон тэднийг шоронд хийсэн шиг шийтгэл л хэрэггүй.
Бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа гэхэд арга тактик чинь буруу л байх шиг бна! Нөгөө Рио тинтогийн эсрэг гээд байсан жижиг хувьцаа эзэмшигчид одоо энэ бичээд байгаа санхүүжилтийн төлөвлөгөөнүүдийг дэмжчихвэл яах вэ ...?! Манайд стратеги гэж бна уу?! Түүнийгээ бас зарлаад байх хэрэггүй байх.
oo za altiig turuuleed zarnaa tegeed bas bid orond ornoo
Шалгуулахгүй зөвшилцөнө ч гэх шиг. Элбэгдорж баяр сайхан билэг мэтийн эх орноо худалдсан юмнуудаас Монгол орон хохирч байна. Одоо засах гэж хэцүү байна шдээ
MAHCHIN ZAGASNI AMAND OROOD BAAS BOLOOD HOSHNOGOIOR NI GARCHDEE HUURHII
Zailaa