Хонь
Та сөрөг сэтгэлийн хөдөлгөөндөө автахгүй бол энэ өдөр танд аз тохионо. Сөрөг бодлоос ангижрахад туслах таатай зүйл хийгээрэй. Найзуудтайгаа уулзахад сайхан үе. Өдрийн цагаар эрүүл агаарт аль болох удаан хугацаанд өнгөрүүлэхийг хичээгээрэй.
Үхэр
Энэ өдөр эргэн тойрны хүмүүс танд тал талаас хандах болно. Гэхдээ энэ байдал танд төвөг болохгүй төдийгүй та баяртайгаар тэдэнд туслах болно. Хайртай хүнтэйгээ харилцахдаа буулт хийхийг хичээгээрэй. Түүнд таны анхаарал, дэмжлэг туйлын хэрэгтэй байгаа шүү.
Ихэр
Ойрын өдрүүдэд ямар нэгэн зүйл таны уурыг барах бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр та асуудлыг шийдэхгүйгээр барахгүй улам гүнзгийрүүлнэ. Чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Аливаа зүйлд зөвхөн өөрийн нөөц, боломжид тулгуурлан хандахыг хичээгээрэй.
Мэлхий
Ажлын болон ар гэрийн асуудлууд таныг үйл явдлын төвд авчирна. Гэхдээ энэ байдал танд дарамт учруулахгүй. Энэ өдөр эргэлзээ төрүүлсэн аливаа ажил, үйлд оролцохгүй байхыг зөвлөж байна. Хатуу ундаа уухаас татгалзаарай. Тун хэтрүүлэн, эрүүл мэнддээ хор хүргэхгүй байхыг зөвлөж байна.
Арслан
Энэ өдөр аль болох өөртөө тааламжтай ажил төлөвлөхийг хичээгээрэй. Удаан уулзаагүй ойр, дотнын хүмүүстэй уулзахад тохиромжтой. Энэ ордны зарим нь шинэ мэдрэмж авахаар алсын замд гарах бол зарим нэгэн таатай хүмүүстэй ярилцан суухыг илүүд үзнэ.
Охин
Энэ өдөр маш үр бүтээлтэй өнгөрөх магадлал өндөр байна. Та санасан ажлаа цаг тухайд нь амжуулна. Гэхдээ хэт их үүрэг хариуцлага авч, өөрийгөө хэт ачаалахгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байдалдаа анхаарах цаг нь иржээ. Аливаа зовуурыг үл тоомсорлож болохгүй.
Жинлүүр
Таны эргэн тойронд амьдрал зогссон мэт санагдана. Энэ өдөр онц гойд сонирхолтой зүйл тохиохгүй. Гэхдээ ингэлээ гээд ичээндээ орох шалтаг биш. Танд үйл явдлын эргүүлэгт дахин орохоосоо өмнө хүчээ сэлбэх амралт олдож байгаа юм.
Хилэнц
Энэ өдөр таны хувьд бүх талаараа таатай өдөр байх болно. Таагүй зүйл учрах ёсгүй. Таны хуучин харилцаа шинэ ирээдүйг нээнэ. Тиймээс хуучин танилуудтайгаа уулзаж, ярилцахаас бүү татгалзаарай.
Нум
Танд маш таатай цаг үе тохиож байна. Та ямар ч ажлыг эрч хүчтэй эхлүүлэх болно. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ингэснээр та сайхан мэдрэмж авч, нэмэлт хүчээр цэнэглэгдэнэ. Гэхдээ ялихгүй зүйлээс болж маргаан үүсэхээс зайлсхийгээрэй.
Матар
Ядарсан мэдрэмж төрж байвал бүх зүйлээ ажлаа хойш нь тавь. Энэ өдөр аливаа нөхцөл байдалд хялбар дасан зохицож чаддаг хүнд харьцангуй хөнгөн өнгөрнө. Ойр дотнын хүн, найз нөхөд, танилуудтайгаа илүү харилцах болно. Гэхдээ энэ нь таныг ядраана гэсэн үг биш.
Хумх
Таны ойр тойронд амьдрал буцалж, та үйл явдлын төвд орно. Хамгийн гол нь өөрийн боломж, бололцоог зөв тооцоолох хэрэгтэй. Таны зүрх сэтгэлд ойр хүмүүс танд таатай цаг хугацааг олгоно. Тэдэнтэй харилцсанаар эерэг, сайхан мэдрэмж авна. Өнөөдрөөрөө амьдарч, өөрийгөө баярлуулаарай.
Загас
Энэ өдөр танд нэлээд чухал асуудлыг шийдэх хэрэг гарна. Та өөрөөрөө болно хийсэн ажлаараа сэтгэл хангалуун үлдэнэ. Юуны өмнө тухайн нөхцөл байдлыг зөв үнэлсний дараа алхам хийх нь зүйтэй. Шаардлага гарвал мэргэжлийн хүний зөвлөгөөг аваарай.
Сэтгэгдэл ( 0 )