ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан танилын хүрээгээ өргөтгөнө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Хонь

Таны тооцоолж байснаас ч илүү их хөдөлмөрлөх үе ирж байна. Өгөөж ч тийм их байхгүй. Шаардлага гарвал итгэдэг хүмүүсээ туслахаар аваарай. Гэнэт овоорсон асуудал танд шийдвэрлэхэд хүнд ачаа болох магадлал байна.

Үхэр

Энэ өдөр хийж бүтээхээр төлөвлөсөн бүхэн тань биелнэ. Хэн нэгний тусламж хэрэгтэй ажилд анхаарал хандуулах хэрэггүй. Учир нь тусламж ажлыг тань зөвхөн уяна. Гэхдээ энэ хүртэл тань саад учруулахгүй.

Ихэр

Зайлшгүй шаардлагатай хүмүүстэй үг хэлээ ололцоход танд хүнд байх болно. Энэ нь ялангуяа хайр сэтгэлийн харилцаанд хамаатай. Хуучин тэмдэглэлийн дэвтрээ олж, хуучин харилцаагаа сэргээж магадгүй.

Мэлхий

Ирэх өдрүүдэд өөрийн бие махбодоо сэтгэл зүйн болон биеийн хүчний ачааллаар дарахгүй байхыг хичээгээрэй. Гэсэн хэдий ч танд багагүй хүч, тэнхээ мэдрэгдэх болно. Аливаа маргаанаас зайлсхий. Амралтад илүү хугацаа зарцуулж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ баярлуулахаа мартуузай.

Арслан

Энэ өдөр таны ажил, мэргэжлийн ашиг сонирхол таны хувийн харилцаатай зөрчилдөж болзошгүй. Тиймээс өчүүхэн зүйлийг том зүйл болгож дэвэргэхгүй байхыг анхаараарай. Нөхцөл байдалтай уялдуулан шуурхай хариу арга хэмжээ авах, ажлын явцад шийдвэр гаргах, төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн байхыг зөвлөж байна.

Охин

Ямар нэгэн том үйл явдал болохгүй. Мэргэжлийн хувьд энэ үеийг чухал гэж хэлэхэд хүндрэлтэй. Орлогын шинэ боломжид болгоомжтой хандаарай. Эрхэм хүмүүстэй маргаан дэгдэж, асуудал шийдэх гэж хичээх хэрэггүй. Хайр сэтгэлийн хувьд энэ өдөр олон зүйлийг амлаж байна.

Жинлүүр

Энэ өдөр танд янз бүрийн боломж бэлэглэнэ. Танд хэрэгтэй харилцаа тогтоох, тохиролцоонд хүрэх, хамтарсан төсөл эхлүүлэх боломж гарна. Эрүүл мэндийн тал дээр тогтсон хэвшил, дадлаа эргэн харж, өдрийн хуваариа өөрчилж, шаардлагатай тохиолдолд биеийн хүчний ачааллаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Хилэнц

Ертөнцийг өөрчилж, яаран шийдвэр гаргах тохиромжтой мөч биш. Таны хүндэтгэдэг хүн танд зориулан сонирхолтой төлөвлөгөө гаргасан байх талтай. Аль болох илүү амарч, өөрийгөө ахуйн болон бусад асуудлаар ачаалахгүй байхыг зөвлөж байна.

Нум

Энэ цаг үед та өөрийн зорилго, түүнд хүрэх арга замыг тодорхой төсөөлж байна. Зорилгодоо хүрэх замаар урагшлахад танд хангалттай хүч, эрмэлзэл байна. Ажил дээрээ тэвчээртэй, анхааралтай байгаарай. Магадгүй одоо таны тусламж, дэмжлэг хэн нэгэнд хэрэгтэй байна. Ийм боломж гарвал бүү татгалзаарай. Эрүүл мэнддээ анхаараарай.

Матар

Ирэх өдрүүдэд хүлээх байр сууриас хандах нь дээр. Учир нь одоо юу ч хийхийг оролдсон тэс өөр үр дүн гарна. Ойр дотнын хүмүүстэй харилцах харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. Аливаа маргаанаас зайлсхийгээрэй.

Хумх

Ажил хэргийн шугамаар танилуудын хүрээгээ өргөтгөхөд тохиромжтой өдөр. Танд шинэ дүрд өөрийгөө сорих боломж гарна. Та шинэ сорилтыг амжилттай давна. Хэн нэгнийг шүүмжлэх эсвэл заах хэрэггүй. Өөрийн зорилгодоо хүрэхийн хүсэж байгаа бол заль хэрэглээрэй.

Загас

Энэ цаг үед таны бүхий л ажилд саад тотгор хүлээж байна. Танаас хамаарахгүй шалтгаанаар ихэнх ажлууд тань бүтэлгүйтнэ. Хэрэв та тэвчээр, логик сэтгэлгээг нэгдүгээрт тавибал нөхцөл байдал мухардалд орохгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top