Бүх цаг үеийн хамгийн царайлаг 10 эрэгтэй модель

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Сайхан бие, сэтгэл татсан инээмсэглэл. Энд гарах эрчүүдийн өмнө дэлхий сөхрөн унасан юм.

Маркус Шенкенберг

1990-өөд онд тэр Наоми Кэмпбелл, Клаудия Шиффер, Стефани Сеймур нартай хамт Versace, Dolce&Gabbana-д ажиллаж байлаа. Дотуур хувцасны бүх брэнд түүнтэй хамтран ажиллахыг мөрөөдөж байв. Кино урлагт хэсэг зүтгэсэн ч жүжигчин болж чадаагүй.

Дэвид Ганди

Стресс тайлах шилдэг арга бол Дэвид Гандигийн зургийг үзэх. Dolce&Gabbana-ийн нүүр царай, хувцас загварын бурхан тэнгэр, бүсгүйчүүдийн зүрхийг залгигч.

Жон Кортахарена

Forbes сэтгүүлд нэр нь байнга дурдагддаг хамгийн өндөр цалинтай моделийн нэг. Түүний өмнө Just Cavalli, Versace, Giorgio Armani, Trussardi, Diesel, Lagerfeld брэндүүд бууж өгсөн.

Тайсон Бекфорд

Ерөөд онд Тайсон Бекфорд эргэтэй загварын Наоми Кэмпбелл гэгдэж байлаа. Тэр хоёрыг үерхэж байгаа гэсэн цуурхал байнга гардаг байсан. 1995 онд Бекфорд VH1-ийн Оны хүнээр тодорч, дэлхийн хамгийн царайлаг 50 хүний тоонд багтсан.

Шон О’Прай

2006 онд түүнийг “Америк топ модель” шоуны шүүгч Ноуле Марин нээж олсон юм. Тейлор Свифт, Мадоннагийн клипэнд тоглоод тэр дэлхийд алдаршсан. Одоо Шон Dior, Paul Smith, Tom Ford, Giorgio Armani, H&M-тай хамтран ажиллаж байна.

Матиас Лауридсен

Түүнийг 19 настайд нь загварын ертөнц анх нээж гаргасан юм. Зүүн хацрандаа сорвитойдоо эмзэглэдэг байсан ч сорви эр хүнийг чимдэг билээ.

Марк Вандерлу

Ерөөд онд замналаа эхлүүлсэн тэрбээр одоо ч зодог тайлаагүй хэвээр.

Брэд Кроэнинг

Карл Лагерфельдийн дотнын найз. Chanel, Fendi-тэй олон жил ажиллаж байна.

Ноа Миллс

2003 онд гараагаа эхэлсэн. Calvin Klein-ий сурталчилгаанд Наталья Водяноватай тоглосноор дэлхийд нэрд гарсан.

Эвандро Солдати

Бразил залуу Эвандро 2001 оноос загвар өмсч эхэлсэн. Эвандро дуучин Леди Гагагийн Alejandro дууны клипэнд тоглож, Armani Jeans, Valentino, Dolce & Gabbana, Guess-тэй гэрээ байгуулсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top