Их Британи Европын Холбооноос гарах үйл явц дууслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах үйл явц албан ёсоор дууслаа. Өнөөдрөөс /2021.01.01/ Европын Холбооны дүрэм журмыг мөрдөхгүй болсон Их Британийн хувьд шинэ эрин эхэлж байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Brexit-ийн үйл явц дууссанаар бид эрх чөлөөгөө гартаа атгалаа. Цаашид илүү өөр, илүү сайн зохицуулалтуудыг хийх боломж бүрдэж байна” гэж мэдэгджээ. Харин Их Британийн сайд нар худалдааны дүрэм журам өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ойрын хугацаанд тасалдал, саатал үүсэж болзошгүй хэмээн анхааруулсан байна.

Их Британи болон Европын Холбоо нь зул сарын баярын өмнөх өдөр худалдааны гэрээний талаар тохиролцоонд хүрч, Их Британийн парламент лхагва гарагт уг гэрээг эцэслэн баталснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top