Хонь
Өнөөдөр нөхцөл байдал таны хүссэн шиг эргэхгүй л болов уу. Энэ өдөр санхүүтэй холбоотой үйл ажиллагааны талаар бодож тунгаахыг од гарагс зөвлөж байна. Эрсдэлтэй санаачилга, үйл ажиллагаа алдагдал авчирна. Таны зүгээс ажилдаа ноцтой алдаа гаргаж, энэ нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлж болзошгүй. Өнөөдөр биеэ барьж, аливаа зүйлд тайван, уужуу сэтгэлээр хандаарай. Учир нь танаас маш их хичээл зүтгэл шаардагдана.
Үхэр
Таны идэвх, зүтгэл удирдлага болон хамт олны тань анхааралд өртөнө. Өнөөдөр аливаа асуудлыг амжилттай шийдвэрлэж, албан тушаал ахих боломж нээлттэй. Санхүүгийн байдал тань дээшилж, бэлэг эсвэл олз олох магадлал өндөр байна. Шинэ танилтай болох эсвэл сонирхолтой санал авч магадгүй. Татгалзах хэрэггүй шүү. Учир нь ингэснээр таны амьдрал илүү сонирхолтой болж, санхүү, материаллаг байдал нь дээшилж, шинэ найз нөхөдтэй болно.
Ихэр
Өнөөдөр харилцан ойлголцох, буулт хийх хүсэл огт үгүй байх болно. Тиймээс удирдлага эсвэл төрийн байгууллагад хандах болбол биеэ барьж, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Санаагаар бүү унаарай. Өмнөө тулгараад буй саад, бэрхшээлийг даван туулж чадахгүй л болов уу. Тиймээс түншдээ хандах хандлага, үйлдлээ өөрчилж магадгүй.
Мэлхий
Аливаа ажил, үйлсэд таатай өдөр, Таны санасан хүссэн бүхэн амьдралд биеллээ олох боломжтой. Энэ өдөр сайн ойлгодоггүй ажил, хэргийг зоригтой эхлүүлээрэй. Ямар нэгэн эрсдэл гаргаж, бооцоо тавивал хожих магадлал бий. Гэрийн ажилд нэг хэвийн байдлаас татгалзаж, шинэчлэл, шинэ санаа гаргаарай. Бусдын өчүүхэн мэт санагдсан тусламж, оролцооноос бүү татгалзаарай.
Арслан
Санхүүгийн хувьд энэ өдөр таны хувьд тун таатай өдөр байх болно. Арслангууд аливаа худалдаа, арилжааг амжилттай хийх бол зохиолч, сэтгүүлч, зураач, хөгжимчин зэрэг уран бүтээч арслангуудыг ихээхэн урамшуулал хүлээж байна. Амралт, ажлаа хослуулахыг зөвлөж байна. Хэрэв ийм томилолт тохиовол та өөрийгөө азтайд тооцоорой. Та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхээс гадна хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх болно.
Охин
Өнөөдөр таныг таатай гэнэтийн бэлэг хүлээж байна. Тухайлбал, та гэнэт өв хөрөнгө өвлөх, хэдийн мартсан зээлийг тань буцаан төлж магадгүй. Хэрэв аз гэгч зүйл танд ийм бэлэг бэлдээгүй байсан ч гэсэн таны ажилч, хичээнгүй зан үр шимээ өгнө гэдэгт бүү эргэлзээрэй.
Жинлүүр
Жинлүүрийнхний хувьд азтай өдөр. Од гарагс танд хайр сэтгэлийн асуудлыг шийдэхэд санаанд оромгүй амжилт эсвэл маш таатай нөхцөл байдлыг бүрдүүлжээ. Санаачилгыг гартаа авч, амьдралын ханиас тусламж хүлээлтгүй, бүхнийг өөрөө хийхийг хичээгээрэй. Зориг, сэтгэл татам байдал, ухаан танд амжилт авчирна.
Хилэнц
Өдрийн эхний хагаст амьдралын хүч чадал мэргэжлийн үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлнө. Энэ хугацаа гэрлэлтээ бүртгүүлэх, томоохон эд зүйл худалдан авах, аялал, амралтад зохимжтой. Гэхдээ санхүүгийн асуудалтай холбоотой ямар нэгэн чухал шийдвэр гаргахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Учир нь од гарагсын нөлөө тогтвортой бус байна.
Нум
Өнөөдөр бизнесийн салбарт ажилладаг эрэгтэй нумынхан азтай байх болно. Таны өвөрмөц сэтгэлгээ, биеэ сайхан авч явдаг байдал, дэлхийг үзэх стандарт бус үзэлд татагдсан олон хүн таныг хүрээлж байдаг. Түншүүдийн тусламж, таны нийтэч, зөв шийдвэр гаргах чадвар зэрэг санхүүгийн хувьд оргилд хүрэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд тусална. Харин энэ ордны бүсгүйчүүдийн хувьд дотно харилцаатай хүнээ сайтар шинжихийг од гарагс зөвлөж байна. Тэр өөрийгөө илэрхийлж байгаа шиг хүн огт биш байх талтай.
Матар
Өрсөлдөгчдийнхөө мэхийг даван гарч, санхүүгийн байдлаа дээшлүүлэх, ялангуяа, гаднын хүмүүстэй танилцахад таатай өдөр. Нийгмийн болон улс төрийн зүтгэлтнүүдтэй хийх уулзалт амжилттай болно. Улс төрийг сонирхож буй эрхмүүд өөрийн хүслээ биелүүлж магадгүй.
Хумх
Романтик эсвэл гэр бүлийн харилцаа танаас хариуцлагатай байхыг шаардана. Энэ өдөр хайртай хосууд ч тэр, гэр бүлийн хоёрт ч тэр зөрчилтэй өдөр. Гутрангуй, сөрөг хандлагад ноёрхох боломж бүү өг. Өнгөрснөө ухаж, хэзээ нэгэн цагт шаналгаж байсан мэдрэмжийг сэдрээх хэрэггүй.
Загас
Салхи таны дарвуулыг зөв чигт чиглүүлж байна. Таны амжилтад зөвхөн хувийн зохион байгуулалтгүй байдал, нэгэн зэрэг хэд хэдэн асуудлыг шийдэх гэсэн хүсэл тань ноцтой саад учруулж болзошгүй. Найз нөхөдтэйгөө хамтран нийгмийн болон улс төрийн салбарт ажиллах төлөвлөгөө боловсруулаарай.
Сэтгэгдэл ( 0 )