ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынханд хувь заяа нь бэлэг барина

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Хонь

Энэ өдрөөс ихийг хүлээх хэрэггүй. Таны зарим төлөвлөгөө биелэхгүй тул чамлахаас чанга атгаарай. Таны амьдрал ихээхэн шалтгаалдаг хүмүүстэйгээ зөрчилдөж болзошгүй. Таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан хамтын ажиллагаа эсвэл харилцаагаа таслах тухай бодол орж ирнэ. Гэхдээ ийм шийдвэр гаргах гэж яарахгүй байхыг зөвлөж байна.

Үхэр

Нэгдүгээр сарын энэ өдөр таны хэтэвч нэмэлт орлого, хожил, урамшуулал авах г.м. ямар нэг байдлаар баяжна. Үүнд таны албан тушаал эсвэл удирдлагатайгаа тогтоосон нөхөрлөл үүрэг гүйцэтгэх  магадлалтай. Энэ өдрийн сөрөг хандлага таны хэтрүүлэн идэх зуршил, үрэлгэн зантай холбоотой. Ажил хэргийн асуудал дээр азаа сорих хэрэггүй. Эс бөгөөс хялбар олсон зүйлээ хялбар алдах болно. Туршилтын эсвэл буяны төсөлд хандив өгөхийг үгүйсгэхгүй.

Ихэр

Эерэг өдөр. Таны өмнө шинэ зам нээгдэх эсвэл хуучин амжилттай явж байсан ажлаа үргэлжлүүлэх боломж гарч ирнэ. Сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд аливаа сөрөг зүйлсийг анзааралгүй өнгөрөх эсвэл эерэг талаас нь олж харахад тусална. Хуучинсаг үзэл тань богино хугацаанд өөрчлөгдөж магадгүй. Нөхцөл байдал санамсаргүй эргэж, сэтгэл зүйн дарамтаас ангижирч, гаднын саад, бэрхшээл арилна.

Мэлхий

Бүтэн өдрийн турш та бүх боломжоо дайчлан амьдарч, ажиллана. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, уулыг нурааж, усыг эргүүлэх хүсэл төрнө. Хувийн болон гэр бүлийн амьдралд төгс гэж бодсон зүйл тань нурах хэдий ч алсдаа эргэн сэргэж, шинэ зорилго гарч ирнэ. Өөрийгөө илэрхийлэхийг хүсвэл хэвшмэл байдлаас татгалзаж, стандарт бус шийдвэр гаргаарай. Нөхцөл байдал эгэл бус байх тусам тэвчээрээ шалгах эсвэл бусдад хүч чадлаа харуулах боломж нэмэгдэнэ.

Арслан

Өнөөдөр од гарагс танд санхүүгийн асуудлаа шийдэж, ашиг олох зөвшөөрөл олгожээ. Хайр сэтгэлийн харилцаа харьцангуй хялбар бүтэж, хамтын эрх ашигт нийцнэ. Санхүүгийн хувьд хамааралтай байдаг түнштэйгээ ам зөрөхгүй байхыг зөвлөж байна. Аливаа зөрчилдөөнөөс зайлсхийгээрэй.

Охин

Өнөөдөр зөвхөн өөрт таатай, сонирхолтой ажлаа төлөвлөөрэй. Эс бөгөөс ямар ч сэтгэл ханамж авахгүй. Хэн нэгэнд сэтгэл татагдаж эсвэл хайр сэтгэлийг харилцаа үүсгэж магадгүй.

Жинлүүр

Энэ ордод төрөгсдөд нэг хэвийн ажил хийх хүсэл төрөхгүй. Таны толгойд алс холын аяллын талаарх бодол эргэлдэх болно. Эрт байгаа ч амралтаа төлөвлөх зэргээр тааламжтай зүйлийг ашигтай зүйлтэй хослуулаарай. Ингэснээр ирээдүйн зорилго тодорхой болж, асар их цэнэг авч, өдөр тутмын бодит байдалтай эвлэрэхэд дөхөм болно.

Хилэнц

Өнөөдөр гаднын хүмүүс болон хамт олонтойгоо чухал мэдээллээ хуваалцахгүй байсан нь дээр. Учир нь төлөвлөгөө нурах аюултай. Таалагддаггүй хүмүүсээс зай барьж, харьцахгүй байхыг хичээгээрэй.

Нум

Хувь заяаны өгсөн бэлэг бүхэнд чин сэтгэлээсээ баярлана. Амьдралын янз бүрийн салбарт огцом өөрчлөлт гарч магадгүй. Энэ бүгд танд эерэг мэдрэмж төрүүлнэ. Өнөөдөр хойш нь тавьсан ажлаа дуусгаж, юу чухал, юу чухал бусыг эцэслэн шийдвэрлэхийг зөвлөж байна.

Матар

Амжилттай өдөр. Аливаа эхлэлд амжилт гаргах ч ялалт хялбар байдаггүй гэдгийг бүү мартаарай. Таны сонирхлыг татах ажил таны бүх бодол санааг эзлэх ба энэ ажил хэрэг таны өмнө гайхалтай ирээдүйг нээнэ. Бусад төслийг хойш нь тавих эсвэл бусдад даалгасан нь дээр.

Хумх

Дурласан хумхынхны байр суурь тогтворгүй байна. Нэг талаас санаачилга гаргах таатай мөчийг алдвал алдас болно. Нөгөө талаар, олон зүйл санасан шиг бүтэхгүй. Хувийн ажил үйлс дэх амжилт мөнх үргэлжлэхгүй. Сэтгэлээ илчилж, зоригтой алхам хийсэн ч хүссэн хариулт авна гэж бүү хүлээ. Хайртай хүн тань сэтгэлээр тоглож эсвэл хариулт өгөхөөс зайлсхийх болно. Тиймээс од гарагс их зүйл хүлээлгүй, чамлахаас чанга атгахыг зөвлөж байна.

Загас

Жаргалтай өдөр. Учир нь эртнээс боловсруулсан төлөвлөгөө, санаачилгыг хэрэгжүүлж чадна. Санаачилгыг гартаа авснаар та ур чадвараа бүрэн дайчилж, илэрхийлнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top