Хөвсгөл далайн мөсний ХАР, ЦАГААН ХИЛД өөрчлөлт оржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун өмнө зүгт 26 км-т төвтэй, 6.5 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгдсөн тул далайн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас онцгойлон анхааруулж байна. 

Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу Хадан хүй орчимд хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг аж. Хар хилний хэмжээ өөр өөр байдаг бөгөөд нэгээхэн хэсэг нь л гэхэд 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам, гүүрээр явахыг Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэн өнөөдөр "Орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас хамтарсан баг гарч, Хөвсгөл аймгийн Ханх суманд ажиллаж байгаа. Хөвсгөл нууран дээрх нөхцөл байдлын талаар эхний байдлаар мэдээлэл авахад өнөөдрийн газар хөдлөлтийн улмаас хүнгэнэсэн дуу чимээ гарсан гэх мэдээлэл байна. Ер нь хүйтний үед бага зэргийн хагарал цууралт үүсдэг" гэх мэдээлэл өгснийг сануулъя. 
 


2021 оны нэгдүгээр сарын 12-ны 20:00 цагаас нэгдүгээр сарын 13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Нутгийн баруун болон өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Цаашид Хөвсгөл аймгийн нутгаар нэгдүгээр сарын 14-нд нутгийн өмнөд хэсэг, 17-нд нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурна. Хүйтний эрч бага зэрэг чангарч, Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 17-ноос нийт нутгаар хүйтний эрч эрс суларна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хтт(202.55.188.43) 2021 оны 01 сарын 16

Хүний үг мэддэггүй үхэр монголчууд

0  |  0
ж(103.26.193.85) 2021 оны 01 сарын 15

газар хөдөлж тийм хэмжээний цууралт бх азаар өвөл таарч зун бсн бол балрахгүй юу байгал дэлхийгээ хайрал хөвсгөлчүүд маш бохир шүү баас шээс хог новшоо сайг цэвэрлэ

1  |  0
ҮХЭР МОНГОЛЧУУДАД(202.21.108.156) 2021 оны 01 сарын 16

Хэлээд яриад байхад анхааруулгыг нь тоохгүй цөмөрц орж унаж үхчээд улсын мөнгөөр өчнөөн эрэл хайгуул болж хар хүйтэнд хүн хүч зарж бусаддаа гай болов. ҮХЭР МОНГОЛЧУУДАА

2  |  0
Top