-“Туркойз хилл ресурс”, “Рио тинто” нар арбитрт далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлаар маргаж байгаа-
Ойролцоогоор 34 сая тонн зэс, 1200 тонн алт, 7200 тонн мөнгөний нөөцтэй Оюутолгойн ордыг тойрсон хөрөнгө оруулагчдын маргааныг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дахин онцолж эхэллээ. Гэхдээ энэ удаад “Монгол Улс “Рио тинто”-гийн Оюутолгой төслийг зогсоох уу” гэх мэт асуусан гарчигтайгаар онцолж. “Туркойз хилл ресурс” буюу TRQ компанийн хувьцаа хоёрхон өдрийн дотор олон улсын биржүүдэд 20 гаруй хувиар унаад байгаа. Учир нь тус компанийн хөрөнгө оруулагчдад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын явц, цаашлаад Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнүүд цуцлагдах талаар мэдээлэл хүрсэн хэрэг. УИХ-аас өнгөрсөн 2019 онд Оюутолгой ордоос Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтоол баталсан.
Tогтоолд Дубайн гэрээ буюу Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг эргэж харах, татварыг олон улсын жишгийн дагуу ногдуулах, гүний усны ашиглалт тэргүүтэй байгаль орчны асуудлуудыг тусгасан байдаг. Тэгвэл энэ удаад Засгийн газар дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах хүлээсэн үүргийнхээ хүрээнд хөрөнгө оруулагч талд УИХ-ын байр суурийг уламжилсан бололтой. Энэ талаар “Туркойз хилл ресурс” компани гаргасан мэдэгдэлдээ онцолсон болохыг хэвлэлүүд тодотгожээ. Тус мэдэгдэлд “Рио тинто” өнгөрсөн сард Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, анх тооцож байсан 5.3 тэрбум ам.долларын өртөг 6.75 тэрбум ам.доллар болж нэмэгдэх тооцоог танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас зардлын хэмжээ ийнхүү өссөн нь төслөөс хүртэх эдийн засгийн үр ашгийг бууруулж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Дубайн гэрээг цуцлах, эсвэл шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна” гэдгийг дурдсан байгаа юм. Энэ сарын 4-нд Засгийн газраас хөрөнгө оруулагчдад хаягласан энэхүү албан бичигт дурдсанаар Монгол Улс Оюутолгойгоос хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо гарсан зэргийг дурджээ.
Үүний өмнө буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс ч өөрийн толгой компани болох “Рио тинто”-гийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилттэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж байсан юм. “Рио тинто”-гийн зүгээс далд уурхайн нэмэлт санхүүжилтийг 500 сая ам.доллароос илүү өр үүсгэхгүй байхыг“Туркойз хилл ресурс”-д даалгасан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн 66 хувь эзэмшлээс өөр үндсэн хөрөнгөгүй “Туркойз хилл ресурс” компани далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг өөрийн өмч, хувьцааг арилжих замаар босгохыг тулгасан гэж үзсэн юм. Гэвч “Туркойз хилл ресурс” компани далд уурхайн нэмэлт санхүүжилтийг түлхүү Оюутолгойн алтыг урьдчилан худалдах замаар босгоно гэх тооцоог танилцуулсан. Ерөнхийдөө Оюутолгойг тойрсон гол маргаан 66 хувийг “Туркойз хилл ресурс” болон түүний толгой компани болох “Рио тинто” хоёрын дунд өрнөж байгаа гэхэд болно. Тэдний маргаан дунд Оюутолгойн ордынхоо 34 хувийн эзэмшигч Монголын Засгийн газар бичиг шидсэнээр орж ирсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, монголчуудын бичгийг “Туркойз хилл ресурс”-ийнхэн толгой компанитайгаа хийсэн маргаандаа ашигласан байх магадлал өнөөгийн нөхцөл байдалд давуу харагдаж байгаа. Хөрөнгө оруулагчдын аль аль нь далд уурхайн бүтээн байгуулалтад нэмж гаргах шаардлагатай болсон 1.7 тэрбум ам.долларын санхүүжилтээс бага “хохирол” амсахыг хүсэх нь дамжиггүй.
Харин “Оюутолгой” компани “Туркойз хилл ресурс”-тэй зэрэгцэн гаргасан мэдэгдэлдээ Монголын Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан 649 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ голлон онцолжээ. Лондоны арбитрын шүүхэд үүсгэсэн маргаанд энэ асуудлыг нэмэлтээр оруулахаа ч дурдсан. Татварын ерөнхий газраас өнгөрсөн сард “Оюутолгой” компанийн 2016-2018 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнд үндэслэн 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан талаараа мэдээлсэн. Энэ нь ирээдүйд шилжүүлэх дүнгээрээ Монгол Улсын алдагдлыг 3.4 их наяд төгрөгөөр бууруулна гэдгийг ч онцолж байв. Үүнийг “Оюутолгой” компани эрс эсэргүүцэж байгаа бөгөөд татварын актын зарим хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнгийн үргэлжлэл гэж тайлбарласан. 2013 оноос эхтэй Оюутолгойг тойрсон татварын маргааныг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд АМНАТ буюу рояалтийн хувь хэмжээг хатуу тогтворжуулж өгсөнтэй холбон тайлбарладаг. “Рио тинто”-гийн зүгээс ч Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтуудыг баримтлан олон улсын арбитрын шүүхэд хандсан байдаг. Энэ маргааныг эцэслэхээр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өнгөрсөн онд Оюутолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх 92 дугаар тогтоолыг баталсан юм. УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Өнөөдрийн байдлаар Засгийн газарт 92 дугаар тогтоолын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулах эрх нь нээлттэй байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын Засгийн газар өөрт ногдох 34 хувиа цаашид өрнөх талуудын маргааны явцад татвар, хураамжаар орлуулах магадлал бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 22 )
ШУУД ЦУЦАЛ ТЭГЛЭЭ ГЭЭД МОНГОЛ УЛС ХОХИРНО ГЭЖ БАЙХГҮЙ Тэртээ тэрэнгүй монгол улсад ашиг өгөхгүй ..Энэ гэрээг цуцалбал хохирох хүмүүс нь гадна дотны луйварчид л байх,авлигалаар боссон гэрээг хуулийн дагуу цуцлах нь монголын ард түмний эрх ашиг Энэ гэрээг цуцлах ажлыг цаг алдахгүй маш хурдан хийх хэрэгтэй ХЭРВЭЭ ХИЙХГҮЙ БОЛ МАШ ОЛОН ЖИЛ ОН ОН ДАМЖИН МАШ ОЛОН ОЛЗ ХАЙСАН ЭТГЭЭДҮҮД ШОРОНД ОРЖ ШОНД ДҮҮЖЛЭГДЭХ БОЛНО.
Шууд цуцал. Өөр ямарч арга байхгүй. Оффшорт нуусан мөнгөөр Оюу толгойг хангалттай босгож чадна. Луйварчин Риог хөөн гарга. Барууныхан бүгд адилхан луйварчид байдаг юм бна.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
Угаасаа зөв замаар яваагүйн тод жишээ эню бна даа,,Арай дэндсэн луйвар бна
Ийм хэрүүлтэй юмыг булчих хэрэгтэй шүү дээ. Хойч үед минь хэрэгтэй шүү дээ. Энэ хогнуудаа аваад зайл гэхгүй юү дээ Монгол хүн энэнээс болж турж үхнэ гэж хэзээ ч байхгүй
Одоо зүгээр буцаагаад булчихмаар юм хөгжөөд ирэхийн цагт монголын минь үрс удам ухаж идэг
Америкын зарц Элбэгдорж гэдэг ерөнхийлөгчтэй болоод ОюуТолгойгоос эхлээд баялгаа сорчлон өгөөд дээр нь өр төлдөг болж хүний ухаанд багтахгүй наймаа хийж ардчиллыг бэхжүүлэв. Одоо америкын бэр Оюунгэрэл гэдэг ерөнхийлөгчтэй болвол монгол хүнд юм үлдэх болов уу. Өнөөх хоосон ардчилал гэдэг үгээ хааяа нэг дорой дуугаар хэлдэг ямар ч эрх чөлөөгүй гуйлгачид болох юм байна.
НЭГЛ ИХ СҮРХИЙ ХҮМҮҮС ШИНЭ ШИЙДВЭР ТАНИЛЦУУЛЖ МЭДЭГДЭЛ ХИЙДИИН ТЭГЭЭД ОДОО ХЭДЭН ЗАВААРХИИН ХАРИИ ГҮЙ ЯАХАВ ОЮУН ЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ ХОЁРЫН ХИР ЗЭРЭГ ТУУШТАЙ ТУЙЛБАРТАЙ НЬ ОДООЛ ХАРАГДАНА
Ийм л новшийн шар чөтгөрүүд эднийг хурдан зайлуулж хамсаатан урвагч сайханбалаг мэтийг цаазлий
ard tumen bid bayrtsogt saihanbileg metiin hulgaich urbagchidiig ih oron ard tumendee gai bolson nobshiin uildliig hezee ch martaj ul bolno.
bayr bayrtsogt saihanbilegiin ah duus ger buliin ni ueiin ued haraal ideg
Өө за за урьдчилаад Оюу толгойн алтыг зараад зээл авчихвал Монгол улс хоосон хоцроод зогсохгүй дааж давшгүй өртөй өөрөөр хэлбэл татвараар авсан төлбөрөө хэд дахин нугалаад буцааж төлөх юм байна. Ингээд баялаг ч байхгүй ашиг ч дээр говийн ус ч байхгүй үлдээд өрнөөсөө гарвал дээдийн заяа болохын байна. 34 хувиа Америкт тодорхой тохироо хийгээд Оюу толгойн зэс алтыг Монголд боловсруулна Алтны тодорхой хувийг Монголын засгиын газар худалдаж авна зэргээр тохиролцон 34 хувиа өндөр үнээр зараад наад луыварчин компанийг дампууруул
зараад татвараа аваад суугаач дээ манай хөрөнгө оруулдаг ч лөөлий биз дээ нэг гайгүй шиг компанид худалдаад гадаад өрөө төлөөч дээ өрөнд баригдаж өтөнд идэгдэнэ гэгч болж дээ
Монголчуудаа элэг цус үндэс угсаа гарал үүсэл амь амьсгал нэгт ахан дүүс минь ээ .. та нараасаа аминчлан гуйх хүсэх нэг зүйл байна . Бидний хүч бол хамтдаа байх тийм болохоор одоо нэгэнт засаг төр маань оюу толгойн гэрээг өөрчилж улс орондоо хэрэгтэй ашигтай гэрээ хийхээр ярьж хэлж байгаа энэ үед н л бүгдээрээ бөөнөөрөө эх орноо хамгаалан дуугарч нэгдэцгээе эс бөгөөс чин үнэндээ эх орон маань ганцхан заях газар нутаг минь гадны дээрэмчин хулгайч луйварчидад дайн байлдаангүйгээр эзлэгдчихээд байгаа бусуу бидний монгол хүний юм гэж алга болжээ бүгд харийнханы мэдэлд оржэ цахимаар нэгдэж дэмжье
Салаавч өгий .зогсоо шууд зогсоо өрөнд оруулдаг баялаг гэж хаа байсан юм . Зогсоож байгаад өөртэй ашигтай гэрээ хийтлээ... зогсоо ... булхай луйврыг н илчлээд дэлхийн шившиг болгох хэрэгтэй ...Үндэстэн дамансан санхүүгийн луйварчин алуурчидад хайр зарлах хэрэггүй ....
Салаавч өгий .зогсоо шууд зогсоо өрөнд оруулдаг баялаг гэж хаа байсан юм . Зогсоож байгаад өөртэй ашигтай гэрээ хийтлээ... зогсоо ... булхай луйврыг н илчлээд дэлхийн шившиг болгох хэрэгтэй ...Үндэстэн дамансан санхүүгийн луйварчин алуурчидад хайр зарлах хэрэггүй ....
Gereeg tsutsal udahgvi saihan tsag irne.mongol tsoohon hvn amtai sain sanhvv orj ireh n todorhoi gadaadiin ene luiwarchidiig hoon garagsan deer de vnegvi baylag awna gj baihgvi shv.bid kube bish mongol.
Энэ гэрээгээр бид 200 их наяд төгрөгийн хохирол хүлээгээд байхад манай ҮХЦ энэ гэрээг бгуулж авилгал авсан этшээдүүдийг суулах шийдвэр гаргаад бгаа билээ. ЭНэ бол урвалт төнөөс мөн.
ОТ -д гадныхан хөрөнгө оруулалтаа зогсоогоод одоо дахин монголоос өөр зөөлөн ХООЛ байхгүй болж дээ!
Сайханбилэг баярцогт хоёрыг үеийн үед хараал идэг
Угаасаа тэгнэшт. Хэрүүл болоход мэдээж эхний ээлжинд нэр муутай, нохой санаатай, тэнэгүүд буруутан болдог. Тэнэг монголчууд мэдээж туг тахина
Тэгэж тэнэгтээд хэрэггүй. Одоо Монголын тал Оюутолнойн ашиглалтын явцад өрөнд орж ашиглалт дуусахад 22 тэрбум долларын өртэй болох гэж байгаа хүчин зүйлээр Оюу толгойн бүх үйл ауиллагааг зогсооно гээд дайрчих хэрэгтэй. Хөрөнгө оруулагч талд Оюутолгой ашигтай тул тэд Моэгрлын талын бүх шаардлагыг хүлээн авна. Зогсоох шийдвэр гаргавал бид Оюутолгойгоо буцаан авч дэлхийн зах зээл дээр асар өндөр үнээр /доод тал нь 100 тэрбум ам.доллар/ зарж болох зэсийн орд газартай үлдэнэ.2009 онд үмх талханд аууртаж гэрээ байгуулсан Засгийн газар, УИХ ын гишүүдээс би хамаагүй илүү сэтгэж байгаа биз дээ.