ФОТО: Газар хөдлөлтийн дараах ХӨВСГӨЛ НУУР

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөн тул Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийсэн байна.

Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглахад баруун эрэг дагуудаа мөс шахагдсан байгаа бөгөөд мөсний зузаан 80-85 см.

Харин зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлджээ. Мөн Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүр рүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна хэмээн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top