Монголын эдийн засагт Оюутолгой төслийн шууд болон шууд бус нөлөө их. Гэхдээ уг нөлөөллийг хэт хөөсрүүлэн харах, ярихаасаа өмнө тооцоо судалгаа харвал зүгээр болов уу. Төсвийн тухайд авч үзэхэд энэ оны төсөвт зэсийн экспортоос 1.5 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон. 2020 онд "тэглэсэн" Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт дүн үүний 2\3 -той дүйнэ гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.
Цаашид Далд уурхайн олборлолт эхэлсэн тохиолдолд Оюутолгой төслийг дагасан мөнгөний эргэлт өсөх нь ойлгомжтой.
Нэг зүйлийг тодотгоход Монгол Улсын нийт гадаад өрийн 1/3 буюу 10 гаруй тэрбум ам.доллар нь Оюутолгойн хөрөнгө оруулалт. Далд уурхайн зардал нэмэгдэх тусам төслийн өнөөдрийн өгөөж урт хугацаандаа бидний хувьд эрсдэлээр солигдох магадлал өндөр.
Дубайн хэлцлийн тухайд гацаад байсан төслийг 2015 онд хөдөлгөсөн нь үнэн. Гэхдээ эргэн харах, залруулах зүйлс бийг талууд хэлж байна.
УИХ-аас “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад нэг жил хоёр сар болж байгаа.
Уг тогтоолын дагуу байгуулагдсан Л.Оюун-Эрдэнэ ахлагчтай Ажлын хэсэг Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч, менежмэнтийн эрхийг хэрэгжүүлэгч талуудтай өнгөрсөн хугацаанд хэлэлцэж байна гэх мэдээллийг өгдөг байсан.
Харин өнгөрсөн сард хөрөнгө оруулагч талаас танилцуулсан санхүүгийн шинэ тооцоолол манай талыг зарчмын байр сууриа хатуу хамгаалах замыг шулуутгах шиг боллоо.
Ажлын хэсгийн зүгээс чухам яагаад Монгол Улсад хохиролтой нөхцөл байдал үүсээд байгаа вэ гэдгийг үндэслэлтэйгээр гарган тавиад байна.
2009 онд Оюутолгойн гэрээ үзэглэгдэж, 2010 онд ТЭЗҮ нь гарах үед түүхэн өндөр үр ашиг дагуулна гэсэн хүлээлт манай талд давамгайлж байв. Гэвч үүнээс хойш ТЭЗҮ хоёр удаа шинэчлэгдэхэд Монгол Улс үр ашиг хүртэх бус ирээдүй хойчдоо 22 тэрбум ам.долларын өр өвлүүлэх хэмжээнд асуудал тулжээ.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо хэлэхдээ "2020 онд Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг дахин тодотгож шинэчилж, санхүүгийн нарийвчилсан тооцооллыг хийсэн талаар Рио Тинто өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд хөрөнгө оруулагчдад мэдээлэхээс хэд хоногийн өмнө Засгийн газарт тооцооллыг өгсөн. Санхүүгийн тооцооллыг судалж үзэхэд, гүний уурхайн үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан судалгаагаар Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байна. Мөн ашгийн татварыг 2051 он хүртэлх хугацаанд ердөө дөрвөн жил л төлөхөөр байна" гэхчлэн анхаарал татсан мэдээллийг өгч байна.
Дэлхийн зэсийн тэргүүлэх уурхайнуудын нэг болох Оюутолгойгоос баялгийн эзэн Монгол Улс өгөөж хүртэх бус 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэдэг бол аюул. Монгол Улс сүүлийн 20 жилд уул уурхайгаас 28 тэрбум ам доллар олсон ч ирээдүй хойчдоо өр өвлүүлж буйг судалгаа харуулж буй. Үүний ил тод жишээ нь Оюутолгой болж байна.
Сануулахад, 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авсан. Мөн төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг.
Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” хэмээн гэрээндээ тусгачихсан байдаг.
Нэг ёсондоо далд уурхайн санхүүжилт хэдэн ч тэрбум ам.доллароор өсөхөөр болсон тухай хөрөнгө оруулагчдын үгийг Монголын Засгийн газар ямар нэг хариу тайлбар хийлгүйгээр сонсохоор л нөхцөл байдал, гэрээний орчныг зургаан жилийн өмнө манай тал хүлээн зөвшөөрсөн байдаг.
Монголын Засгийн газар Оюутолгой төслийн хэрэгжих хугацааны туршид нийт өгөөжийн 53 гаруй хувийг татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр хүртэх тухай Дубайн хэлцлээр баталгаажуулсан гэж тухайн үеийн Засгийн газар мэдэгдэж байв.
Тэгвэл одоогийн Засгийн газар үүнийг үгүйсгэж байна.
Cанхүүгийн cүүлийн тооцооллоос харахад 2009, 2015 оны хүлээлт өөрчлөгдөж, төслөөс орж ирэх өгөөжийн 53 хувийг Монголын Засгийн газар татвар болон ногдол ашиг хэлбэрээр авна гэсэн харьцаа зөрчигдсөн байх магадлал өндөр байгааг Б.Солонгоо дарга хэллээ. 53/47 гэсэн харьцаа зөрчигдсөн бол гэрээ байгуулахад үндэслэл болж байсан суурь нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх бүрэн боломжтой гэж тэрбээр тайлбарлаж байна.
Монголын Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцэн, Дубайн хэлцэл болон бусад гэрээн дэх бидэнд ашиггүй заалтуудыг өөрчлөх нь ирээдүй хойчоо өрөөс чөлөөлөх чухал үйл явц болох төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 17 )
Энэ ордыг шууд хаа гэрээг цуцал Риотинтогийн монголчуудыг хахуульдаж байгуулсан хууль бус гэрээ учир цуцлах бүрэн боломжтой Одоо энэ ордыг монголчууд өөрсдөө олборлоод ашиглаад менежмент хийгээд аваад явах бүрэн боломжтой болсонНэгэнт хууль бусаар хийгдсэн гэрээ учраас тэгээд монголчуудад ямарч ашиггүй Оюутолгойг зогсоох нь хууль ёсны үйлдэл. МОНГОЛЧУУД ИЙМ ЯДУУ АМЬДАРЧ БАЙЖ ЯАХААРАА ГАДАДЫН ХҮМҮҮСИЙГ ТЭЖЭЭХ ЁСТОЙ ЮМ БЭ Бид монголчууд оюутолгойгоо өөрсдийн хүчээр ашиглаад баян болцгооё бидэнд өндөр зэрэглэлийн боловсон хүчин хангалттай болсон цаг нь ирсэн цаг нь болсон...
Рио -тинто л хийж чаддаг юм уу үгүй л байхгүй юу. Бид нар өөрсдөө хийж чадна. би яагаад ингэж зоригтой хэлээд байгаагийн учир нь тэр орд чинь тэр алт зэс мөнгө чинь монголчууд бидний юм шүү дээ.Бид улс эх орноо хөгжүүлэх ард иргэд ээ чинээлэг аз жаргалтай амьдруулах алтан боломжыг алдсан Бид энэ тухай 2005 оноос эхлэн маш их ярьж кино зохиол бичиж ”Хубилай хааны зарлиг ” гэдэг уран сайханы кино бүтээж ард олондоо толилуулсан. Мнголчуудаар 34 хувийн хөрөнгө оруулалт хийлгэж үнэтэй өгнө гэнэ гайгүй байлгүй тэр хөрсөн дорхи баялаг чинь өөрийн гэсэн үнэтэй бидний юм шүү Үнэгүй эзэмшинэ.Болоогүй
Монголчуууд Оюу толгойн орд дээрээ үндэстэний хэмжээний маш том алдаа хийсэн. Оюу толгойн орд 16,4 сая тонн зэс, 632,2 тонн алт, 3427,9 тонн мөнгөний нөөцтэй дэлхийн томд тооцогдох орд шүү дээ.Ийм их нөөцтэй баялаг ордоо гадныханд өгч л байдаг бид өгүүлж л байдаг. Би тухайн үед мөрдөгдөж байсан Үндсэн хуулийн заалтыг сануулая. Монгол улсад газар түүний хэвлий...баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байна.Монголчууд бид энэ орд дээрээ Үндэсний хэмжээний дэлхийн баячуудын шуналийг хөдөлгөсөн хүчирхэг хувьцаат компаннийг байгуулах байсан юм.Дэлхий дээр энэ ажилийг ганцхан
Saalia ucghihuud savgvi vldedeg.Chingesiin zaya uy.Umhii lalryydaa bolio.Mongolchyydiin uriig tegleh bidend ashigtai tedend ashigtai hvchtei shydarga ylsyyd bna.Ene ydaagiin AMerkiin erunhiilugch yag vnedee uuriin hamaaral bvhii hvvdee .Ouytolgoig avch uguh gej .Yrialj Mongold irj baisaniig bi odool sain oiloglloo.Odoogiin Amerkiin erunhiilugch ene kompantai mash oiriin hamaaral bvhii hvn.Mongolchyyd Oros Jopon 2 ylas nvvrwee byyrylah demiidee.Tedel shydarga ard tvmen shvv .Vher Mongolchyyd vdees hoish yhaardag gesen.kkkk.
Ouytolgoogoos shaardah 3 zvil bna.1.hen gegj itgeed heden ydaa yamar shygamaar hahyyl ih hemjeegeer avsan.2.Mongold ylsiin govid ychiryylsan nytag devsgert avchirsan haaysan bylsan hog novshoo bytsaaj Kanad ba Avister nytag lyygaa ajih.3.Mongoliin goviin tsever ys iig heden hyvi hvrtel byyryylj her ih hergelsenii hohiriol .
Ouytolgoogoos shaardah 3 zvil bna.1.hen gegj itgeed heden ydaa yamar shygamaar hahyyl ih hemjeegeer avsan.2.Mongold ylsiin govid ychiryylsan nytag devsgert avchirsan haaysan bylsan hog novshoo bytsaaj Kanad ba Avister nytag lyygaa ajih.3.Mongoliin goviin tsever ys iig heden hyvi hvrtel byyryylj her ih hergelsenii hohiriol .
Ийм ёрын ажил хийсэн байж дээ тухайн үеийн төрийн түшээд одоо төр цэвэр тунгалаг оюунлаг болж чадсан юм уу
Rio Tinto mongoliin zasgiin gazar, ard tumnii tolgoi deer baaj bna duu
Наад гэрээг чинь хэдхэн луйварчид хийсэн. Дээрэмчдийн зарим нь шийтгэлээ аваад эхэлсэн, тэд Монголын ард түмнийг төлөөлсөн засгийн газрын төлөөлөл биш гэдэг нь тодорхой боллоо.
Шар чөтгөрүүдийг монголоос зайлуульё. Хамсаатан сайханбалаг мөн бусдыг нь нь авчирч бас хорьж буудаж алах хэрэгтэй
22 тэрбум долларын ортэй улдэнэ гэсэн тооцоог Рио Тинто оороо гаргасан байна шуу дээ Яахав шударга байна Гэхдээ Монгол хулээж авах аргагуй ш дээ Ногоо талаас тослийг зогсоох хусэлгуй Тийм учраас Рио ТИНТО МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХУНДЭТГЭХ ЕСТОЙ
Ямар ч баримжаагүй ярьж байна. Энэ гүлдгэр хүүхэн зориуд даалгавар авч Оюутолгойн эсрэг иргэдийг тухирах хар пи ардаа байгаа баримтыг мушгиж тайлбарлаж байна. Гэрээнд иймэрхүү утга байгаа. Жишээлье. Оюутолгой жишээ нь 100 тэрбум долларын орлого олох байг. Тэгвэл анхны хөрөнгө оруулалт буюу үсрээд 8 тэрбум долларын 34 хувийг Монголын засаг зээлээр гаргана. Гэрээнд аажмаар Монголын эзэмшлийг 51 болгох сонголттой заалт байгаа. Тэр нь олох ёстой орлогоосоо ойролцлоогооо 20 тэрбум долларыг төлөөд 51 хувийг эзэмших. Энэ 20 тэрбум доллар бол өр биш, түүнийг бид төлөхгүй. Төсөл дуусахад нийт орлогын 5
Хүүе, тайван байж үз, та минь. Үүнийг чинь жинхэнэ тархи угаах гэдэг юм. Тогтож айлд. 4 аргын тоо мэдэх үү? Монгол улсын засгийн газрын нийт гадаад өр ойролцоогоор 8 тэрбум ам доллар. Оюутолгойн нийт хөрөнгө оруулалт үсрээд 7-8 тэрбум доллар. Үүний 34 хувь нь манайд оногдоно. Энэ нь манай засгийн газрын гадаад өрний бараг 1/3 нь. Хамар дор хагархай гэж тэгэж дураараа бурж болохгүй ээ. Тэр Солонго гэгч этгээдэд хариуцлага ярих хэрэгтэй. Яаж тэгэж зоргоороо чалчиж болдог байна аа? Яахаараа 10 хүрэхгүй тэрбум долларын төсөлд 34 хувийн оролцоотой тал 22 тэрбум долларын өрд унадаг юм бэ? Ямар ч бар
эх оронг маань уутлаад зараад баяжаад харин бид өрөнд орох ёстой юмуу ... нэгдэцгээе ... цахимаар дэмжицгээе хүн бүр анхааралдаа авч шэйрлэж дэмжиж харийнхны эсрэг босцгооё... одоо босохгүй бол оройтон шүү ... бас л жаахан хуураад авилгал өгөөд л тэд асуудлыг шийднэ шүү ..бидний өвөг дээдэс амь нас халуун цусаараа бидэнд авчирсан эх орон шүү ... зүгээр олдсон юм шиг харийнханд ингээд алдаад ашиглуулаад дуусах уу .... дэлхий хүмүүс бүгд биднийг ийм арчиагүй тэнэг байгааг харж ярьж байна ... зарим н бүр бидний өмнөөс тэдэнтэй тэмцэж байна . хүн бүр эсэргүүцэж байгаа ийм ашиггүй луйврын гэрээ
Асгат шиг төрдөө аваад өөрсдөө ажиллуулбал бид дороо хөгжинө өө\n
Хүний гэрт орж ирж суучихаад танай гэрийн 66% минийх үлдсэн 34 % - г танайд үлдээнэ .. танайх 34 % хувиа авахын тулд над мөнгө төлөөрэй цаг явсан шүү гээд 34% - т н хүү тооцож байгаатай ямарч ялгаагүй ийм л луйварыг ойлгохгүй дэмжээд байгаа хүн бол харийн хүмүүс эсвэл тэдний амьгүй албат хөлсний бичээч байгаа ..\n\n
Сайханбилэг түүний нөхөд!