Монголчуудын ногдол ашгийг үгүй хийсэн "Рио Тинто" 7.2 тэрбум ам.долларын ногдол ашиг тараажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Гаднын хэвлэлүүдээр гарсан “Оюутолгой төсөл эрсдэлд орлоо, төсөл зогсож болзошгүй” гэсэн мэдээллийг Монголын хэвлэлүүд уулгалан нийтлэж буйн цаана тодорхой талуудын эрх ашигт нааштай үр дагаврууд гарч байхыг үгүйсгэх аргагүй. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдахаас хавьгүй өмнө ч гаднын хэвлэлүүд Оюутолгойн сэдвээр үе үе дуугардаг байсныг, нэг ёсондоо танил технологи гэдгийг Монголчууд бид хаа хаанаа ерөнхийдөө гадарладаг болсон.

Гэхдээ энэ гол асуудал биш юмаа. Асуудлын гол нь Монголын Засгийн газар төслийн 34 хувийг эзэмшигчийн хувиар ирээдүйд хүртэх хүлээлттэй байдаг ногдол ашгийг 2051 он хүртлэх хугацаанд авах үнэхээр боломжгүй эрх зүйн зохицуулалт, орчин үйлчилж байгаа юу гэдэгт байгаа юм.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо дотоодын хэд хэдэн хэвлэлд өгсөн тайлбартаа Оюутолгой төслийг зогсоох асуудлыг яриагүй, төслөөс ирээдүйд хүртэх өгөөж байхгүйтэй адилхан болоод байгаа учраас холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах замаар, Монгол Улс эрх ашгаа хамгаалах нь чухал байгааг сануулаад байна. Тэрбээр "2020 онд Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг дахин тодотгож шинэчилж,   санхүүгийн нарийвчилсан тооцооллыг хийсэн  талаар Рио Тинто  өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд хөрөнгө оруулагчдад мэдээлэхээс  хэд хоногийн өмнө Засгийн газарт тооцооллыг өгсөн.  Санхүүгийн тооцооллыг судалж үзэхэд, гүний уурхайн үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан судалгаагаар  Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байна.  Мөн   ашгийн татварыг 2051 он хүртэлх хугацаанд  ердөө дөрвөн жил л төлөхөөр байна" гэхчлэн хэлсэн.

Монгол Улс өөрийн үүц баялаг болох Оюутолгойгоос ногдол ашиг авах боломжийг үгүй хийсэн тооцооллыг Засгийн газарт танилцуулсан “Рио Тинто” групп 2019 онд хувь нийлүүлэгчдэдээ 7.2 тэрбум ам.долларын ногдол ашиг өгснийг тодотгох нь зөв байх. Мөн Ерөнхий захирлынхаа  цалинг 27 хувиар нэмэгдүүлжээ. Тэгснээр  5,79 сая фунт стерлингийн цалин авч байгаа юм.

Үндэстэн дамжсан корпорацийг судлах төв SOMO-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Роданте  Алерс 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Оюутолгой төсөлтэй холбоотой нийтлэлдээ “Рио Тинто” группын талаар анхаарал татсан зүйлийг бичснийг судлаач Д.Ганхуяг тодотгон бичсэн байна.  

Роданте  Алерсын бичсэн нийтлэлээс эшлэн хүргэе.  

“Уулын боловсруулах Оюу Толгой төсөл бол их маргаантай, бөх цул төсөл бөгөөд саяхан НҮБ-ын хүний Эрхийн Комисс дээр маргаан дэгдээж, санаа зовох шалтгаан болов. Өөр ч хэд хэдэн шалтгаан бий:

  • 2018 оны эхээр Монголын Засгийн Газар Оюу Толгойд 155 сая ам.долларын татварын хуулийн төслийг танилцуулж, Rio Tinto-той хийсэн хоёр үндсэн гэрээнд гарын үсэг зурахад оролцсон нэр бүхий гурван түшмэлийг барьж хорив.

 

  • 2019 оны 11 дүгээр сард Засгийн Газар болон Rio Tinto-ийн хооронд байгуулсан гэрээг дахин хянаж үзэх шийдвэрийг Монголын парламент санал нэгтэй дэмжиж, тэдгээр гэрээ нь монголын ард түмэнд ашиггүй байна гэж үзэв.

 

  • Монголын захиргааны хэргийн шүүх “Дархан Монгол”, “Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагуудын гаргасан 2015 онд Дубайд гарын үсэг зурсан Оюу Толгойн газар дорх ажлын гэрээ зохих ёсны процедурыг мөрдөөгүй гэсэн баталгааг зөвшөөрөв.

 

  • Оюу Толгойн далд уурхай анх төлөвлөж байснаасаа 30 сар илүү хоцорсон ч одоо болтол үр ашгаа өгөөгүйгээс гадна анх төлөвлөж байснаасаа 1,9 млрд ам.долларын хөрөнгө илүү зарцуулаад байна.

 

  • Rio Tinto энэ талаар олон сарын өмнө мэдэж байсан боловч хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчид мэдэхээс өмнө АНУ, Их Британи, Австрали болон Монголын зохицуулах байгууллагуудад мэдээлсэн гэж  Rio Tinto-д ажиллаж байсан нэгэн ажилтан хэлжээ.

 

  • Хэдийгээр маш олон асуудалтай байсан боловч Rio Tinto яаж ийгээд хувь нийлүүлэгч нартаа 2019 онд 7,2 млрд долларын ногдол ашиг өгчээ. Түүний хамт өөрийн Ерөнхий захирлын цалинг 27%-иар нэмсэн ба энэ нь уг захирал өөртөө 5,79 сая стерлингийн фунтын цалин авсан хэрэг юм.

 

  • Rio Tinto 2018 оны 1-р сард татвар төлөх гэсэн өрөвдөлтэй шалтгаанаар Монголын Засгийн Газрын эсрэг арбитрын маргаан дэгдээсэн ба монголын татварын тухай хуулийн төсөл нь “дам эзэмшсэн” явдал мөн гэж баталжээ.

 

Монголын “OT Watch”-тай хамтран SOMO-гийн хийж, “Mining Taxes”-ын нийтлүүлсэн тайлан: Rio Tinto монголчуудын нэхэж буй 155 сая ам.доллароос хавьгүй их мөнгийг Монголын Засгийн Газарт өгөх ёстой гэдгийг харуулж байна. Худалдааны гэрээ, татварын тогтворжуулалт гэгчийн үр дүнд  Rio Tinto Монголд төлөх 232 сая ам.долларын татвараас зугтаж чадсан байна” гэхчлэн бичсэн байна.  

Сануулахад, Zindaa.mn сайт Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг угтсан анализ цуврал нийтлэлүүдийг 2020 онд хүргэж байсан билээ.

Тухайлбал, ТАТВАР-тай холбоотой сэдвийг хөндсөн  - ЦУВРАЛ II: “Рио Тинто”-той арбитрын үүдэнд уулзахын өмнө засагт өгөх ЗӨВЛӨГӨӨ - нийтлэлийг хүргэсэн байдаг.

Уг анализ нийтлэлд Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төвийн тайланд Рио Тинто гадаадаас авсан зээлд төлсөн хүүд ногдох суутган татварыг хууль бусаар бууруулах замаар 232 сая ам.долларын татвар төлөөгүй.

Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээгээр дамжуулан татварын хувь хэмжээг бууруулж тогтоосон Нидерланд болон Люксембург дэх нэгжээрээ дамжуулан Монгол дахь салбар компаниа зээлээр санхүүжүүлэх замаар төлөх татварын хэмжээгээ бууруулсан  гэж үзсэн талаар болон бусад  асуудлуудыг хүргэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 01 сарын 29

Гадны хахуулын мөнгө гартаа барьж монголын өлөн луйварчдыг хооллодог Риотинтог олон улсын шүүхэд өгч хууль бус гэрээ хэлэлцээрийг нь хүчингүй болгож МОНГОЛЧУУД Оюутолгойн ордоо дангаараа ажиллуулъя ДАНДАА ЯАХААРАА БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ МӨНГӨГҮЙ ЧАДАХГҮЙ ГЭЖ айж хулчиганаж байдаг байнаа. Өнөөдөр Оюутолгойн бүтээн байгуулалтыг монгол залуучууд өөрсдийнхөө гараар хийж бүтээж чадаж байна ,Одоо энэ ордоо монголчууд өөрсдөө ашиглаад олборлоод ашиглаад чвж чадна бүр чадахын дээдээр чадна, ЭХНИЙ 2ЖИЛ АЖИЛЛУУЛААД ОЛСОН АШГААРАА ӨРӨӨ ХАНГАЛТТАЙ ТӨЛЖ ЧАДНА

0  |  0
RS(202.9.40.236) 2021 оны 01 сарын 17

Рио -тинто л хийж чаддаг юм уу үгүй л байхгүй юу. Бид нар өөрсдөө хийж чадна. би яагаад ингэж зоригтой хэлээд байгаагийн учир нь тэр орд чинь тэр алт зэс мөнгө чинь монголчууд бидний юм шүү дээ.Бид улс эх орноо хөгжүүлэх ард иргэд ээ чинээлэг аз жаргалтай амьдруулах алтан боломжыг алдсан Бид энэ тухай 2005 оноос эхлэн маш их ярьж кино зохиол бичиж ”Хубилай хааны зарлиг ” гэдэг уран сайханы кино бүтээж ард олондоо толилуулсан. Мнголчуудаар 34 хувийн хөрөнгө оруулалт хийлгэж үнэтэй өгнө гэнэ гайгүй байлгүй тэр хөрсөн дорхи баялаг чинь өөрийн гэсэн үнэтэй бидний юм шүү Үнэгүй эзэмшинэ.Болоогүй

0  |  0
RS(202.9.40.236) 2021 оны 01 сарын 17

Монголчуууд Оюу толгойн орд дээрээ үндэстэний хэмжээний маш том алдаа хийсэн. Оюу толгойн орд 16,4 сая тонн зэс, 632,2 тонн алт, 3427,9 тонн мөнгөний нөөцтэй дэлхийн томд тооцогдох орд шүү дээ.Ийм их нөөцтэй баялаг ордоо гадныханд өгч л байдаг бид өгүүлж л байдаг. Би тухайн үед мөрдөгдөж байсан Үндсэн хуулийн заалтыг сануулая. Монгол улсад газар түүний хэвлий...баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байна.Монголчууд бид энэ орд дээрээ Үндэсний хэмжээний дэлхийн баячуудын шуналийг хөдөлгөсөн хүчирхэг хувьцаат компаннийг байгуулах байсан юм.Дэлхий дээр энэ ажилийг ганцхан

0  |  0
Зочин(64.119.16.46) 2021 оны 01 сарын 17

Дээж нэрээр баахан зөөгөөд авах юмаа авчихсан бхо Өдөр шөнөгүй дээж гээд зөөчихсөн шд Эхэндээ авах юмаа хурдан шуурхай авчихдаг бололтой

0  |  0
Сэм(202.126.90.132) 2021 оны 01 сарын 16

Where is хар толгой?

0  |  0
л(122.201.21.102) 2021 оны 01 сарын 17

Гэрээ анхнаасаа л алдаатай байгаа. \n1. Авлига өгсөн, \n2. Оюу толгойн орд бол 100 хувь Монголын өмч. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд Монгол 34 хувь, Рио тинто компани 66 хувийг оруулна гэж тусгасан, үүний уршгаар Монголчуудын өр өдөр бүхэн өсөж байгаа. Монгол улсын ордыг ашиглахад хөрөнгө оруулна гэж Рио тинто орж ирсэн баймаар, Монгол улс үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд мөнгө гаргах шаардлагагүй баймаар, яагаад гэвэл Монголын орд шүү дээ. Иймээс яаралтай гэрээг цуцлах хэрэгтэй.

5  |  0
Монгол(122.201.21.102) 2021 оны 01 сарын 17

Гэрээ анхнаасаа л алдаатай байгаа. \n1. Авлига өгсөн, \n2. Оюу толгойн орд бол 100 хувь Монголын өмч. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд Монгол 34 хувь, Рио тинто компани 66 хувийг оруулна гэж тусгасан, үүний уршгаар Монголчуудын өр өдөр бүхэн өсөж байгаа. Монгол улсын ордыг ашиглахад хөрөнгө оруулна гэж Рио тинто орж ирсэн баймаар, Монгол улс үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд мөнгө гаргах шаардлагагүй баймаар, яагаад гэвэл Монголын орд шүү дээ. Иймээс яаралтай гэрээг цуцлах хэрэгтэй.

2  |  0
зочин-2(59.153.114.206) 2021 оны 01 сарын 15

Манай ЭБИ бас нэг шар толгойд 35 сая долларыг нь өгөөд оронд нь орон сууц авсан гэл үү. Хараад байхад гадны хөрөнгө оруулагчдын зарчим бол гэрээ байгуулна, авилгад дуртай эрх бүхий түшмэд нь хахууль өгнө, тэгээд дээрмийн ажиллагаагаа хийнэ. Хяналтыг бол орхигдуулдаг. Ямартаа нөгөө төр түмнээ төлөөлдөг гэх ерөнхийлөгч бсан Багабанд нь хяналт нэрийн дор өгсөн мөнгийг нь аваад эх орны баялгийг харийнханд зүгээр шахуу өгөөд сууж байхав дээ. Гэрээг шинэчлэх болон хяналтыг хатуу тогтоомоор бна.

4  |  0
зочин (202.9.46.226) 2021 оны 01 сарын 21

“Рио Тинто” групп 2019 онд хувь нийлүүлэгчдэдээ 7.2 тэрбум ам.долларын ногдол ашиг өгсөн хэрнээ Монголд татвараа төлдөггүйг дээрэм, эдийн засгийн колончлол гэхээс өөр юу гэх вэ?

9  |  1
Зочин(203.91.115.37) 2021 оны 01 сарын 21

Юун татвар авахгүй гэж? Жилдээ энэ байгууллага 200 орчим сая долларыг төлөөд байгаа нь татвар биш юу юм бэ? Хувьцаат компани ногдол ашгаа тараах Оюутолгой төсөлд ямар хамаатай юм бэ? Рио Тинтод ганцхан Монголын Оюутолгойн төсөл байгаа хэрэг үү? Ийм өрөвдмөөр юм бичихээ боль. Сумын жалганы хэмжээнд харах мөртөө олон улс дамнасан корпорацийг ноцох нь эрүүл явдал уу? Нэг л зүйл тодорхой. Эрх баригчид 21 оны сонгуульд гол барих хөзрөөрөө Оюутолгойг онилжээ. Энэ нь ч цаанаасаа гадны хөрөнгө оруулалтыг буфер бүсээсээ үлдэн хөөж гаргах Москвагийн кампанит ажлын ээлжит хөтөлбөр юм.

2  |  16
Рог(103.212.119.161) 2021 оны 01 сарын 17

Хилээ хаагаачээ юун 333 машин баяжмал ачаад Гашуунсухайтаар гарх вэ

4  |  0
irgen(202.179.27.239) 2021 оны 01 сарын 15

nogdol ashgiin 34 huviig mongolchuud avtomataar hurtej baih yostoi um bish uu BAYAR,BAYARTSOGT naraa,,, huuush

2  |  0
m.nyam(59.153.115.181) 2021 оны 01 сарын 15

tsutsal ,mongolig busdad idesh bolgoj baigaa huwalzig ur undeseer ni zarla,bid yamar humuus bolohig ni harmaar baina,tedend uhel

5  |  0
Top