Пол Маккартнигийн эхнэр залуу хайрттайгаа гэрлэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

“The Beatles”-ийн алдарт Пол Маккартнигийн экс эхнэр, модель байсан Хидер Миллс салалтаасаа 12 жилийн дараа гэрлэхээр шийджээ. 53 настай Хидер Миллс 36 настай продюсер Майк Дикментэй сүй тавьжээ. Бүсгүй сүйт залуугаасаа 17 насаар эгч бол экс нөхөр Пол Маккартнигаасаа 42 насаар дүү юм.

Миллс, Майк нар жил гаруйн өмнө танилцжээ. 18 настайдаа томоохон миссийн тэмцээнд ялж, моделийн карьераа эхэлсэн Миллс 25 настайдаа өрөөсөн хөлөө алдсан ч амжилтад хүрч чадсан эмэгтэй юм.

Маккартни, Миллс нарын салалт оддын хамгийн дуулиантай салалтын нэг болсон билээ. Пол 2011 онд Нэнси Шевеллтэй гэрлэж, аз жаргалтай амьдарч байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(122.201.23.219) 2021 оны 01 сарын 15

Пол Макартни 93 тай бил үү.

0  |  0
Top