ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхныг амжилт дагана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Хонь

Зорилгодоо хүрэхийн төлөө идэвх гарган зүтгэж буйг хэнийг ч амжилт дагах болно. Ихэнх ажил хэргийг өөрөө бие даан удирдан гүйцэтгэх тул хэнийг ч буу сонс. Зөвхөн өөрийн туршлага, зөн совиндоо итгээрэй. Ажил хэргийн шинэ харилцаа тогтоох боломжтой.

Үхэр

Өдөр тутмын ажилдаа дарагдан өдөр хэрхэн өнгөрснийг анзаарахгүй. Аль болох их ажил амжуулахыг хичээгээрэй. Сурах, бичиг цаасаа цэгцлэх, ажил хэргийн холбоо тогтоох, бэхжүүлэхэд тохиромжтой өдөр. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Ихэр

Бизнес, санхүүгийн салбарт эцсийн шийдвэр гаргах хөрс суурийг өмнөөс бэлдээгүй бол шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Халуун эсвэл хурц эд зүйлстэй харьцахдаа онцгой болгоомжтой байхыг зөвлөж байна. Учир нь бэртэж, гэмтэх магадлал өндөр байна.

Мэлхий

Хариуцлагатай шийдвэр бие даан гаргахаас бүү ай. Гэхдээ ашигтай зөвлөгөөг анхаарлын гадуур орхих хэрэггүй. Сайн бодож, боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллавал та дээд зэргийн үр дүнд хүрнэ. Үдэш хайр сэтгэлийн хувьд таатай үйл явдал тохионо.

Арслан

Олон хүн танд сайхан хандаж, сайныг хүсэх болно. Хамтран ажиллагсад, гэр бүлийнхэнтэйгээ хэл амаа олоход хялбар байна. Худалдан авалт хийх, хуулийн баримт бичиг бүрдүүлэхэд тохиромжтой өдөр.

Охин

Энэ өдөр гэрийн ажил, гэртээ цэвэрлэгээ хийх тохиромжтой цаг иржээ. Хэрэггүй зүйлсээс ангижирч, амьдралын орон зайгаа чөлөөлж, амьдралаа шинэ хуудаснаас эхэл. Энэ өдөр эхлүүлсэн хоолны дэглэм гайхалтай үр дүнд хүргэнэ. Өдрийн сүүлээр санхүүгийн асуудлаас болж гэр бүлийнхэнтэйгээ маргаж болзошгүй.

Жинлүүр

Өнөөдөр төлөвлөх ажлын тоогоо хязгаарлаж, амрахад илүү их цаг хугацааг зарцуулаарай. Аливаа эрсдэл ноцтой асуудалд хүргэж болзошгүй. Тусламжийн гараа сунгах хүсэлтээс бүү татгалзаарай.

Хилэнц

Шинэ санаа төрвөл, заавал хэрэгжүүл. Учир нь эдгээрийг хэрэгжүүлснээр амьдралыг тань илүү сайхнаар өөрчилнө. Санаачилгыг гартаа ав. Гэр бүлийнхээ ахмад гишүүдэд онцгой халамж, анхаарал тавиарай. Дотнын хүний талаар таагүй үг сонсож болзошгүй. Баталгаагүй мэдээлэлд итгэх хэрэггүй.

Нум

Өнөөдөр аль болох цөөн уулзалт, арга хэмжээ төлөвлөхийг хичээгээрэй. Өнөөдөр зөвхөн бодол, санаатай хамт байхыг зөвлөж байна. Хүүхэд, ахмад үеийн төрөл садангуудтайгаа харилцахдаа тэвчээртэй, илүү мэдрэмжтэй хандаарай. Ингэснээр аливаа хэрүүл, ноцтой марган, үл ойлголцлоос зайлсхийж чадна.

Матар

Олон зүйл таны гарт өөрсдөө орж ирнэ. Илүү ирээдүйтэй гэж үзсэн зүйлээ л сонгоорой. Материаллаг байдлаа сайжруулах боломж гарна. Албан тушаал ахих магадлал бий. Ямар ч тохиолдолд та сэтгэл хангалуун үлдэнэ. Тухайн мөчийг ашиглах хэрэгтэй. Учир нь цаг хугацаа удаан үргэлжилдэггүй.

Хумх

Идэвхтэй ажиллах өдөр. Техник, баримт бичиг, санхүүгийн эсвэл аж ахуйн асуудлыг шийдэхэд анхаарал их шаардагдана. Өнөөдөр хүнд мөнгө зээлэх эсвэл өөрөө зээлж авахад тохиромжгүй. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татна. Сонирхолтой хүнтэй танилцах магадгүй.

Загас

Шинэ ажил эхлүүлэх өдөр. Олон нөхцөл байдлаас гарах арга замыг олж чадна. Гэхдээ хэт ядрахаас зайлсхийгээрэй. Танд амралт, бүтэн нойр зайлшгүй хэрэгтэй. Зүрх сэтгэлийн явдалд таатай үе тохиож байна. Амьдралдаа шинэ хуудсыг нээхийг эртнээс хүсэж байгаа бол хойшлуулах хэрэггүй, өнөөдөр л хийх өдөр.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top