Хонь
Хүсэлдээ хөтлөгдөөрэй. Хэн нэгэнтэй уулзах эсвэл дургүй даалгавар гүйцэтгэх хүсэл төрөхгүй бол санаа амар хийхгүй байж болно. Боломжтой бол өөрийн үүрэг, хариуцлагыг хамтран ажиллагсад эсвэл дотнын хүндээ үүрүүлээрэй.
Үхэр
Хуучин танилуудтай харилцаагаа таслах магадлал өндөр байна. Гол шалтгаан нь та эсвэл тэдний шаардлага үгүйд оршино. Онцгой нөхцөл байдал, техник хэрэгслийн доголдол эсвэл бусад асуудлын улмаас тохиролцсон зүйлс бүтэлгүйтэж болзошгүй. Яарах хэрэггүй, бүх зүйлийн сайтар бодож тунгаагаарай.
Ихэр
Өөрийн нууц чадварыг нээх тохиромжтой цаг нь иржээ. Дуртай ажилдаа илүү цаг гаргахыг хичээгээрэй. Бусдад харамгүй туслаарай. Гэхдээ бусдын арга зальд автахгүй байхыг зөвлөж байна. Хамгийн гол нь техникийн аюулгүй байдлын дүрмийг хатуу баримтлахыг сануулж байна.
Мэлхий
Материаллаг асуудлыг шийдэхээр оролдвол алдагдал хүлээх болно. Хэрэв та автомашинтай бол жолоо барихдаа болгоомжтой байхыг сануулж байна. Хэтэвчээ анзааралгүй орхих, өр тавихгүй байхыг зөвлөж байна.
Арслан
Жижиг үл ойлголцолд анхаарал хандуулах хэрэггүй. Цаг хугацаа хүрэлцээгүйгээс болж зарим нэг төлөвлөгөө нурж болзошгүй. Тиймээс хамгийн чухал гэсэн ажлыг сонгон, хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Шоппинг хийхэд хамгийн тохиромжтой цаг.
Охин
Зөрчилтэй нөхцөл байдлаас аль болох зайлсхийгээрэй. Учир нь хэрүүл тэмцэлд таныг аз ивээхгүй. Тиймээс энэ үед тойрч гарах тактик хамгийн тохиромжтой. Түнш эсвэл удирдлага дор ажилладаг хүмүүстээ дарамт, шахалт үзүүлэхийг оролдвол зөвхөн үл ойлголцол, бухимдалтай тулгарна.
Жинлүүр
Аялалд гарах, шинэ танилтай болоход тааламжгүй өдөр. Хүмүүстэй хэдий чинээ бага харьцана төдий чинээ энэ өдөр амжилттай өнгөрнө. Эргэн тойрны хүмүүс танд янз бүрийн таагүй байдал үүсгэнэ. Нөхөрсөг харьцаа хүртэл асуудал болж хувирч болзошгүй. Тэр тусмаа шинэ харилцаа сайн зүйлд хүргэхгүй.
Хилэнц
Тайвширч, урсгалаар явж болохгүй. Хуучин асуудалд шинээр хандаарай. Хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцахад хамгийн тохиромжтой мөч. Гэрийн ажлыг хамтран хийснээр түр зуурын үл ялиг асуудлыг шийдэх боломжтой. Ахмад үеийн төрөл садантайгаа харилцаагаа сайжруулахад тохиромжтой өдөр.
Нум
Энэ өдөр идэвх, санаачилга гаргахад тохиромжгүй. Хүнд хэцүү ажлаас зайлсхийж, чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Үүний оронд багахан завсарлага авч, зорилго, нөөц боломжоо тодорхойл. Өөрийн хүрээллийн хүмүүсийг шүүмжлэхээс татгалзаарай. Зөрчилдөөн үүсэж магадгүй.
Матар
Найз, нөхөдтэйгөө хүртэл нууцхан санаа бодлоо хуваалцахгүй байхыг зөвлөж байна. Мэдээлэл алдагдаж, таны эсрэг ашиглагдаж болзошгүй. Хэт их зүйл амлаж буй хүмүүст бүү итгээрэй. Гэр бүлийнхээ өндөр настнуудад цаг хугацаа, анхаарал түлхүү хандуулаарай.
Хумх
Сэтгэлээр унаж, ажиллах хүсэл төрөхгүй байх магадлалтай. Зовж шаналах хэрэггүй, өөртөө амралт олго. Хүчээ сэлбэсний дараа хойшлуулсан ажлаа амжуулж болно. Таны төлөвлөсөн уулзалтуудын ихэнх нь танаас үл хамаарах шалтгаанаар цуцлагдаж болзошгүй.
Загас
Хэрэв та удаан хугацаанд ямар нэгэн асуудал шийдэхээр зүдэрч байгаа бол өөрт ашигтай байдлаар шийдэх боломж одоо л гарч ирнэ. Сэтгэлээр унаж, санаагаа зовоох хэрэггүй. Эрүүл мэндийн цогц үйлчилгээ авахад тохиромжтой өдөр. Өдрийн эхээр таны хэтэвчинд “халдлага” үйлдэж болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )