ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынханд шоппинг хийх хориотой

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Хонь

Шинэ ажил хэргийн холбоо тогтоох, илүү ашигтай санал эрэн хайх талаар бодох цаг. Хуучин харилцаа холбоог эргэн санаарай. Таны хувьд ашигтай байх болно. Бяцхан хүүхдүүдтэй цагийг өнгөрүүлэх таатай өдөр.

Үхэр

Хэрэв та өөрөө өөртөө асуудал тарчихгүй бол энэ өдөр амжилттай өнгөрнө. Оройг гэр бүлийн архивыг цэгцлэх, хуучин баримт бичгээ ангилахад зориулаарай. Өдрийн сүүлд эрүүл мэндээ анхаараарай. Таны бие организм халдвар авахад онцгой эмзэг байх болно.

Ихэр

Өнөөдөр шинэ сонирхолтой хэтийн төлөвлөгөөг бэлэглэнэ. Ажил дээрээ шийдвэр гаргахаасаа цааргалах эсвэл назгайрах тохиолдол цаг хугацааг алдана. Энэ өдөр хэн нэгнийг шүүмжлэх, хэн нэгний талаар ярихаас татгалзаарай.

Мэлхий

Ажил үйлсэд тань онцын эргэлт гарахгүй. Аливаа ноцтой ачаалал, стресс таны эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Аль болох санаа нэг нөхдийн хүрээнд цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Тэдэнтэй харилцах нь танд туйлын хэрэгтэй.

Арслан

Ажил дээр бүх зүйл тайван байх болно. Гэхдээ бүгдийг нэгэн зэрэг хийх гэж зүтгэх хэрэггүй. Санаа нэгтнийг эрэлхийлэх, олон нийтийн сүлжээнд харилцахад тохиромжтой үе. Үдэш нь эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Охин

Өнөөдөр та эрч хүч, хүсэл зоригоор дүүрэн байх болно. Ямар нэгэн сонирхолтой санаа гарч ирвэл бусадтай хуваалцаарай. Атаархагчид таны замд саад учруулахыг оролдоно. Од гарагсын байрлал танд шинэ зан чанар бий болгоно. Тэр нь хэтэрхий их аз турших хүсэл. Хожигдох, мөнгөө алдах эрсдэл бий тул болгоомжтой байгаарай.

Жинлүүр

Ажил дээр ямар нэгэн зүйл танд таалагдахгүй байгаа бол томоохон өөрчлөлт хийхэд тохиромжгүй өдөр. Бусадтай харилцахад бухимдал үүсэж болзошгүй. Чухал ажил эхлүүлэх, аливаа маргаан, зөрчилдөөнд бүү оролц. Хамгийн сайн хийж чаддаг эсвэл таалагддаг зүйлээ л хий.

Хилэнц

Энэ өдөр хамгийн чухал, хамгийн хүнд хэцүү ажил төлөвлөөрэй. Од гарагсын таатай байрлалын ачаар таныг аз түших болно. Ямар нэгэн нарийн асуудлыг зохицуулахын тулд танаас тусламж хүсэж магадгүй. Өнөөдөр та бүхний оргилд байх болно. Та дипломатч эсвэл энхийг сахиулагчийн үүргийг онцгой сайн гүйцэтгэх ба энэ нь ирээдүйд танд хэрэг болно.

Нум

Өнөөдөр төлөвлөөгүй зардал гарах магадлал өндөр байгаа тул шоппинг хийх хориотой. Гэхдээ энэ өдөр урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэлэлцэхэд тохиромжтой. Ахуйн хүрээний асуудлыг шийдэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Найз нөхөдтэй хийх уулзалтаа хойшлуулаарай. Маргаан дэгдэж болзошгүй.

Матар

Та өнөөдөр хүсвэл уулыг нурааж, усыг эргүүлж чадна. Гэхдээ ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар тунгааж, бодоорой. Зөн билэг тань зөв шийдвэрт хүргэх бол хүрээлж буй хүмүүсийн зөвлөгөө  эсрэгээр зөв замаас төөрүүлж болзошгүй. Ажил дээр ч тэр, гэрт ч тэр зөрчил гарч магадгүй.

Хумх

Таны сонирхлыг үнэхээр татаж буй ажлыг төлөвлөөрэй. Хүнд, бэрх санагдаж буй ажил тэртээ тэргүй бүтэхгүй. Шинэ танилтай болохоос зайлсхийгээрэй. Танд таагүй зүйл авчрах болно. Шинэ мэдээлэлд хэтэрхий итгэх хэрэггүй, эхлээд заавал нягтлаарай.

Загас

Эрсдэлтэй санхүүгийн ажиллагаа хийхэд тааламжгүй өдөр. Ямар нэгэн гэрээ байгуулахаас татгалзаж, шинэ төсөл эхлүүлж болохгүй. Од гарагс танд бие дааж, санаачилгатай байхыг зөвлөж байна. Юу хийх хэрэгтэйг танаас өөр хэн ч сайн мэдэхгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top