“Оюу Толгой”-н асуудал дээр хөрөнгө оруулагчдын толхилцоо аль хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, үүнээс шалтгаалаад хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тухай яриа хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид дунд явж эхлэхэд л “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид хардаж байсан юм. Тэдний хардах нь ч зөв байсан. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл тэгш хүртээхгүй атлаа зардал нэмэгдэж, хугацаа хойшлох тухай мэдэгдэхээр ямар ч хөрөнгө оруулагч эргэлзэх нь гарцаагүй. Яг ийм л нөхцөл байдал хоёр жилийн өмнөөс эхэлж энэ жил байдал улам хурцдаад маргаанаа шүүхээр шийдүүлэх дээрээ тулаад байна.
Австралийн цагаар мягмар гарагийн үд дунд “Туркойз Хилл Ресурс” компани нэгэн мэдэгдэл гаргав. Энэ мэдэгдлээр бол “Оюу Толгой” төсөл цуцлагдах нь ямар ч утгагүй бөгөөд Рио Тинто компанийн зүгээс хугацаа хойшилж, бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн асуудал дээр тодорхой байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. Бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн асуудал дээр “Туркойз Хилл Ресурс”-ын хөрөнгө оруулагчид анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан гэдгийг дээрх мэдэгдэлд онцгойлон дурджээ.
Өөрөөр хэлбэл “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын сураг чих дэлсэж ирсэн цагаас эхлэн хөрөнгө оруулагчид маргалдсан болж таарч байна. Яахав олон нийтэд мэдэгдсэн нь л дөнгөж саяхнаас болохоос далд уурхайн гэрээ Дубай хотын зочид буудалд үзэглэгдсэнээс хойш маргаан дэгдсэн хэрэг. “Туркойз Хилл Ресурс” бол Рио Тинтогийн 51 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч. “Оюу Толгой” төсөл анх гараанаас гарч байхад хамгийн баяртай байсан нь тэд. Гэхдээ “Туркойз Хилл Ресурс” компани төсөл хэрэгжсэнээс хойш баярлаж байсан удаа үгүй.
Учир юунд вэ гэвэл Рио Тинто компани анхнаасаа Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадаагүйд байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хэд, хэдэн хурал дээр чухам энэ асуудлаас болж бичиг, цаас шидилцэх дээрээ тулж байлаа. Өнгөрсөн 2019 онд УИХ-аас Оюу Толгойн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулахад хөрөнгө оруулагч талаас буюу “Туркойз Хилл Ресурс”-аас гурав, “Эрдэнэс Оюутолгой” компаниас гурван төлөөлөгч байлцуулан далд уурхайн хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн асуудлыг нягтлахаар болсон. Рио Тинтогоос төлөөлөгч байлцуулаагүй нь нэгэн арван өнгөрөөд байхад “Оюу Толгой” өмнөговьдоо л эргэцсээр байгаатай ч мөн холбоотой. Хөрөнгө оруулагчид “Оюу Толгой” төслийг одоо бүр мөсөн цуцлаад, зогсоож чадахгүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Үнэхээр цуцаллаа гэхэд тэр их хөрөнгө оруулалтын зардлыг Монгол Улсаас нэхэмжилсэн ч өнөөх нь төлбөрийн чадваргүйг тэд ойлгож байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлыг хэлэлцээрийн ширээний ард суугаад нарийн тодорхой болгох байр суурьтай байгааг “Туркойз Хилл Ресурс” компани удаа дараа мэдэгдээд байна.
“Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Үүнээс ч хойшлох үндэстэй гэж Рио Тинтогоос мэдэгдсэнээс нь “Туркойз Хилл Ресурс”компанид ч , Монгол Улсын Засгийн газарт ч ашиггүй. Австралийн алдарт “AFR” сонинд дурдсанаар “Туркойз Хилл Ресурс”, Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанийг бүх талаар шахаж ажиллаж байгаа бололтой. Гэхдээ үүнд Монгол Улсын Засгийн газрын нөлөө, байр суурь ямар байгаа нь тодорхойгүй байна. Далд уурхайн зардал нэмэгдэнэ гэдэг нь мөнгө хэрэгтэй гэсэн үг. Хэдийгээр Туркойз Хилл Ресурс, Рио Тинто хоёул дэлхийд тэргүүлэх компани хэдий ч мөнгө тарьдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Чухам энэ шалтгаанаас болж хөрөнгө оруулагчдын толхилцоон улам хурцадсан.
Одоогоос хоёр сарын өмнө “Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал коронавирусээс шалтгаалж нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан юм. Энэ нь голлох хөрөнгө оруулагч болохын хувьд “Туркойз Хилл Ресурс” компани шүүмжлэлтэй хандаж байсан билээ. Харилцан ойлголцлын санамж бичиг ёсоор бол хоёр тал зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөлийн хүрээнд олон улсын зээлдэгч нараас 500 сая ам.доллар нэмж татах зэргийг тусгасан юм. Гэхдээ сүүлд өгүүлдэг энэ бүх ажлуудыг Рио Тинто компани хариуцна. Үлдсэнийг нь “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгасан юм. Чухамдаа энэ нь л “Туркойз Хилл”-ийн харыг төрүүлсэн хэрэг. Үнэхээр эргэн төлөлтийн хугацаа сунгагдаад, нэмэлтээр 500 сая ам.долларын санхүүжилт татаж чадлаа гэхэд “Туркойз Хилл Ресурс” компани хамгийн багадаа 1.7 тэрбум ам.долларыг хувьцааны санхүүжилтээр татах шаардлагатай болох юм. Гэвч эргэн төлөлтийг сунгах, 500 сая ам.долларыг нэмэлтээр босгох нь хэцүү даалгавар. Даалгавраа хийж чадахгүйд хүрвэл “Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцаанаас босгох хөрөнгө 3.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. “Туркойз Хилл Ресурс”компани чухам энэ хуваарилалт дээр л маргасан хэрэг.
“Рио Тинто компани Оюу Толгой төслийн гүний уурхайн санхүүжилтэд хандах хандлага нь манай компанийн стратегитай нийцэхгүйгээр барахгүй эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөл дээрээ суурилаад 500 сая ам.доллар босгох зэрэг нь эргэлзээ төрүүлж байна” гэж Туркойз Хилл Ресурс компани гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
Том хувьцаа эзэмшигчийн хувьд Туркойз Хилл Ресурс компани зээлийн хүүгийн түвшинг буруулах, урт хугацаанд найдвартай хамтран ажиллахын тулд зээлийн нөхцөлөө сайжруулахыг эрмэлзэж байсан ч сүүлд дурдсан асуудал тэдний эргэлзээг төрүүлж орхижээ. “Оюу Толгой” төслийн ажил өмнийн говьд эхэлснээс хойш “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчидэд “Рио Тинто” компанийн бодлого таалагдаж байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хурал болох бүрд жижиг хувьцаа эзэмшигчид ямар нэгэн байр суурь илэрхийлдэг байлаа. Хэдийгээр жижиг нэртэй боловч Рио Тинто компанид үзүүлдэг нөлөөллийг нь жишиж ярьвал”том” гэж дүгнэж болно. Рио Тинто компани зөвхөн манайд хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслөөс гадна хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг төслүүд нь бүгд л маргаан дагуулдаг учраас жижиг хувьцаа эзэмшигчид тус компанид шүүмжлэлтэй хандаж ирсэн. Хоёр талын маргаан харьяаллын дагуу Канадын Бритиш Колумб мужийн арбитрын шүүх дээр оччихсон, арбитрын ажиллагаа эхэлжээ. Тооцоолол ёсоор бол хоёр талын маргаан шийдэгдтэл 4-5 сарын хугацаа шаардлагатай. Чухам маргаан хэрхэн дэнслэгдэхээс “Оюу Толгой” дээрх хөрөнгө оруулагчдын байр суурь хэрхэх нь шалтгаална. Маргаан яаж ч шийдэгдсэн “Монгол ялна”-чуудын бодож байгаа шиг цуцлагдахгүй гэдгийг “Туркойз Хилл Ресурс” компани аль хэдийнээ мэдэгджээ. Нөгөө талаар 2015 онд байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг “Туркойз Хилл Ресурс” компани эргэн харах хүсэлтэй байгаагаа далдуур илэрхийлээд байна. Учир нь шаардлагатай хөрөнгө босгоход “Туркойз Хилл Ресурс” л ачааны хүндийг үүрэхээр байгаа. Тиймээс “Оюу Толгой”-г хаа хаанаа ашигтай болгохын тулд гэрээгээ эргэн харж ачаагаа эн тэнцүү үүрэлцэх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулагч тал ч, Монгол Улсын Засгийн газар ч хожих нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
Монгол уулсын үндсэн хуулиар газрын доорхи баялаг ард түмний өмч гэж заасан байдаг гэтэл монгол улс Оюутолгойн ордын 34% эзэмшдэг болгож гэрээ хийсэн байна .Монголоом өөр ямарч улс ингэж гэрээ хийж ард түмнээ доромжилж хахууль авахгүй . Арчаагүй өлөн хулгайчдыг удаа дараалан сонгодгын балаг.Оюутолгой бол монголчуудын 100%-н өмч баялаг учраас монгол улс нэгч цент гаргахгүйгээр шууд 50%-г эзэмших ёстой яг ийм гэрээг монголын эрхтэн дархтнууд гаргах ёстой байсан . гэтэл яасан,,өөрийнхөө өмчийн 34%-г өндөр хүүтэй зээлээр худалдаж авах гэрээ хийчмхсэн байна. Шууд цуцал.
Монгол уулсын үндсэн хуулиар газрын доорхи баялаг ард түмний өмч гэж заасан байдаг гэтэл монгол улс Оюутолгойн ордын 34% эзэмшдэг болгож гэрээ хийсэн байна .Монголоом өөр ямарч улс ингэж гэрээ хийж ард түмнээ доромжилж хахууль авахгүй . Арчаагүй өлөн хулгайчдыг удаа дараалан сонгодгын балаг.Оюутолгой бол монголчуудын 100%-н өмч баялаг учраас монгол улс нэгч цент гаргахгүйгээр шууд 50%-г эзэмших ёстой яг ийм гэрээг монголын эрхтэн дархтнууд гаргах ёстой байсан . гэтэл яасан,,өөрийнхөө өмчийн 34%-г өндөр хүүтэй зээлээр худалдаж авах гэрээ хийчмхсэн байна. Шууд цуцал.
Монгол уулсын үндсэн хуулиар газрын доорхи баялаг ард түмний өмч гэж заасан байдаг гэтэл монгол улс Оюутолгойн ордын 34% эзэмшдэг болгож гэрээ хийсэн байна .Монголоом өөр ямарч улс ингэж гэрээ хийж ард түмнээ доромжилж хахууль авахгүй . Арчаагүй өлөн хулгайчдыг удаа дараалан сонгодгын балаг.Оюутолгой бол монголчуудын 100%-н өмч баялаг учраас монгол улс нэгч цент гаргахгүйгээр шууд 50%-г эзэмших ёстой яг ийм гэрээг монголын эрхтэн дархтнууд гаргах ёстой байсан . гэтэл яасан,,өөрийнхөө өмчийн 34%-г өндөр хүүтэй зээлээр худалдаж авах гэрээ хийчмхсэн байна. Шууд цуцал.
Зайлуулах хэрэгтэй12 жил ашиглаж гол эзэн өрөнд ороод байдаг тийм гэрээ гэж ер нь юу байдаг юм бэ
Зайлуулах хэрэгтэй12 жил ашиглаж гол эзэн өрөнд ороод байдаг тийм гэрээ гэж ер нь юу байдаг юм бэ
bitgii gadniihniig umuuruud bai mallaa
mongold mongolchuudad ymarch ashiggvi bol zailluulah heregtei
Наад жүжгээ зогсоо, монголын ард түмэн үнэн худлыг ялгахтайгаа болсон, бусдын асуудал бидэнд хамаагүй, бид баялагтаа эзэн болж луйврын гэрээг цуцлах л чухал
400 terbum yum shuu dee manai ard tumen 22 terbumiin urtei uldeh estoi yum be tegsnees tsutslah ni zub yum bish uu
Зардлаа хэмнэ. Худалдан авалтын хяналтаа чангатгаж цавчааг зогсоо.
8 jiliin umnu ter metgeltseend ganbaatar odoo bolj bga zuiluudiig medsen yum shig helj bjde medleg chadwartai hun gj bas setgeltei bolohor ulsiinhaa tuluu zuw duugarah yum ter bayartsogt pizdaag buudah yumsan bayartai n tsug tur hiij chdhgui bol estoi bosno shuu humuusee
одоо олборлоод хятад уруу гаргаад бгаа бүтээгдэхүүнийг яагаад огт дурдахгуй бгаа юм бол... аль хэдийн 14 тэрбум\nдолларын баялаг гарсан гээ биз дээ...
ot manai turiig udirdaad bgaamuu
Dald uurhai baiguulahaasaa omno gazriin doorhi buh baylag chini uhagdaad gadagsh achigdaad garchihlaa.gadagsh garsan baylagaasaa ashig hurtej chaddaggui MONGOL ulsaa yah be
Гаднын 1 компанитай монголдоо ашигтай гэрээ хийж чадахгуй улс байх гэж Гэрээ хийсэн хумуус бугд офшортон болж гадаадад херенгетэй болчихсон хэл ам гарахаар гадаадад очоод жиргээд суучихдаг Монголдоо байгаа хэсэг нь терд нелеелех гээд л
Анхнаасаа авлига ээхл хахуулд идэгдсэн гэрээ болосоныг одоо л ойлгож байх шиг. Босоо Ганбаа гэж ганц монгол л үүний төлөө тэмцэх юмБусад улс төрчид арьсаа хамгаалаад хэвтчих юм Одоо сэрцгээх, босоцгоох цаг ирсэн байна шүү монголчуудаа Баялагтаа эзэн болж чадахгүй арчяаагүй төрийг яана даа хөөрхий
Нэгдээд ЗГ-аа огцруулчихсан юм биш үү
Нэг уурхайн гэрээг өөрчилж чадахгүй бүхэл бүтэн тусгаар улс байж болох уу? Авилгажсан арчаагүй коммунист МАН ын балгийг Монголчууд үүрч хохирох ёсгүй. Коммунистуудын засаглалын гай олон жил үргэлжиллэ. Одоо яах вэ нэгдэцгээ хэрсүү монголчуудаа.