ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон зөн совиндоо итгээрэй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Хонь

Өнөөдөр санхүүгийн байдлаа сайжруулахын тулд бүх хүчээ дайчлахыг од гарагс зөвлөж байна. Орлогын үндсэн эх үүсвэрээс гадна нэмэлт орлого олох боломж гарч ирнэ. Таны дансанд гэнэт мөнгө орж ирж магадгүй.

Үхэр

Ажил дээрээ идэвх гаргах гэж яарах хэрэггүй. Энэ өдрийг хэн нэгний далбаан дор өнгөрүүлсэн нь дээр. Санаа нэгтэй нөхөд, найзуудынхаа дэмжлэг авахыг хичээгээрэй. Хүчин нэгтгэн байж л өөрийн төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадна.

Ихэр

Шинэ төсөл хамтарч хэрэгжүүлэх, муудсан харилцаагаа сэргээхэд тохиромжтой. Хэрэв сонирхолтой санал ирвэл удаан эргэцүүлэх хэрэггүй. Үдээс хойш эмчийн үзлэг хийлгэхэд тохиромжтой.

Мэлхий

Аливаа ажил хэрэгт сайн үр дүнд хүрэхийн тулд бие даан ажиллах хэрэгтэй. Ингэснээр урам хугарахаас сэргийлж чадна. Нөхцөл байдлыг судалж, ирээдүйд тусламж нь хэрэг болох хүмүүстэй холбоо тогтоогоорой. Хуучирсан, хэрэггүй болсон зүйлсээсээ бүр мөсөн ангижрахыг од гарагс зөвлөж байна.

Арслан

Өнөөдөр санаж, сэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд тань ямар нэгэн саад тотгор учирч буйг мэдрэх болно. Хүчээ буруу тооцоолж, хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа харилцах буруу замыг сонгож болзошгүй. Сэтгэл санааны тэнцвэрээ хадгалахыг хичээгээрэй.

Охин

Төлөвлөгөөгөө биелүүлэхээр шийдсэн бол бусдын тусламжгүйгээр хийж нэг үзээрэй. Зөн совиндоо илүү итгээрэй. Энэ өдөр эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, амьсгалын замын халдварт өвчинтэй хүмүүстэй харилцахгүй байхыг од гарагс зөвлөж байна.

Жинлүүр

Аялах, сурах, хуулийн маргааныг шийдэхэд тохиромжтой цаг үе тохиож байна. Мэдэхгүй зүйлээ хийх хэрэггүй. Мэдлэг дулимаг салбарт алдаа гаргаж болзошгүй. Өөрөө санаачилга гаргасан ч эхлүүлсэн бүхэн тань гараан дээрээ унтрах болно.

Хилэнц

Өнөөдөр таныг олон ажил хүлээж байна. Гэхдээ шинэ даалгаварт орохдоо өмнөх ажлаа заавал дуусгаарай. Өдрийн хоёрдугаар хагаст өөрийн чадвараа нээхэд таатай цаг үе. Харин өдрийн эхний хагас романтик болзоонд явахад төгс үе. Ингэхдээ ирээдүйтэй харилцаанд илүү ач холбогдол өгөөрэй.

Нум

Ихэнх цагийг бусадтай ярилцаж өнгөрүүлнэ. Хуучин танилууд гарч ирж, шинэ танилуудтай ч болно. Нөхцөл байдал танаас арга заль шаардаж магадгүй. Танд таалагддаггүй хүнтэй ч харьцах шаардлага гарч ирж болзошгүй. Эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа, зээлээр худалдан авалт хийхэд тохиромжгүй.

Матар

Ажлаа яаралгүй хийж гүйцэтгэнэ. Ачаалалтай ажиллахаас гадна орй дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавих хэрэгтэй болно. Таагүй хүмүүсээс хол байхыг хичээгээрэй. Эргэн тойрноо ажиглаж, дүн шинжилгээ өгсөн нь дээр.

Хумх

Хэн нэгнийг санамсаргүй гомдоох эрсдэл өндөр байна. Тусламж хэрэгтэй бол бусдаас гуйхад тохиромжтой. Ажил хэргээ өргөжүүлж, хэрэгтэй холбоо харилцаа үүсгэж, түншүүд болон удирдлагатайгаа ирээдүйн талаар ярилцах боломжийг бүү алдаарай. Хувийн харилцааны хувьд энэ өдөр таатай байх болно.

Загас

Бүх зүйл бартаат замаар явж буй мэт бүтэл муутай байх болно. Яаруу сандруу зан, хамт олны ажлын уялдаагүй байдал, хэт их амбицаас болж асуудал үүсэж болзошгүй. Тиймээс хамгийн чухал гэснийг сонгон, бүх зүйлийг дэс дараатай хийгээрэй. Согтууруулах ундаанаас хордож болзошгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top