Хонь
Ажил дээрээ хэт их идэвх гаргах хэрэггүй. Материаллаг урамшуулал авах баталгаа байхгүй ба харин ч нэмэлт ачаалал авах эрсдэл байна. Дотнын хүмүүстэйгээ харилцахдаа уужуу ухаан, тэвчээр гаргаж, хамгийн гол нь шүүмжлэлээс татгалзаарай.
Үхэр
Өдрийн эхэнд ажил дээрх биеийн хүчний ачааллыг багасгаж, стресст орохоос зайлсхийгээрэй. Энэ үед таны мэдрэлийн тогтолцоо маш мэдрэг, эмзэг байх болно. Өдөр тутмын ажлаа хийхдээ цаг хугацаа шаардахгүй ажлыг сонгохыг хичээгээрэй.
Ихэр
Ажил дээр бүх зүйл тогтвортой байх ёстой. Гэртээ найрсаг уур амьсгалыг хадгалж үлдэхийн тулд дотнын хүмүүстээ илүү их цаг гаргаж, анхаарал, халамж тавиарай. Үдэш нь тархиа амраах, өдрийн турш шавхагдсан нөөц хүчээ сэргээхэд дэмтэй зүйл хийхийг зөвлөж байна.
Мэлхий
Хийхэд хүнд, бэрх ажил төлөвлөж болно. Аливаа хэлэлцээ өндөр түвшинд болох учиртай. Шинэ саналуудад хянамгай хандаарай. Эдгээрийн нэг нь зорьсондоо хүрэхэд тань тусална. Найз нөхөд эсвэл дотнын хүмүүсээсээ зоригтойгоор тусламж хүсээрэй.
Арслан
Аливаа юмны эхлэл сэтгэл санааг ихээхэн өргөнө. Ажил төрлөө хойш нь тавих хэрэггүй. Яриа хэлэлцээ хийж, чухал баримт бичигт гарын үсэг зурж болно. Зөрчилтэй нөхцөл байдал, эрсдэлтэй ажил хэргээс зайлсхийхийг зөвлөж байна.
Охин
Хязгаартай тооны ажил төлөвлөж, амрахад илүү цаг хугацааг зориулаарай. Ажил хэргийн түншийн үйлдэл эсвэл эсрэгээр эс үйлдэл таныг бухимдуулна. Гэхдээ асуудлыг шийдэх, нотлох гэж оролдох хэрэггүй. Яаралтай ажил үгүй бол хувийн амьдралдаа цагаа зарцуулаарай.
Жинлүүр
Та өөрийнхөө замд хиймэл саад бэрхшээлийг үүсгэж, зоригтойгоор даван туулах болно. Үүнээс болж гомдол, зэмлэлтэй нүүр тулна. Энэ нь илүүтэйгээр хамт олны харилцаатай хамаатай. Урхинд орохоос болгоомжлоорой.
Хилэнц
Өнөөдөр таагүй гэнэтийн бэлэг огт гарахгүй. Хэлэлцээ хийхэд тохиромжтой өдөр. Чөлөөт цаг гарсан даруйд өөрийгөө баярлуулахыг хичээгээрэй. Төлөвлөөгүй худалдан авалт хийж болно. Хайр сэтгэлийн харилцаанд таатай үе тохиож байна.
Нум
Энэ өдөр хамт олны дунд өрсөлдөөн, зөрчилдөөн ширүүсэж болзошгүй. Эргэн тойронд болж буй зүйлд тайван хандахад хүнд байх болно. Болж буй үйл явдал, шинэ мэдээ түргэн зохион байгуулалтад оруулж, шуурхай хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн болоход хүргэнэ. Чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлж, ганцаараа байхаас татгалзаарай. Үүнээс өмнө спортоор хичээллэдэггүй байсан бол өөрийгөө сорих тохиромжтой цаг нь иржээ.
Матар
Хамгийн чухал гэсэн ажлаа сонгож, ээлж дараатай хийж гүйцэтгэхийг од гарагс зөвлөж байна. Бүх зүйлийг хэт их эмзэг хүлээн авах хэрэггүй. Санхүүгийн асуудал гэнэт хүндэрч, хайртай хүнтэйгээ санал зөрж болзошгүй. Дотнын хүмүүст таны халамж шаардагдаж магадгүй. Их хэмжээний мөнгө зээлэхгүй байхыг зөвлөж байна.
Хумх
Урсгал ажил төрөл нь дардан биш байсан ч санаа зовох хэрэггүй. Бүх зүйл маш муугаар эргэж буй мэт санагдсан ч сандарч, тэвдэх хэрэггүй. Хэрэв та өөрөө сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй бол санхүүгийн, ажил төрлийн болон гэр ахуйн асуудлууд харьцангуй хурдан шийдэгдэх болно. Томоохон худалдан авалт хийж болно.
Загас
Энэ өдөр хүч чадлаа бүрэн дайчлахыг шаардаж байна. Үүсэн гарах асуудал амин чухал биш байх ч шийдвэрлэхийн тулд ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулна. Гэхдээ хариуд нь сэтгэлийг тань догдлуулсан харилцаа бий болно. Муугаар бодоход банкны данс зузаарна.
Сэтгэгдэл ( 0 )