Халуун сэдэв: Оросын жагсаалын УЧИГ ТАЙЛАГДАВ уу?

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

ОХУ-д болж буй жагсаалыг АНУ дэмжиж байна гэх мэдээлэл гарлаа. Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны дипломатуудыг дуудаж тайлбар шаардах болно” гэж мэдэгдэв.

Дээрх мэдэгдлийн шалтгаан нь юу байв? АНУ-ын Элчин сайдын яам ОХУ даяар болох гэж буй жагсаалыг урьдчилан мэдэж, албан ёсны сайт дээрээ зарлажээ. Тэд энэ сарын 23-нд “Оросын хотуудад болох гэж буй жагсаал нь албан ёсны зөвшөөрөлгүй байж мэдэх тул АНУ-ын иргэд энэ цуглаанд оролцохгүй байхыг анхаарна уу!” гэж зарлаад, жагсаал эхлэх цаг, маршрутыг яг таг заажээ.

Хууль бус жагсаалыг нь АНУ дэмжиж байгааг энэ үйлдэл илтгэж байна гэж үзсэн ОХУ-ын Гадаад хэргийн яам үүний дараа тайлбар шаардлаа.

Олон улсын судлаачид үүний дараа “ОХУ-ын иргэд эрх чөлөөний төлөө чин шударгаар тэмцсэн үү. Эсвэл гадны оролцоотой зохиомол жагсаал уу гэдгийг зайлшгүй ялгах ёстой. Иргэдийн чин хүсэл бол асуудалгүй ч гадны дэмжлэгтэй бол Путин улс орноо хамгаалахаар жагсаалыг хүчээр тараах тушаал өгсөн ч зөв” хэмээн бичиж эхэллээ.

АНУ-ын Элчин сайдын яамнаас жагсагчдад зааварчилгаа өгсөн гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам үзэж байна. Тус яамнаас “АНУ насанд хүрээгүй хүүхдүүдийг хамарсан хүчирхийлэл үйлдэхийг дэмжиж байна. Америкийн хэд хэдэн албан тушаалтан хууль бус жагсагчидтай эв санааны нэгдлээ нээлттэй илэрхийлсэн” гэж мэдэгдлээ. АНУ-ын дипломат ажилтнууд ОХУ-ын дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яам “ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яам дипломат хэм хэмжээг үл тоомсорлож байна. Тайван жагсаал гэж зарласан хүчирхийллийн үйл ажиллагааг дэмжлээ. Зохион байгуулагчид насанд хүрээгүй хүүхдүүдийг хүртэл татан оролцуулж байна” гэж сайт дээрх мэдэгдэлдээ өгүүлжээ.

ОХУ-ын талаас АНУ-ын эрх баригчдад хандан өөрсдийнхөө асуудалд анхаарал хандуулахыг зөвлөөд, “Америкийн дипломат харилцаа бүхий л ёс зүйг үл тоомсорлож, хоёр улсын харилцаанд сөрөг үр дагавар авчрах гэж байна” гэж мэдэгдээд байна. 
 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sa(202.21.108.28) 2021 оны 01 сарын 27

ishshs chaavaas orosuud dandaa ingej buzartaj baih yum daa.uursdiinhee tolgoi deerh uvsuu har PUTIN atsaa

0  |  0
т(66.181.182.122) 2021 оны 01 сарын 27

Муу муухай бүхний арыг америкчууд дэмжин санхүүжүүлдэг. Орос улс хатуу хариу өгөх хэрэгтэй.

0  |  1
т(66.181.182.122) 2021 оны 01 сарын 26

Муу муухай бүхний арыг америкчууд дэмжин санхүүжүүлдэг. Орос улс хатуу хариу өгөх хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.21.108.219) 2021 оны 01 сарын 25

“Америкийн дипломат харилцаа бүхий л ёс зүйг үл тоомсорлож, хоёр улсын харилцаанд сөрөг үр дагавар авчрах гэж байна” Юу гэнэ ээ ?\nСайхан харилцаатай байсан юм уу?

0  |  0
Зочин(109.252.127.33) 2021 оны 01 сарын 27

Мэдээлэл Маш унэн .. . Америк энэ жагсаалыг санхуужуулсэн. Навальный бол баруунаас санхуужиж эх ороныхоо эсрэг тараан бутархах ажиллагааг байнга зохиойн байгуулдаг Юм . Мон жагсах маршрутыг хуртэл америк элчингууд гаргасан байгаа Юм.

0  |  1
Zochin(202.126.90.41) 2021 оны 01 сарын 25

Za uurrsdiiguu yaya gej bj tom duugarah umaa

0  |  0
Zochin(202.126.90.41) 2021 оны 01 сарын 25

Za uurrsdiiguu yaya gej bj tom duugarah umaa

0  |  0
Zochin(202.126.90.41) 2021 оны 01 сарын 25

Za uurrsdiiguu yaya gej bj tom duugarah umaa

0  |  0
Гол(202.126.90.144) 2021 оны 01 сарын 25

Пуужин харваачээ!! Томоо мэдруулэлдээ орос

0  |  0
Зочин (103.10.23.182) 2021 оны 01 сарын 27

Муусайн Америкууд дандаа ийм муухай юм хийж явдаг

1  |  1
зочин(64.119.21.23) 2021 оны 01 сарын 27

ОЛОН УЛС ДЭМЖИЖ БАЙГАА УГААСАА

1  |  1
иргэн (202.55.188.43) 2021 оны 01 сарын 27

цагаач янкууд ийм л хор найруулдаг л байхгүй юу

1  |  1
Монгол(202.9.40.162) 2021 оны 01 сарын 27

Мэдээж, Навальныйг зориуд ирүүлж жагсаал зохион байгуулахын тулд ихээхэн мөнгө зарцуулсан даа. Орос хөгжөөд болохоо байлаа, түүнийг дарж авахын тулд мөнгөө хайрлахаа больжээ. Оросыг унагаж дэлхийн харгис цагдаа байхын тулд л бүх бузрыг үйлдэнэ.

1  |  1
йййй(192.82.64.153) 2021 оны 01 сарын 25

Үмхий америк юм ююманд хошуу дүрэх юм даа

1  |  0
111(66.181.161.62) 2021 оны 01 сарын 25

Аливаа юмны цаг нь болсны дохио шүү дээ.

0  |  0
Мэдээж(59.153.114.14) 2021 оны 01 сарын 25

Ард мэдээж америкууд байгаа

1  |  0
ДУРГҮЙ ХҮРЧ БНА(202.131.236.170) 2021 оны 01 сарын 28

Гадны Янкуудын гар хөл болсон урвагчдыг ӨЧИГГҮЙ БУУДАН ХОРООХ ХЭРЭГТЭЙ. 1990оны Орос ямар байлаа, гадныхны доог болсон орон байсан, одоо хар.Дэлхийд эздэх байр сууриа эргүүлэн олж авсан, хүчирхэг гүрэн эргээд болсон байна. \n\n\n\n

5  |  0
mindaa(106.3.193.212) 2021 оны 01 сарын 25

UKRAINE SHIG EVDREHGUIE

1  |  0
Ээгий(66.181.161.110) 2021 оны 01 сарын 27

Орост болж буй жагсаалыг дэлхий нийт бүгдээрээ дэмжиж анхааралтай харж байна . Цөөн хэдэн коммунист дэглэмтэй Путин болон ОХУ-с хамааралтай улс ба улс төрчдөөс бусад нь .

3  |  7
Уншигч(103.212.118.11) 2021 оны 01 сарын 27

Анхаарал сарниулж АНУ аар мангас болгож харуулж эхэлжээ, орос хүний сэтгэхүйн хөгжил хэр байгааг нь л харахаас, зөн билэгт итгэнэ мангаст итгэнэ, гэвч жинхэнэ мангасаа сонгосоор л байдаг хүлцэнгүй юм. Манайд бас нэг мангас тодроод л танк яриад л айдгаад л байдаг шд

2  |  3
Иргэн(66.181.189.55) 2021 оны 01 сарын 27

Америкийн элчин оролцлоо оролцлоо гэхэд тэр мянга мянган хүмүүсийг гудамжинд гаргаж жагсааж чадлаа юу.

5  |  0
Мояа(202.9.47.15) 2021 оны 01 сарын 25

Битгий оросын тархи угаасан худал мэдээлэл адмжуулаад бай

1  |  1
Зочин (66.181.187.201) 2021 оны 01 сарын 27

Путиний төлбөртүүд яаж гуйвуулах аргаа ололгүй дээ.

1  |  1
Монгол улсын иргэн(124.158.65.96) 2021 оны 01 сарын 27

МАН-хан бол АН-н зохион байгуулсан төлбөртэй жагсаал гээд гүтгэлгээ эхлэнэ дээ. Элбэгдоржийг бас сайхан гүтгэсэн тэр тийм буруутай юм бол шүүхээр шийтгэлдээ зөндөө хугацаа өнгөрлөө МАН-хан худлаа гүтгэсэн гэдэг нь цаг хугацаа харуулж байна шүү.

1  |  1
Top