Өдөр бүр овъёос идэх ХЭРЭГТЭЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд өглөө бүр овъёос хэрэглэх шаардлагатай эсэхт дүгнэлт хийжээ. “Nation News”-т мэдээлснээр цэвэр, ямар ч хольцгүй овъёос авч, өөрөө гэртээ тарганд зуурах, сүүтэй хольж идэх, зутан хийх зэргээр хэрэглэх нь зөв гэнэ. Дэлгүүрүүдэд байдаг элдэв хольцтой овъёос нь тийм ч эрүүл бүтээгдэхүүн биш аж. Учир нь ихэнх үйлдвэрлэгчид түүнд амт оруулж сахар нэмсэн байдаг.

Иймээс дэлгүүрээс ямар ч хольцгүй овъёос худалдаж аваад гэртээ хүссэнээрээ амталж, өдөр бүр хэрэглээрэй. Гэхдээ өглөө бүр овъёос идэх хэрэггүй аж. Шаардлагатай витаминаа авахын тулд бид өглөө олон янзын хүнс хэрэглэх хэрэгтэй.

ДЭМБ болон Хоол тэжээл, эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгээс өдрийн хүнсний хэрэглээндээ овъёосыг заавал оруул гэжээ. Овъёос нь эрүүл мэнд, гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top