Дорнод аймагт согтууруулах ундаа худалдахыг ХОРИГЛОЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25


Коронавирус /Covid-19/-ийн халдвар тархаад буй эрсдэлтэй бүс болох Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу иргэд татан авах, гэрийн тусгаарлалт ажиглалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнтэй холбоотойгоор цар тахлаас урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэл, нөлөөллийг бууруулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхийг 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2021 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 08:00 цаг хүртэл хориглолоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top