Хонь
Ашигтай ажил эхэлнэ. Хамтран ажиллагчидтайгаа ярилцах, худалдааны гэрээ хэлэлцээ хийхэд таатай өдөр. Хууран мэхлэлтээс холуур өнгөрнө. Өөртөө итгэх итгэлээ нэмнэ.
Үхэр
Бодож санасан бүхэн биелнэ. Мэдрэлийн ядаргаанд хүргэж болзошгүй их ачаалал авах хэрэггүй. Урьд нь гаргасан алдаагаа бүү давт. Өөрийгөө буруутай гэж бодож байгаа бол уучлалт гуй.
Ихэр
Амьдралын потенциал өндөр түвшинд байна. Уран бүтээлч хүмүүс өсөж хөгжих боломжтой. Дотнын хүмүүстэйгээ ойртож харьцаарай. Яаран шийдвэр гаргахаас сэргийл. Бүгдийг засаж залруулах гэж бүү оролдоорой. Зарим зүйлийг байгаагаар нь үлдээ.
Мэлхий
Цагийн аясаар зарим зүйл мартагдана. Амлалт өгөхдөө болгоомжтой бай. Оройг дотнын хүмүүстэйгээ эсвэл бүр ганцаараа тайван орчинд өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Арслан
Зарим зүйлээс болж харилцаагаа сүйтгэх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Олон хүнтэй газраар явахдаа болгоомжтой байгаарай. Чухал зүйлд хайнга хандах хэрэггүй.
Охин
Мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой хандах үе. Эргэн тойрныхон танд сэтгэл дундуур байсан ч өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай. Бусдын сэтгэлд нийцэхийн тулд өөрийгөө өөрчлөх шаардлага байхгүй.
Жинлүүр
Шинэ ажил эхлэхэд таатай өдөр. Гэхдээ төлөвлөгөөндөө болгоомжтой ханд. Амжилтад хүрэх магадлал өндөр байна. Одод танд мөнгө амлаж байгаа ч яаран үрэх хэрэггүйг сануулж байна. Өөрийгөө хөгжүүл.
Хилэнц
Тэвчээр, хөдөлмөрч байдал нь дарга удирдлагаасаа магтаал сонсоход нөлөөлнө. Бизнесийн хамтрагчтайгаа уулзаж, чухал ажлыг эхлүүл. Амжилт олох магадлал байна. Танд эрч хүч хангалттай байна. Өдрийн хоёр дахь хагаст хувийн амьдралаа зохицуулна.
Нум
Эсрэг хүйсийн хүнтэй холбоо тогтооно. Хамт олон, анд найзуудаа удирдан жолоодох гэж хэт улайран дайрснаар маргаан гарна. Энэ өдөр та бусдын санал бодлыг хүлээн ав.
Матар
Олон нийтийн өмнө гарахад таатай өдөр. Уян хатан байвал та олон асуудлыг шийдэж чадна. Шинэ туршилт хийнэ. Гэхдээ хуучны найдвартай аргаар ажилласан ч болно.
Хумх
Хүслээ биелүүлэх гэж хэт зүтгэвэл харамсалтай үр дүнд хүрнэ. Өнөөдөр таны дотоод сэтгэл ил болно. Таагүй хүмүүстэй уулзаж болохгүй. Ойр дотнын биш хүмүүст хэт их анхаарал хандуулбал асуудал үүснэ.
Загас
Санхүүгийн асуудалд болгоомжтой бай. Өөрийгөө зөв хөдөлж байна гэж бодсоноор санхүүгийн алдагдал хүлээж, төвөгтэй зүйлд орооцолдох магадлалтай.
Сэтгэгдэл ( 0 )