УИХ-ын нэр бүхий 56 гишүүн 2021 оны нэгдүгээр сарын 14-нд “Нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөлтэй холбогдуулан олон нийтийн дунд багагүй мэтгэлцээн үүсэж байна. Хуулийн төслийн танилцуулгад “1920 оноос эхлэлтэй улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёл хамгийн ихээр хохирч, бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн. Монгол дахь бурхны шашин, соёлыг устгаснаар манай үндэсний оюун санааны өв тээгчдийг шийтгэж, соёлын биет болон биет бус өвийг үгүй хийж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Иймд 1930-1940 онд Монголд устаж үгүй болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсрууллаа” гэжээ. Уг хуулийн төсөлд тусгаснаар, нөхөн олговрыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олгох бөгөөд УИХ жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байх ажээ.
Энэ мөнгөөр бурхны шашны сүм, хийдийн үйл ажиллагааг дэмжих, гүн ухааны уламжлалт сургалтыг сэргээх, хүүхэд залуучуудад сургалт зохион байгуулах, ядуурлыг бууруулах, зовлонд нэрвэгдсэн хүн ардад туслах, байгаль орчныг хамгаалах зэрэг үйлсэд зарцуулна гэж төлөвлөж байгаа юм байна. Олон нийтийг талцуулаад байгаа энэ сэдвээр зарим хүн байр сууриа илэрхийлснийг хүргэе.
Зава Дамдин Ринбүчи: Дээрээс шидсэн чулуу байх вий
Гаргасан санаа бол бүгдээрээ сайн санаж хийж байгаа үйлдэл байх. Гэхдээ цаг үеэ олоогүй гэж би бодож байна. Яагаад гэвэл цар тахал гараад, дэлхий нийтээрээ хямарч байгаа цаг үед монголчуудын маань нөхцөл байдал амаргүй байна. Иргэд, аж ахуйн нэгж, улс орны эдийн засаг хүндхэн байна. Ийм үед Засгийн газраас хөрөнгө оруулалт нэхэж байгаа нь нийгэмд нэлээн үл ойлгогдох байдал үүснэ. Үүсэж ч байна. Бурхны шашны хөгжил бол лам нарын сонсох, санах, бясалгах, бүтээх, ард түмний зүрх сэтгэлд хүрч ажиллах дээр хамгийн гол түшиглэдэг гэж би боддог. Тэгэж ч ажилласаар ирсэн. Зөвхөн эдийн засаг байхаар л бурхны шашин хөгжих юм шиг ярьж байгаа нь өрөөсгөл ойлголт.
Дээр үед сүм хийд бүхэнд Их, Бага жасууд байсан. Жасууд сүм хийдийнхээ санхүүг санхүүг авч явдаг, олон түмэн хуврагуудын амьдрал ахуй, ном судар хэвлэл гээд хэрэгтэй бүх зүйлийнх нь төсөвт өртгийг шийддэг байж.
Манай Монголд ном үзсэн лам нар өдгөө олон болжээ. Энэ эрдэм боловсрол, ухаанаа одоо энэ асуудал дээр гаргах ёстой.
Нийгэмд талцал үүсгээд байгаа дээрх зүйл хаа холоос шидсэн чулуу байхыг үгүйсгэхгүй. Монголын бурхан шашны лам нарыг шуналтай болгож харагдуулах гэсэн санаа юм биш байгаа гэж бодогдож байна. Зарим нь бүр “төр, шашин хоёр хамт ажиллана” гэх мэтээр буруу ярьж байна. Миний бодлоор 21 дүгээр зууны хандлагыг харахад, төр, шашин хоёр дипломат харилцаатай байх хэрэгтэй. Ард түмнийг сайн сайхан, эв нэгдэлтэй, хямрал тэмцэлгүй байлгах зорилго дээр нэгдэх хэрэгтэй. Түүнээс биш засгийн ажлыг лам нар хийнэ гэсэн үг биш. Орчин цагт өндөр мэргэшсэн олон лам хуврагууд бий болж байна. Лам нар дунд төрөл бүрийн инженер, эмч, орчуулагч, архитектур, барлгачин, зохиолч гээд олон эрдмийн хүмүүс байна. Энэ бүгд мэргэжил. Тэгэхэд лам нарыг зөвхөн ном уншаад сууж байдаг, татвар төлдөггүй гэж нийгмийн сүлжээгээр ярьж байна. Энэ буруу яриа газар авч байна. Энэ буруу яриаг залруулж, нэг мөр ойлголтод хүргэх ёстой гэж бодож байна.
Д.Санжаажамц: Орчин цагийн лам нарыг гүтгэхээ болино уу
Төв аймгийн Манзушир хутагтын Дашчойнхорлон хийдийн хамба лам гэвш Д.Санжаажамцын байр суурийг хүргэе.
Сая УИХ-ын хэдэн гишүүд бурхны шашинд нөхөн олговор олгуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тэр гишүүдийг би бодохдоо өнгөрсөн түүхээ судалсан, үнэн бодит баримт дээр дүн шинжилгээ хийсэн, их хэлмэгдүүлэлтийн энэ хар үйл явдлыг засаж залруулах хэрэгтэй, залруулахгүй цааш нь явбал бүр ч их алдаа болох юм байна гэдгийг ойлгожээ гэж бодож байна. Тэр түүхэн хэлмэгдүүлэлтийг зүгээр л нэг болчихсон гэж бодож болохгүй. Энэ хэлмэгдүүлэлтийн хор хөнөөл өнөөдөр ч гэсэн бидэнд нөлөөлж байна. Энийг зөвөөр ойлгож, үнэн зөв түүхээ мэдэх ёстой.
Өнгөрсөн зуугаад жилийн турш монголчуудын түүхийг бүгдийг нь арилгаад шинээр түүх зохиогоод явсан. Жишээ нь “Сэрэлт”, “Цогт тайж”, “Сүхбаатар” гээд кинонуудад дандаа монголчуудыг хооронд нь талцуулсан байдаг. Ийм муухай түүх явсаар байгаад олон хүний тархи толгойд шингэжээ. Одоо ч гэсэн “лам нар татвар төлдөггүй” гээд л яриад байх юм. Энэ бол өнөө цагийн лам нарыг гүтгэж, хэлмэгдүүлж байгаа хэрэг.
Өнөөдөр сүм хийдүүд татвар төлдөг. Үл хөдлөх хөрөнгийн татвар байнга төлж байна. Ус, дулаан, цахилгааны мөнгөө НӨАТ-тай төлдөг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа байнга хууль журмын дагуу төлдөг. Тийм байхад ийм юм ярьж гүтгэж байгаа нь нийгэмд буруу ойлголт ухагдахууныг бий болгоод байна.
Лам нар Монгол Улсын иргэн хүний хувьд хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээж, лам хүүхдүүд маань цэрэгт явж байна.
Монголчууд бид талцаад яах вэ дээ. Үндэсний сэргэн мандалт эв нэгдэл, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын чухал хөшүүрэг болсон шашин шүтлэгээ дэмжих нь л хамгийн чухал зүйл гэж би боддог
Шашин соёлоороо бид монголчуудын оюун ухаан, зүрх сэтгэлийн дотоод хилийг хамгаалж байна. Энэ яригдаад байгаа Нөхөн олговрын тухай хууль батлагдах ёстой. Монголд ганцхан шашин хэлмэгдсэн. Хүнийг “Бурхан минь өршөө” гэж залбирсных нь төлөө буудаж ална гэдэг байж боломгүй гэмт хэрэг. Ийм айхтар хэлмэгдүүлэлтийн түүхийг монгол хүн бүр мэдэх ёстой.
С.Дэмбэрэл: Монголд зонхилох шашин нь буддын шашин
МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэл энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ:
“Монголчуудыг нэгдмэл байлгахын тулд төрөөс Монголын түүх соёл, ёс заншил, ёс суртахуун, уламжлалтай ойр шашныг дэмжих, нийгэмд гүйцэтгэх үүргийг удирдан чиглүүлэх шаардлага тулгараад байгаа нь үнэн. Тиймээс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийн гол зорилго нь бурхны шашны сүм, хийдийн үйл ажиллагааг дэмжих, гүн ухааны уламжлалт сургалтыг сэргээх, хүүхэд залуучуудад бурхны шашны хүмүүнлэг, энэрэнгүй сургаалыг ойлгуулахад чухал ач холбогдолтой гэж бодож байна. Монголд зонхилох шашин нь буддын шашин учраас тус шашны нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, ялангуяа өөрсдийгөө буддистууд гэж тодорхойлдог сүсэгтэн олны нийгэмд хандсан хүмүүнлэг, сайн санааны үйл ажиллагааг дэмжихэд чиглэх болов уу хэмээн судлаач хүний хувьд бодож байна” гэжэ
Сэтгэгдэл ( 19 )
Санал гаргаад бгаа их хурлын гишүүдийг огцруулья.
Ингээд байвал христийг дагасан нь дээр юм байна.
Ёоо ямар ч эрүүл хүн ийм тэнэг зүйлд нөхөн олговор хэзээ ч өгөхгүй шүү харин эрүүл мэндийн салбар эсвэл боловсрол дээр л өгөх хэрэгтэй юун шашин тонил цаашаа
Элдэв сүм хийдийн газрыг чөлөөлж орон сууц үйлчилгээ, үйлдвэрийн барилга барьж олон түмэнд буян үйлдвэл зохино. Төсвийн хөрөнгөөр гандан барьсан ялыг хэнээс асуух вэ. Лам нарыг шар шувталж энгийн болгох хэрэгтэй. Гандангаас гарахаараа бөөн бизнес ярьцгаасан хүмүүс, гандан дотроо өөрөө ч ойлгохгүй ном уншдагийг болиулах хэрэгтэй шүү. Монголд шашин хэт газар авсан байна. Эд нар хөгжил авчрахгүй. Тэр түвддээ очиж номоо уншицгаа.
Лам нар өөрсдөө амьдарвал амьдар, та нарыг төрөөс дэмжиж болохгүй, төр шашин холилдвол ул мөхдөг түүхтэй, жамтай. Сохор Түвдээс болж Монгол улс яаж доройтлоо. Манжууд бурхны шашин Монголд дэлгэрүүлж эзлэн авсныг бүү март. Чингисийн алтан ургийн хүн Занабазар хүртэл бурхан хийхээс өөр ажилгүй бол адаг сүүлдээ Хятад манжуудад толгойгоо авахуулсан гашуун түүх мартагдаагүй байна.
балайраад байгаараа шар хувалзнуудаа.
Шарын шашныхан өөрсдөө Төрийн эсрэг үймээн дэгдээж бослого, хуйвалдаан гаргаснаар шашны эсрэг бодлого идэвхжсэн гэдэг 1932 оны бослого Шамбалын дайн,хоржилоо уриан дор эхэлж хядлага үймээн дэгдээсэн, Япон, Хядатуудтай үгсэн хуйвалдаж Банчин Богдыг урьсан, дотоодын үймээнд бэлдсэн гээд нүгэл их л байгаа. Ялангуяа шинэ цагийн боловсрол, мэдлэгийг үгүйсгэж Төвд лугаа адил болгох бодлогыг баримталсан. Юун нөхөн олговор шаардах, харин ч Монголын ард түмнийг олон зуун жил харанхуй бүдүүлэг байлгаж харийн Манж нарын дарлалд байлгасан нүгэлдээ огт уучлал гуйгаагүй. Уучлал гуйж Төрийн хуулийн дор бай.
Zail zail.
Чухамдаа их гүрнүүдийн бодлого хэдэн зуунаар дамждаг нэгэн үе бидний толгой дээр сэлэм эргүүлж явсан гэдэг уламжлалаар л хийсэн ажил шүү дээ
Энэ хуулийг баталж ард түмнийг доромжилох юм бол МАН дахиад сонгуульд ялахгүй байх шүү!
Төвөдийн ламайзм бүр дэндлээ. Одоо бүр шар хувалзнуудад татвар төлөгчдийн мөнгөөр татаас төлдөг болохнээ. Энэ бол МАНын хэдэн томчуудын арыг нь даадаг гэх хэдэн хамбатан Чой энэ тэрийн явуулга. Энэ шар хувалзууд бүр яг л Цогт тайж кинон дээр гардаг шиг хорлонтой хүүрнүүд юмаа.
odoo kopona berusig nom unshaad hurdan daraad ogooch hudlaash dee huni tolgoog erguulsen lam nar
10 terbumiin otdontoi MAN.saa avaach...dr ved lam chadaltai.medlegtei lam nar b.san.odoo ved alga..zud bolohod..zovlon bolohod..gdgdee..tsagaa oljdee.MAN.hanl gandangiin hurliig daagaad bdag..ovoo yum idcheed tsairuulah gj urgul ugdug bh..irgediin setgeliin uglug gj uur shvv..
Ugux geed baigaa ulsuud ni uuriinxuu karmaanaas uguxgui yu tatvar tulugchdiin mungunuus ugch boloxgui ugvul xxoat uguxuu bolie
Монголчууд Түвдийн ламайзмд өргүй! Түвдийн ламайзм харин Монголчуудад маш их өртэй! Ламайзм бол буддизмын нэр барьсан луйварчид шүү. Зүйрлэвээс Мүүний шашин л гэсэн үг. Бүр илүү аюултай. Үхэл хагацал, өвчин зовлон дээр луйвар хийдэг адгийн шаарнууд. Бас төсвөөс паразитлах санаатай ха ха. Май шүү! Муу хувалзнууд.
Zovlon bolohod lam targalna, zud bolohod nohoi zoolno gej demii ch neg ug bish uimaa.
Одоо ч хуулийн этгээд хэвээрээ байгаа МАН төлбөр төлж хохирлыг барагдуул. Ядаж уучлал гуйж , түүхийн гэрч болох хэлмэгдлийн хөшөөгөө цагаан байрныхаа үүдэндэн залж ухаарал авна уу.
хувалзнууд зүгээр сууж байгаад мөнгө авах санаатай та нар шиг баян хүмүүс байхгүй шүү тийм их нөхөн олговор авмаар байгаа бол тэр хэлмэгдүүлсэн оросуудаасаа нэхээч монголын татвар төлөгчид буруугүй
Буддизм, буддын сургаал биш Ламайзм буюу Төвөдийн буддизм. Энэ хутагт хувилгаад , хамба нар чинь бүгд худал. Эдэнд бусдыг гэгээрүүлж, сэхээрүүлэх сонирхол тун бага. Өөрсдөө ч зүүн баруунаа таниагүй амитас яваа. Яг л допинг хэрэглэж цол аваад олныг хуйлруулах цор ганц хүсэлтэй монгол бөхчүүд гэсэн үг. Үгүй бол авилгачдын нөгөө тал нь.