ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан албан тушаал ахина

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Хонь

Мэргэжлийн салбарт амжилттай байх болно. Санаачилгыг гартаа ав. Хэт их зүйл амлаж буй хүмүүст бүү итгэ. Дотор хүнээ сонс, зөв замыг зааж өгнө. Том хэмжээний худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна.

Үхэр

Ажил дээр хамтран ажиллагсадтайгаа муудалцаж болзошгүй. Туйлын хүнд өдөр. Эрүүл мэнддээ анхаарал тавих цаг иржээ. Амьдралын илүү тайван хэмнэлийн талаар бодох хэрэгтэй. Гадаад төрх эсвэл хувийн амьдралдаа өөрчлөлт гаргахыг хүсэж буй хүмүүст тохиромжтой цаг үе.

Ихэр

Тодорхой нэг зорилгодоо хүрэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Тэвчээр гаргаж, бусдын төлөө өмнө нь хийж байсан бүхний төлөө таныг шагнах болно. Ахмад насны төрөл садангийнхаа сургаал, зөвлөгөөг сонсоорой. Өдрийн хоёр дахь хагаст хайртай хүндээ илүү их анхаарал тавиарай.

Мэлхий

Хатуу хуваариас илүү чөлөөтэй хөтөлбөр гаргахыг хичээгээрэй. Удирдлагын зүгээс танд онцгой анхаарал тавина. Шаардлагатай зүйл яаралтай худалдан авахын тулд ихээхэн хэмжээний мөнгө шаардагдаж магадгүй. Гэнэтийн романтик учрал ирээдүйтэй байх болно.

Арслан

Өнөөдөр хэлэлцээ хийхэд тохиромжтой өдөр. Гэхдээ өдрийн хоёрдугаар хагаст чухал баримт бичигт гарын үсэг зурахгүй байхыг зөвлөж байна. Бусдын шүүмжлэлийг ойшоохгүй байхыг зөвлөж байна. Өөрийн болж, хүсэж буй зүйлийн талаар нээлттэй яриарай. Эрүүл мэнддээ анхаарал тавих цаг.

Охин

Энэ өдөр тайван хэмнэлээр өнгөрнө. Зорилгодоо хүрэхийн тулд таны хүч, бололцоо хангалттай хүрнэ. Эхлүүлсэн ажлаа сайтар тунгаан бод. Ямар нэгэн зүйл худалдан авах хэрэгтэй байгаа бол дэлгүүр орохоо бүү хойшлуул. Үдэшийг гэр бүлтэйгээ эсвэл дотнын хүмүүстэй хамт өнгөрүүлээрэй.

Жинлүүр

Өнөөдөр бүх зүйлд болгоомжтой хандаарай. Ихээхэн найдвар тавьж байсан хүмүүс таны урмыг хугалж болзошгүй. Маргаан, зөрчил санаачлах хэрэггүй. Та ялахгүй. Ганц бие жинлүүрийнхэн санал хүлээн авна. Өдрийн хоёрдугаар хагаст эрсдэлтэй ажлаас татгалзаарай.

Хилэнц

Шинэ зүйл, ялангуяа гэр ахуйтай холбоотой шинэ зүйл эхлэхэд тохиромжтой. Гэхээ шинэ танилуудаас болгоомжлоорой. Хуурч магадгүй. Ойрын төрлийн хүмүүстэй ам зөрж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Нум

Энэ өдөр хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтооход тохиромжтой. Ажил төрлийн хувьд албан тушаал ахих боломж гарна. Гэхдээ та өөрөө санаачилга гаргаарай. Үдэш худал мэдээ ирж болзошгүй. Хэтэвчээ алдахаас болгоомжил.

Матар

Ажил дээрээ өндөр гүйцэтгэл, хариуцлага, нөхцөл байдалд түргэн дасан зохицох чадвараа илэрхийлэх хэрэгтэй. Илүү чухал, ялангуяа санхүүтэй холбоотой асуудлыг бусдын оролцоогүй, бие даан шийдээрэй. Гэртээ засвар хийх, тавилгын байрыг өөрчлөхийг зөвлөж байна.

Хумх

Удирдлага эсвэл хамтран ажиллагсдын зүгээс бүтээлч шүүмжлэл ирнэ. Мартамхай байдал, мэдлэг, туршлага дутагдсанаас болж алдаа гаргаж болзошгүй. Хайртай хүмүүстэй асуудал шийдэх өдөр биш. Бага зэргийн маргаан томоохон зөрчил болж болзошгүй.

Загас

Энэ өдөр бүх талаараа сайн. Өнөөдөр сэтгэл санаа тань өөдрөг байх болно. Гэхдээ эрүүл мэнддээ анхаараарай. Бие тань бага зэрэг тавгүйрхвэл цаг алдах хэрэггүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Эс бөгөөд өвчин хүндэрч болзошгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top