ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан баяртай мэдээ дуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Хонь

Шинэ мэдрэмж авахад бэлэн байна. Нөхөрсөг харилцааны үүрэг нэмэгдэнэ. Таны сонирхлыг дэмждэг хүмүүсийн хүрээлэлд их цагийг өнгөрүүлнэ. Хоолны дэглэм барьдаг эсвэл спортоор хичээллэдэг бол завсарлага авах цаг болжээ.

Үхэр

Өнөөдөр биеийн болон сэтгэл зүйн тэвчээр шалгасан, удаан хугацаанд анхаарал төвлөрүүлэх аливаа ажил төлөвлөх хэрэггүй. Ямар нэгэн тааламжтай зүйл, ялангуяа үүний тулд мөнгө хуримтлуулсан тэр зүйлээр өөрийгөө эрхлүүлээрэй.

Ихэр

Гэрээ хэлэлцээр байгуулах, шинэ холбоо тогтооход тохиромжгүй өдөр. Аливаа саналд болгоомжтой хандаж, өөрийн хүч болон түншийнхээ боломжийг хэт үнэлэх хэрэггүй. Санхүүгийн асуудал дээр тэвчээр гаргаж, шаардлагагүй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна.

Мэлхий

Од эрхэс өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал хүнд мэт санагдавч ямар ч тохиолдолд бууж өгч болохгүй. Өнөөдөр мэргэжлийн бөгөөд амьдралын маш үнэтэй туршлага суух, өмнө нь олж авсан дадал туршлагаа батжуулах боломж олдоно.  

Арслан

Шинэ санаа биелэгдэх бүрэн боломжтой. Өмнө нь хийхэд хялбар байсан ажил энэ удаа илүү хүч шаардана. Дотнын хүмүүсээс баяртай мэдээ дуулна. Танаас тусламж гуйвал бүү татгалзаарай. Таны тусламж маш хэрэгтэй байх болно.

Охин

Өнөөдөр төлөвлөгөө зохиож, амлалт өгч, мэдээлэл хайж, шинэ холбоо тогтооход таатай өдөр. Илүү туршлагатай хүмүүсийн зөвлөгөө, захиасыг үл ойшоох хэрэггүй. Ажил хэргээ цэгцлэх, их цэвэрлэгээ хийх, гэртээ бага зэргийн засвар хийхэд тохиромжтой.

Жинлүүр

Энэ өдөр од гарагсын байрлал таны аяллыг ивээх болно. Хаа нэгтээ аялалд гарах, амрах нь таны хувьд ч тэр таны дотнын хүмүүсийн хувьд ч тэр маш хэрэгтэй байх болно. Ингэснээр алдагдсан эрх хүчээ нөхөж, дурсгалт газраар аялснаар мэдлэгээ тэлэх боломж олгон, асар их эерэг мэдрэмж төрүүлнэ.

Хилэнц

Үл ялиг зүйлээс болж бухимдах хэрэггүй. Аливаа үйлдэл хийхдээ нэг алхмын цаадахыг харж, тооцоол. Хувийн амьдралд тань үл ойлголцол гарч болзошгүй. Таны төрөл садны хүний үйлдэл таалагдахгүй байгаа бол тулаанд орох гэж яарах хэрэггүй. Үүний оронд танд юу таалагдахгүй буйгаа тайвнаар тайлбарлаарай.

Нум

Өнөөдөр та эргэлзээнд бүрэн автах тул ямар нэгэн шийдвэр гаргахад хялбар биш байх болно. Таны буруугаас биш ч олон зүйл бүтэлгүйтэх эрсдэлтэй. Бүх зүйлийг нэр хүндтэй даван туулах ёстой сорилт хэмээн бүү хүлээн ав. Хайртай хүнтэйгээ маргаан үүсгэхгүй байхыг хичээгээрэй.

Матар

Шинэ ажилд ханцуй шамлан орж, танилын хүрээгээ тэлж болно. Энэ өдрийг бодит болон цахим ертөнц дэр харилцаа холбоог тэлэхэд ашиглаарай. Өөрийгөө бага гэлтгүй зүйлээр баярлуулаарай. Ингэснээр таны сэтгэл санаа өөдрөг байх болно.

Хумх

Энэ өдөр таны өмнө шинэ зорилтууд тулж ирнэ. Аливаад нухацтай хандаж, эрүүл ухаан, логиктой хандах нь чухал. Найдвартай туслахтай л бол хүнд бэрх ажил эхлүүлээрэй. Хувийн амьдралд тань гомдол, үл ойлголцол гарч болзошгүй. Тиймээс биеэ барьж, тэвчээртэй байхыг зөвлөж байна.

Загас

Энэ өдөр хөнгөн хялбар ажлаар хязгаарлаарай. Өргөн далайцтай ажил эхлүүлэхээс одоохондоо татгалзах нь дээр. Биеийн, сэтгэл санааны болон оюуны ачааллаас зайлсхийгээрэй. Үдэш шоппинг хийхэд тохиромжтой. Аялал, хуучны найз нөхөдтэй уулзахад тохиромжтой.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top