УУХҮ-ийн сайд Г.Ёндон хуурамч шатахууны бизнестэй эрчимтэй тэмцэнэ гэдгээ илэрхийллээ

2021 оны 02 сарын 03

-Африкт л байдаг хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ-III

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа эмхлэн байгуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нэгэн ноцтой, бас иргэдийн хувьд таатай гэж болохоор мэдэгдэл хийсэн. Г.Ёндон сайд олон жилийн турш монголчуудыг хохироож буй хуурамч шатахууны бизнестэй тэмцэнэ гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэв. Тэрбээр “Хуурамч шатахуун их хэмжээгээр авах нь уул уурхайн техник хэрэгсэлд маш их сөрөг хөнөөлтэй. Багануур, Шивээ-Овоогийн уурхай дээр хуурамч шатахууны улмаас олон машин, техник эвдэрсэн тохиолдлууд гарсан. Зураг хөрөгтэй нь надад ирүүлсэн байгаа. Засгийн газрын Агаар, орчны бохирдлыг бууруулах 2017 оны 98 дугаар тогтоол гэж байдаг. Үүн дотор Евро-5 стандартын өндөр чанарын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, Монгол Улсын импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний 10 орчим хувийг эзэлдэг чанар муутай бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, татвар ногдуулах стратегийн арга хэмжээ авах талаар төлөвлөгөө багтсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Сангийн яаманд энэ талаар саналаа хүргүүлсэн. Улмаар ойлголц хүрч, ирэх хаврын чуулганаар энэ асуудлыг оруулах байр суурин дээр нэгдсэн” хэмээсэн. Энэ салбарыг удирдсан сайд нар дундаас улс төр-бизнесийн бүлэглэл дамнасан хуурамч шатахууны бизнестэй тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарласан анхны тохиолдол энэ байлаа. Тиймээс ч хуурамч шатахуунд нэмэлтээр хэрэглэдэг керосин, нафтаг татвартай болгох хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн хэрэг. Өмнө нь Засгийн газрын түвшинд шийдвэр гарч, Уул уурхай, хүнд яамыг толгойлж байсан Д.Сумъяабазарын үед ажлын хэсэг байгуулан, компаниудад шалгалт хийсэн боловч шийдвэр нь гаралгүй замхарсан удаатай. Хуурамч шатахууны бизнес ч тэр хэрээр тэлсэн. Энэ хугацаанд зөвхөн керосин, нафтагийн импорт 900 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдсэн байгаа юм.

Тухайн үед шалгалтын ажлын хэсэг дотор "Трафигару монголия”, түүний дор керосин, нафта импортлогч "Транс гайд”, "Хармөрөн импекс”, "Ай Си Ай Си”, "Петролиум продакшн” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох санал оруулсан. Гэвч дээрээс нөөлөөлөн цуцлаагүй гэдгийг эх сурвалжууд өгүүлдэг. Ерөнхийдөө хуурамч шатахууны Монгол дахь сүлжээ гадагш хөвөрсөөр Недерландаас гаралтай “Трафигура Вэнчес Ви” гэх олон улс дамнасан компани хүрдэг. Тус компанитай монгол дахь "Транс гайд”, "Хармөрөн импекс”, "Ай Си Ай Си”, "Петролиум продакшн” компаниуд олон талын сэжмээр холбогддог.  Тухайлбал, "Трафигару монголия” компанийн захирлаар ажиллаж байсан Эрдэнэсүрэнгийн Жононбаяр одоо “Ай Си Ай Си” компанийг удирддаг. Түүний мэдэлд мөн "Транс гайд” компани байдаг гэх мэт нэг удирдлагын дамжлагатай.   Түүнчлэн  керосин, нафтагийн наймаанд толгой цохьдог “Хармөрөн импекс” гэж компани бий. Анх 2015 онд керосин, нафтаг оруулж ирэх татвараас чөлөөлөхтэй зэрэгцэн  газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулсан тус компанийн эзэмшигч нь Элбэгзаяа овогтой Гантулга. Мөн 2015 онд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэхээр байгуулагдсан "Петролиум продакшн” компанийн эзэмшигчээр Оросын иргэн Саваськов  Борис, Монголын иргэн Цэрэндоржийн Отгонбаатар, “Гүүд фючер” компаниуд бүртгүүлжээ. Дээрх компаниуд 2015-2020 онд 616,262 тонн керосин, нафта зэрэг шатахууны нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр   оруулж ирсэн байдаг. Үүнээс “Петролиум продакшн” болон “Ай Си Ай Си” компаниуд дангаараа нийт бүтээгдэхүүний 85 хувийг оруулж иржээ.

Хуурамч шатахууны бизнесийн сүлжээний ил гарч буй нэгээхэн хэсэг нь энэ. Гэвч энэ бизнесийн сүлжээг "Трафигару монголия” компанийн захирал орос хүн алсаас удирдаж, Монгол талдаа төрийн томоохон албан тушаалтан, эрх баригч намын нөлөө бүхий эрхмүүд хамгаалж байгаа талаар мэдээлэл байгаа юм. Монголчуудын хувьд өөрсдийн мэдлийн компаниараа дамжуулан хувь эзэмшдэг аж. Ийм том хамгаалалттай учраас л олон жилийн турш иргэдийг хохироосон уг хууль бус бизнесээр өнөөдрийг хүртэл амжилттай ашиг хийж ирсэн. Сүүлийн үед үүнийг эсэргүүцсэн шатахууны компаниудын төлөөлөл ч байр сууриа хүчтэй илэрхийлэх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Хуурамч шатахууны асуудлыг хаврын чуулганаар шийдэж, хууль бус бизнесийг зогсоон, Монголын ард түмэнд баяр бэлэглэх хэрэгтэй байна. Улсын төсөв 60 тэрбум төгрөгөөр сох дутаж байгаа. Нэр бүхий хүмүүс оролцож байгаа. Өнөөдөр дэлхийд Монгол, Африк хоёрт л хуурамч шатахуун борлуулагдаж байгаа” хэмээсэн юм. “Өглөөний сонин” хуурамч шатахууны бизнесийн сүлжээтэй тэмцэх төр засгийн үйл ажиллагааг дэмжин ийнхүү цуврал мэдээ, сурвалжлага бэлтгэж байгаа. Дараагийн удаад хуурамч шатахууны нэмэлт бүтээгдэхүүн импортлогч компаниудын эцсийн эзэмшигчдийг нэрийг нэхэн мэдээлэх болно.

ӨМНӨХ

 

 

 

 

 

 

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.189.215) 2021 оны 02 сарын 06

Naad hooson am shaldan guyaa odoo bolichih hiivel olon yum dongosolgui hiigeed hiij chadahgu bol zugeer zailj uzecgee. Neeh bult bult yrisan ulgeriin balainuud bur amandaa orsnoo uleedeg boljee. Niigemd tanigdah gej amandaa orsnoo shulsee uschuuleed yridag bolj.

0  |  0
зочин(122.201.31.114) 2021 оны 02 сарын 05

Сумъяабазартай холбоотой ш дээ, найз Отгонбаатар нь Петролеим продакшн захирал, Сумо дүү нь уг компанийг худалдан авч, Сумъябазарыг сайд бх үед бараг стандарт гаргуулсан бх оо

1  |  0
Зочин(64.119.18.115) 2021 оны 02 сарын 04

Энэ ч худлаа бх даа өмнө нь ч чадаагүй бсан. Хийж чадахыг нь харж л байя даа.

0  |  0
монгол(202.55.188.33) 2021 оны 02 сарын 03

Эгээрр компаниудын ШТС н нэрийг зарлаачээ.тэндээс нь авахаа болийл доо.мэдэхгүй аваад хохироод байна шүү дээ.

0  |  0
Уншигч(139.5.216.200) 2021 оны 02 сарын 03

Оросуудтай холбоотой бол ордны зүүн жигүүр 3 давхартай л холбоотой юм байна, тийм ч учраас сумьяа аварга маань чихдүүлчихээд шийдвэр гаргаагүй байх нь ээ

0  |  0
Зочин(66.181.189.56) 2021 оны 02 сарын 05

Хуурамч шатахуунаас болж агаарын доторх хорт бодис ихсээд байна аа. Энэ олон машинб бтааг яах вэ. Үүнээс чинь болоод агаар дахь хортой үзүүлэлт ихсээд бидний эрүүл мэндэд нөлөөлөөд байна. Энэ хуурамч шатахуунтай яаралтай тэмцээ. Бид эрүүл мэндээрээ, машин техникээрээ, эдийн засгаараа хохироод байна.

2  |  0
Иргэн(66.181.189.56) 2021 оны 02 сарын 03

Засгийн газар, хотын дарга нар аа! Хуурамч шатахуунтай хатуу тэмцээ. Энэ нь бидний машин техникийг эвдээд бас дээрээс нь эдийн засгаараа хохироод зогсохгүй улсын маань нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Монгол улс л хамаагүй хуурамч шатахуун авдаг юм Тэдэнд ямар ч шатахуун өгч болно гээд ипортлогчууд хоорондоо ярьж , доромжлон байж өгч байгааг. хэдхэн мөнгө хөөсөн улсуудаас болж ингэх гэж үү! Үүнтэй сайн тэмцээ. Хожим сайн шатахуун авах гэхээр их үнэ хэлнэ шүү дээ

1  |  0
Иргэн(59.153.115.102) 2021 оны 02 сарын 03

Одоо л нэг ухаан орж байгаа юм байх даа. Хэдэн жил яригдаж байна ш дээ. Мөн ч олон хүний машины мотор будаа болоо доо.

1  |  0
Top