Хонь
Таныг хүрээлж буй дуу цөөнтэй хүмүүсээс болж энэ өдөр бухимдал ихтэй өнгөрч магадгүй. Гэхдээ аливаа хэрүүл, маргаанд татагдан орохоос зайлсхийгээрэй. Харилцаа таагүй байгаа хүнтэй нөхцөл байдлыг залруулах гэж бүү оролд. Таны хүчин чармайлт амжилтад хүрэхгүй л болов уу.
Үхэр
Мэргэжлийн ажил төрөл анх харагдсан шиг тийм ч хүнд биш байх тул зоригтой ажилдаа ороорой. Романтик болзоо зохиох, найзуудтайгаа уулзах, сайн танихгүй хүмүүстэй ярилцахад тохиромжтой өдөр. Энэ бүгд танд таатай мэдрэмж төрүүлнэ.
Ихэр
Танд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байгаа бол хуучин найз нөхдөдөө шууд хандаарай. Тэд таны өмнө тулгарсан асуудлыг өөр өнцгөөр олж харна. Үүний ачаар та энгийн шийдлийг богино хугацаанд олох болно.
Мэлхий
Энэ өдөр шаргуу ажиллахад тохиромжгүй. Өрсөлдөгч нар таны араар хуйвалдаан зохиож болзошгүй тул хов жив хийх шалтаг бүү олгоорой. Дотнын хүмүүстэй хүнд асуудлаа хуваалцаж, сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж, хамтран төлөвлөгөө зохиохыг зөвлөж байна.
Арслан
Танаас анхаарал, яаралтай шийдвэр гаргахыг шаардсан нөхцөл байдал үүсэж магадгүй. Байр сууриа хатуу хамгаалахын тулд маргашгүй баримт дэлгэх шаардлага гарна. Ойр дотнын хүмүүсийнхээ санаа бодол, сонирхлыг харгалзан үзэж, аливаа маргаан, зөрчлөөс зайлсхийгээрэй.
Охин
Алдагдсан эрч хүчээ нөхөхийг хичээгээрэй. Үүний тулд дахин хэрэглэхгүй гэж үзэж буй хуучин хувцсаа авдар, шүүгээнээс гаргаж, цэвэрлээрэй. Таныг хүрээлэн буй орчноо цэвэрлэснээр бие организмын эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Жинлүүр
Ажил дээр идэвх гаргаж, шинэ түнш хайхад цаг гаргаарай. Энэ чиглэлд гаргасан хүчин чармайлт амжилт дагуулна. Мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн туршлагатай хүмүүсийн санал, зөвлөгөөг сонсоорой.
Хилэнц
Өнөөдөр хамтран ажиллагсад эсвэл удирдлагатай үл ойлголцол үүсэж болзошгүй. Шүүмжлэл сонсоод бүү гомдоорой. Уурлаж, уцаарлахаасаа өмнө одоогийн энэ харилцаа ямар чухал болохыг бодож үзээрэй. Учир нь энэ харилцаа холбоо тасрахын даваан дээр тулж ирээд байна.
Нум
Бүтээлч хоббид цаг зав зарцуулахад таатай өдөр. Амьдралдаа биеийн тамираар хичээллэх шинэ хэв маягийг оруулж ирэхэд гэмгүй. Ажиллах хүсэл, найрсаг, нөхөрсөг зангаа илэрхийлээрэй. Танд таалагдаж буй хүнтэй харилцаа холбоо тогтоохыг хүсэж байгаа бол санаачилгыг гартаа ав.
Матар
Тайвширч, үйл явдлыг хяналтаас гаргаж болохгүй. Санаачилгыг гартаа авснаар та илүү их зүйлд хүрнэ. Хамтран ажиллагсадтайгаа мэргэжлийн сэдвээр яриа өрнүүлснээр танд шинэ сонирхолтой санаа төрнө. Эдгээр санаа гайхалтай үр дүнд хүргэх болно.
Хумх
Хорт зуршилтайгаа тэмцэхэд хамгийн тохиромжтой үе тохиож байна. Эрүүл мэнддээ илүү их анхаарал тавиарай. Өдрийн хуваариас эхэл. Үдэш орой болтол компьютерын ард эсвэл зурагтын өмнө суухаа боль. Өглөө босоход хүнд биш байх болно.
Загас
Ажил дээрээ ч тэр, гэртээ ч үүрэг, даалгавар биелүүлэхдээ хариуцлагатай хандаарай. Идэвх гаргаж, аливаа нөхцөл байдлаас гарах гарц олох чадвараа харуулаарай. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, заримыг нь ч гэсэн дуусгахад гэмгүй. Өнөөдөр сурах, хуучин найз нөхөдтэйгөө уулзах, мэдлэгээ тэлэхэд таатай өдөр.
Сэтгэгдэл ( 0 )