Кенийн иргэншилтэй өсвөр насны нэгэн хүү Туркийн “Turkish Airlines” компанийн “Airbus 330” тээврийн нисэх онгоцны дугуйн хэсэгт нуугдан Англиас Нидерланд руу туулайчлан нисээд амьд үлдсэн тухай “The Mirror” хэвлэл мэдээлжээ.
Нисэх онгоц Нидерландын Лимбург мужийн Бек хотын онгоцны буудалд газардсаны дараа хүүг онгоцны дугуйн хажууд илрүүлсэн байна. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа ч амьд үлджээ.
Нисэх онгоцны буудлын төлөөлөгчийн хэлснээр, эл залуухан “туулай” маш азтай гэнэ. Учир нь онгоцны дугуйн хэсэгт туулайчилдаг тасалбаргүй зорчигчид хөлдөж үхдэг байна.
Үүнээс өмнө Индонезийн иргэн Марио Стеван Амбарита гэгч эр “Garuda Indonesia” агаарын тээврийн компанийн тийрэлтэд онгоцны дугуйн хэсэгт нуугдан, мянга орчим км туулайчилсан тохиолдол гарч байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
10 km ondort -40 hem tunees huiten bogood huchil torogch uguig anhaaraarai
Манай улсад ч ийм юм болж байсан\n
Манай улсад ч ийм юм болж байсан\n
90iad ond 2r mgl huuhed japan luu ingej yavj bgaad nas barsan haramsaltai hereg garch baisan