Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, монголын уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 10-ний 18:00 цагаас 17-ний 06:00 цаг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох, аймаг, сум доторх авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Хөдөлгөөн хязгаарласан хугацаанд зах, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
Иймд иргэд та бүхэн хулгайн замаар зорчихгүй байх, бөөгнөрөл үүсгэн золголт хийхгүй байж, улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг мөрдөхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Маш зөв.хүмүүс золгох гээд байсан юм
Энэ ногоон дугуй барилга нийтийн жорлон юм уу?