ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон уйлах хэрэггүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Хонь

Түнштэйгээ нэгдсэн ойлголтод хүрэхэд маш хүнд байх тул энэ өдөр ажил хэргийн уулзалт товлохгүй байхыг зөвлөж байна. Тодорхой ойлголтгүй ажил эхлүүлэх хэрэггүй. Сайн цаг ирэх хүртэл ажил хэргийн уулзалтуудыг хойшлуул. Тайвширч, уйлах, уурлах хэрэггүй. Баялаг сэтгэх чадвар, романтик сэтгэлгээ хайр сэтгэлийн харилцаанд урам хугарахад хүргэнэ. 

Үхэр

Ойр тойрны хүмүүстэйгээ маргалдаж болзошгүй. Маргаан танд ашиггүй шийдвэрлэгдэнэ. Гэхдээ таны хажууд найдвартай найз нөхөд нь байгаа бол гуньхрах хэрэггүй. Тэдний үнэнч, чин сэтгэлээсээ хандаж буй байдал нь таны ирээдүйн хувь заяанд эерэгээр нөлөөлнө. Гэхдээ тайвширч, асуудлыг хойшлуулах хэрэггүй.

Ихэр

Таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Мөнгө олох боломж гарч ирнэ. Гэхдээ аливаа эрсдэлтэй үйлдэл, луйвраас болгоомжил. Танд ашиг авчрахгүй төдийгүй эсрэгээр санхүүгийн алдагдалд оруулна. Гэр бүлийн зөрчил аюултай үр дагавар авчирч болзошгүй. Хүүхдүүдээ бодоорой.

Мэлхий

Дотнын хүмүүстэй харилцах харилцаанд хүндрэл гарч болзошгүй. Гэхдээ энэ нөхцөл байдалд таны буруу байхгүй ч таны байнгын бааш, сэтгэл дундуур байдал, сэтгэлийн хөдөлгөөнөөс залхсан байх талтай. Тиймээс эдгээр дутагдлаасаа ангижрахыг хичээгээрэй. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүлтэйгээ хамт амрах спортоор хичээллээрэй.

Арслан

Шинэ, ирээдүйтэй ажилд ханцуй шамлан, эрч хүчтэй эхлүүл. Амжилтад хүрэхийн тулд шаргуу, тогтвортой, сахилга бат байх шаардлагатай. Богино хугацаанд үр дүнд хүрнэ гэж бүү хүлээ. Дотнын харилцаанд өөрчлөлт гарахгүй. Романтик адал явдлаас болгоомжил. Таагүй үр дагавар авчирна.

Охин

Өнөөдөр таны үйлдэл, санал бодол нийтийн жишигтэй зөрчилдөж магадгүй. Гаднын нөлөөнд бүү автаарай. Олны дунд уусах хэрэггүй. Ажил, гэртээ нэр хүндээ хамгаал. Хямгатай байгаарай. Учир нь төлөвлөөгүй зардлаас болж таны хэтэвч мэдэгдэхүйц нимгэрч магадгүй.

Жинлүүр

Өөрчлөлтийн өдөр. Энэ ордныхон ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн харахад хүрнэ. Амжилт таныг удаан хүлээлгэнэ. Тохиолдолд найдах хэрэггүй. Зорилго өөд эрч хүчтэй тэмүүлээрэй. Таны байр сууринд нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудын танд хандах харилцаанд сайн тал руугаа өөрчлөгдөнө.

Хилэнц

Өдрийн ихэнх хугацааг танаас сэтгэл зүйн  ихээхэн тэнхээ шаардах хувийн ажилдаа зарцуулна. Энэ өдөр эвлэрэх өдөр. Гомдоосон хүнээ уучил. Ингэснээр ямар ч байсан хайртай хүнтэйгээ хэл амаа олох болно. Залуус хуучин харилцаагаа сэргээж магадгүй.

Нум

Санхүүгийн асуудлыг хяналтдаа байлгаж, хямгатай байгаарай. Таныг хуурч, дээрэмдэж болзошгүй. Өндөр настай, бие сул нумынхны хууч өвчин сэдэрч, хурцдаж болзошгүй. Мэдрэлийн тогтолцоогоо хайрлаарай. Стрессдэх, сэтгэл санааны хувьд тогтворгүй байдал эрүүл мэндийн асуудлын шалтгаан болох талтай.

Матар

Удирдлагын зүгээс сонирхолтой санал ирж магадгүй. Гэхдээ од эрхэс санхүүгийн гэрээ байгуулах, хэлэлцээ хий, асуудлыг шийдэхдээ маш хянамгай байхыг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүст таны анхаарал хэрэгтэй байх болно. Аливаа хүнд нөхцөлд согтууруулах ундаа муу туслах гэдгийг санаарай.

Хумх

Гутрангуй үзэлд автахгүйн тулд үйл явдал, үзэгдэлд гүн ухаанчаар хандаж, ойлгох шаардлагатай. Аливаа зөрчлөөс зайлсхийгээрэй. Сэтгэл хөдлөлөө барьснаар хамтран ажиллагсад болон танилуудтайгаа харилцаагаа таслахаас сэргийлнэ. Өдрийн хоёр дахь хагаст ханиад, томуу авахаас урьдчилан сэргийлээрэй.

Загас

Сэтгэл хөдлөл ихтэй, бүтээлч эрмэлзэл бадарсан, хүсэл тэмүүлэл ундарсан өдөр. Таны толгойд уран зөгнөсөн санаа бодол олноор орж ирнэ. Гэвч та сэтгэл хөдлөл, зуурдын таашаалд хууртаж, таагүй дурсамж үлдэх эрсдэл бий. Тиймээс санаа бодлоо логик, эрүүл ухаанаар нягталж, шалгахыг хичээгээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top