ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан мөнхийн үнэний эрэлд гарна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Хонь

Өнөөдөр аливаа шинэ зүйлсээс зайлсхий. Хуучин, шалгарсан арга хэрэглээрэй. Үүссэн нөхцөл байдалд чадамгай дасан зохицож, үйл явдал хэрхэн өрнөхийг ажигла. Тэвчээртэй байж, аливаа зүйлд ухаалгаар хандаарай. Худалч хуурмаг, хувиа хичээсэн, хүн чанаргүй хүмүүсээс болгоомжил. Өдрийн хоёрдугаар хагаст таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Хүрээлэн буй хүмүүсийнхээ хайр, хүндэтгэлийг хүлээнэ.

Үхэр

Энэ өдөр азгүйдэж, бүтэлгүйтнэ гэж айх хэрэггүй. Амьдралд тохиох аливаа ээдрээтэй нөхцөл байдлыг тойрч гарна. Зорилгодоо хүрэх арга замаа сайтар тунгааж, сонгоорой. Хий дэмий эрсдэл гаргах шаардлагагүй. Хайртай хүн тань ихээхэн анхаарал тавих болно. Ямар нэгэн зовуурь, өвчин илэрвэл амархан илааршина. Зүүдээ бусдад ярихгүй байхыг зөвлөж байна.

Ихэр

Хэт их ачаалал авахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Автомашинд дурлагсад өнөөдөр онцгой болгоомжтой байгаарай. Бага зэргийг үл ойлголцол гарч, эмзэг мэт мэдрэмж төрж, муу совин татаж болзошгүй. Бүх зүйлээс татгалзах шаардлагагүй. Бараан бодлоо сарниулж, өөрийгөө багахан эрхлүүлээрэй. Гэхдээ хэрэггүй зүйлд мөнгө үрэх шаардлагагүй. Зүүдээ манаарай.

Мэлхий

Бүтэлгүйтэх магадлал туйлын өндөр байна. Зөрчилтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй. Итгэдэггүй хүмүүстэй илэн далангүй байх хэрэггүй. Учир нь таныг бусдын нүдэнд таагүй харагдуулахыг хүсэж байна. Түнштэйгээ олсон орлого тал дээр санал зөрөлдөж, улмаар алдагдалд орж магадгүй. Энэ өдөр харилцан ойлголцол гэх зүйл огт үгүй. Та буруугүй хирнээ буруутай болно. Өөрийгөө тусгаарла. Гэхдээ сэтгэлээр бүү унаарай. Бүх зүйл санагдаж байгаа шиг тийм ч муу биш.

Арслан

Өнөөдөр гаднын хүмүүсийн дунд өөрийн юм шиг, өөрийн хүмүүсийн дунд гаднын м шиг санагдах болно. Шинэ ажлын санал авах магадлал байна. Саналыг хүлээн авах гэж яарах хэрэггүй, сайтар тунгаан бодоорой. Санал болгосон үйл ажиллагаа таны амьдралын үнэ цэнийн талаарх бодолтой нийцэхгүй байх талтай. Хүн чанартайгаа бооцоо тавих хэрэггүй. Дарамттай мэт мэдрэмж төрж, бухимдаж болзошгүй.

Охин

Гэр бүлд нь үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгох боломж олдоно. Гэхдээ таагүй сэтгэгдэл хэсэг хугацаанд үлдэнэ. Гомдлыг мартахад хэцүү. Дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлснээр таагүй бодлыг сарниулна. Шинэ сонирхолтой танил найз нөхөр болно.

Жинлүүр

Энэ өдөр хувийн амьдралд тань багагүй гэнэтийн бэлэг, таагүй зүйлс тохионо. Дотнын уулзалтыг хойшлуулсан нь дээр. Маргаан дэгдэж, бие биедээ таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Нөхцөл байдлыг таны хурц хэл хүндрүүлнэ. Тиймээс аль болох уян хатан байхыг хичээгээрэй. Амьдрал өөрөө гарах гарцыг танд зааж өгнө. Өнөөдөр аливаа уулзалтыг хойшлуулж, гэртээ  өнгөрүүлээрэй. Бодол санаагаа цэгцэлсэн нь дээр.

Хилэнц

Дээд хүч дэмжиж, аура тань хүчирхэгжиж, сайн чанарууд тань идэвхэжнэ. Урт хугацааны санхүүгийн гэрээ байгуулж, чухал шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Ажлаа амжилттай дуусгах эсвэл гэнэтийн тусламжийн үрээр санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж гарна. Нийгэм, улс төрийн амьдрал дахь гэнэтийн үйл явдал сэтгэлийг тань гонсойлгож магадгүй.

Нум

Алдагдсан эрх хүчээ сэргээхэд тохиромжтой. Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах боломж олдож, хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоосноор тодорхой хугацаанд нэмэлт орлоготой байх боломжтой болно. Өдрийн хоёрдугаар хагаст гэнэтийн зочин хүлээн авахад бэлэн байгаарай.

Матар

Таатай өөр таныг хүлээж байна. Гэхдээ үдэш гэхэд бодит байдалтай нийцээгүй байдлаас болж өөрөө өөртөө урам хугарна. Ихэнх матарыхан амьдралын утга учир хайх, мөнхийн үнэний эрэлд өдрийг өнгөрүүлнэ. Энэ нь туулсан замаа эргэн харж, үнэлэлт өгөх зэрэг сайн талтай байж мэднэ. Залуу матрынхан хувиа хичээсэн, шаргуу хүмүүсээс хол байхыг зөвлөж байна. Тэднээс хэт хамааралтай болох эрсдэл байна. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас тань болж дотнын хүмүүс нь хохирч магадгүй.

Хумх

Өнөөдөр авьяастай зохиолч, найруулагч, хянан тохиолдуулагч болохоо харуулах боломж гарна. Өнөөдөр төрсөн сэтгэгдлүүдийг ухамсраараа шүүгээрэй. Ингэснээр ажил дээрх нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж, ажилчдынхаа сэтгэл санааг мэдэрнэ. Гэр бүлийн асуудал ихээхэн хэмжээний зардал шаардана. Өнөөдөр ганцаараа эсвэл гэр бүлийн хүрээнд амрахыг зөвлөж байна.

Загас

Хүний нөлөөнд автах, залхуурах, дур хүсэлд татагдах зэрэг чанарууд хүчтэй байх болно. Өнөөдөр аливаа дур хүслээс татгалзах хэрэгтэй. Болж буй зүйлсэд хэт мэдрэмтгий хандах хэрэггүй. Олон зүйл танаас шалтгаалдаггүй. Энэ өдөр байгаль дэлхийтэй ойр байхыг зөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top