ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхний бодлогогүй шийдвэр амжилт дагуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

Хонь

Туулсан замаа эргэн харж, үнэлэлт дүгнэлт хийх өдөр. Хичээнгүй, шаргуу хониныхон бэлэг авна. Харин алдаа өндөр үр дагавартай байх болно. Өнөөдөр эхлүүлсэн ажлыг заавал дуусгаарай. Чухал ажилд анхаарлаа бүрэн төвлөрүүл. Өдрийн хоёрдугаар хагаст хэт ачааллаас болж эрч хүч буурна.

Үхэр

Өнөөдөр эрч хүч ихээхэн буурч магадгүй. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавиарай. Сэтгэлээр унаж болзошгүй. Өндөр настнуудад хууч өвчнөө хянахыг зөвлөж байна. Мэргэжлийн эмчийн тусламж шаардагдаж магадгүй. Өвчин хүндэрч болзошгүй тул эмчийн зөвлөгөөг чанд дагахыг хичээгээрэй.

Ихэр

Шинэ ажил эхлүүлэх, удирдах албан тушаалтан, шүүхэд хандахад тохиромжтой. Сонирхол татсан санал ашиг авчирч, сэтгэл хангалуун үлдэнэ. Гэхдээ чухал шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Бүх зүйлийн сайтар бодолцоорой. Эрүүл мэндийн хувьд онцын өөрчлөлт гарахгүй.

Мэлхий

Энгийн ажил өдөр байх тул та өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай байх болно. Гэр бүлийн болон хувийн асуудлаас болж ажил, бизнесээ хойш тавихад хүрнэ. Хайртай хүндээ анхаарал тавиарай. Сэтгэл татам байдал, хүүхдийн гэмээр зан тань бусдад таалагдана. Үдэш орой толгойн өвчин таныг жагсаалаас гаргаж болзошгүй. Тиймээс гадагш гаралгүй, зочин урилгүй тайван амрахыг зөвлөж байна.

Арслан

Ахуйдаа өөрчлөлт хийх, томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой. Бусдын тусламж ирнэ. Дотнын хүмүүс тань санхүүгийн асуудлыг нь шийдэхэд тусална. Албан тушаалд өөрчлөлт гарч болзошгүй. Гэхдээ ахих, буурах нь зөвхөн танаас шалтгаална. Залуу арслангуудад зугаа цэнгэл, уулзалтад цаг алдалгүй, өөрөө хөгжүүлэхэд шамдахыг зөвлөж байна.

Охин

Энэ өдөр ажил, гэрийн ажил хийсээр өнгөрнө. Оюун санааны болон шинийг санаачлах чадвар нь нэмэгдэнэ. Сургалттай холбоотой үйл ажиллагаа амжилттай байх болно. Олон асуудал шийдэх хэрэг гарах тул амрах зав гарахгүй. Энэ өдөр тохиосон учрал ихээхэн сэтгэл хөдлөл дагуулна.

Жинлүүр

Өмнө нь эхлүүлсэн ажлыг дуусгахад таатай үе. Ажил хэргийн нэр нөлөөгөө бэхжүүлэх, хэрэгтэй харилцаа холбоо тогтооход тохиромжтой өдөр. Аль болох олон хүнтэй харьцахыг хичээгээрэй. Бодлогогүй шийдвэр хүртэл амжилт дагуулна. Гэрийнхээ тавилгын байршлыг өөрчилж, засвар хийхэд гэмгүй.

Хилэнц

Өнөөдөр ажил хэрэг, чухал уулзалт, төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. Хүмүүстэй харилцахад сонирхолтой байх болно. Өөрийн чадвар, туршлага болон шинэ мэдлэг, дадал суух чадвартаа эргэлзэх хэрэггүй. Удирдлагатайгаа маргалдахаас татгалзаарай.

Нум

Аль болох олон санаачилга гаргаж, туршилтаас айх хэрэггүй. Төлөвлөсөн арга хэмжээ адал явдал, таагүй үйл явдалгүй болж өнгөрнө. Дэлгүүр хэсэхэд тохиромжтой. Шоппинг хийх явц өөрөө сонирхолтой байхаас гадна хэрэгтэй зүйлсээ худалдан авахад илүүдэхгүй.

Матар

Ажил дээр ч тэр, гэртээ  ч ихээхэн амжилт гарна. Эхлүүлсэн ажлаа дуусгаж дөнгөнө. Бодлогогүйгээр эсвэл сэтгэл хөдлөлөөр үйлдэл хийх хэрэггүй. Эрүүл мэнд, бие бялдартаа анхаарал тавиарай.

Хумх

Од эрхэс гэр бүл, ялангуяа үр хүүхдэдээ илүү анхаарал тавихыг зөвлөж байна. Ахуйн асуудлаа шийдэж, тохь тухтай байдлыг дээшлүүлэхэд тохиромжтой. Эмчийн үзлэгт орж, эмчилгээ эхлүүлэхэд зохимжтой. Өнөөдөр зээл авах, хүнд мөнгө зээлэхэд тохиромжгүй.

Загас

Тайван, аядуу амьдралын хэв маягийг сонгоорой. Гэхдээ нөхцөл байдал танаас бүхий л хүч, нөөцөө шавхан ажиллахад хүргэж болзошгүй. Илүүдэлтэй жинтэй загаснуудад эрүүлжих дэглэм эхлүүлэхэд тохиромжтой. Учир нь гайхалтай үр дүнд хүрнэ гэж од эрхэс амлаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top