Хонь
Өнөөдөр хонинуудын бүх ажил төрөл, бодол санаа ойр дотнын хүмүүс, анд нөхөд, хамаатан садантай холбоотой байх болно. Тэдний хэн нэгэнд асуудал тулгарч, та шийдэхэд нь туслах болно. Туслахаас зайлсхийх хэрэггүй гэж од гараг зөвлөж байна. Тэгэхээр өнөөдөр хонинуудын хувьд ойрын хүндээ тусламж үзүүлэхийн тулд хувийн болон ажлын цагаа зориулах өдөр юм.
Үхэр
Уйтгартай өдөр. Уг нь идэвхтэй баймаар байвч та хүч чадлаа бүрэн гаргаж чадахгүй. Ажил, гэртээ ч та хүссэн, хүсээгүй яаралгүй, удаан ажиллахаас өөр аргагүй болно. Гэхдээ үүнд сайн тал бас бий. Яарч сандарч өнөөдөр хийснээс маргааш тайван хийхэд амжилт гаргах болно.
Ихэр
Өнөөдөр ихрүүд гэрийн ажил, санхүүд хамаг анхаарлаа хандуулах болно. Энэ өдөр та хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн төлөвлөгөө, ажлаа сайн бодож, боловсруулахад сайн өдөр. Зуны амралтаа төлөвлөх гэж байгаа бол хэдэн төгрөг зарцуулах, хаанаас авахаа сайн бодоход тохиромжтой өдөр. Мөнгө цуглуулах шаардлагатай бол өнөөдрөөс эхэл.
Мэлхий
Өнөөдөр та эрч хүчээр дүүрэн байх ч бусдыгаа хөлдөө чирэхгүйн тулд чимээгүй байгаарай. Сайн бодож байж шийдвэр гаргавал дээр өдөр тул шийдмэг зангаа дарж, болгоомжтой байх нь илүү ашигтай. Ингэснээр алдаа бага гаргах болно. Хүссэн үр дүндээ хүрэхгүй байж болох ч ямар ч гэсэн алдаа эндэгдэлгүй энэ өдрийг өнгөрөөх болно.
Арслан
Эрч хүч уналтад байх өдөр тул та хэчнээн хүссэн ч ажил, гэртээ юу ч хийсэн бүтэлтэй болохгүй. Тиймээс ажлаа сайн цаг болтол хойшлуулаарай. Урлагийн тоглолт үзэж, эрч хүчээ сэлбэхэд таарсан өдөр.
Охин
Хуучны маягаараа ажиллахад маш олон зүйл хийж чадах өдөр. Гэхдээ энэ нь танд уйтгартай санагдана. Тиймээс бага зэрэг өөрчлөлт хийж, сэтгэл санаагаа өргөөрэй. Сайн найзуудтайгаа ярьж хөөрөн, амьдралаа хэрхэн сонирхолтой, хурц тод болгож байгааг нь асуу. Магадгүй тэд сайн кино, шинэ дэлгүүр санал болгож, үдэшлэг шоунд урих байх. Өнөөдөр та хувийн амьдралдаа шинэ зүйл туршиж, харин ажилдаа хуучны баталгаатай арга барил хэрэглэсэн нь оновчтой.
Жинлүүр
Шинэ зүйл хийх гэж оролдох хэрэггүй. Бүхнийг хуучны, баталгаатай аргаар явуулсан нь дээр. Од гараг таныг шинэ зүйлээс хол бай гэж зөвлөж байна. Харин хуучны танил зам таны өмнө нээлттэй байна. Ингэж байж та энэ өдөр амжилтад хүрэх юм.
Хилэнц
Эргэн тойрны бүх хүн танд сургаж, зөвлөх болно. Магадгүй дарга тань дуудаж, урт удаан ярьж, уйтгар төрүүлэх ч та чимээгүй, толгой дохин суухаас өөр аргагүй болно. Шинэ санаа, төлөвлөгөөгөө бусдад хэлж болохгүй өдөр. Хэн ч таны шинэлэг санааг үнэлэхгүй, дайрч доромжлох магадлалтай.
Нум
Хэнтэй ч ойлголцохгүй өдөр. Хүмүүсийн хийж байгаа ажил, үйлдэл таны хувьд тэнэг, ойлгомжгүй, шийдмэг бус санагдана. Таны шийдэмгий зан, өөрчлөлт хийх хүсэл тань бусдыг айлгана. Өнөөдөр таны талд хэн ч орохгүй тул хэрэв та төлөвлөгөөндөө 100 хувь итгэлтэй байвал ганцаараа хий. Эсвэл маргааш болгож хойшлуулаарай.
Матар
Матрууд энэ өдөр ямар нэг тодорхой шийдвэр гаргаж чадахгүй. Эцсийн сонголт хийж чадахгүй эргэлзэнэ. Хэчнээн хурдан шуурхай шийдвэр гаргах ёстой болох тусам матруудын ажил тэр чинээгээр удааширч, бүр таг зогсох болно. Ажлын андууд, дарга нар чинь яаруулж тэвдүүлэхгүй бол ажил урагшилна. Гэхдээ маш удаанаар.
Хумх
Маш болгоомжтой байж, сэтгэлийн хөдөлгөөнөө барих өдөр. Романтик болзоонд ч та хайртай хүндээ цэцгийн баглаа биш, гэр ахуйн бараа бэлэглэнэ. Үнэтэй бэлэг өгч болохгүй. Од гараг таныг мөнгөө хэмнэлттэй зарцуулахыг зөвлөж байна. Харин үүний ачаар та ахуйн бүх асуудлаа шийдэж чадах юм.
Загас
Таны хувьд тайван амгалан өдөр тул битгий яар. Ажил хэрэг тань өөрийн урсгалаар өрнөх тул сандраад байх хэрэггүй. Уйтгартай мэт санагдав ч цагийг ашигтайгаар өнгөрүүл. Энэ өдрийг өөртөө зориулж, загвар, гоо сайхны ертөнцөөр аял. Өглөөний хоолны дараа фитнесээр хичээллэж, өдрийн хоолны дараа дэлгүүрт худалдан авалт хийж, орой нь сайхан усанд ор. Үүний ачаар энэ өдөр танд таатай сайхан өнгөрөх болно.
Сэтгэгдэл ( 0 )