Загас баяжиж, мэлхий ялах өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

Хонь

Энэ өдөр та сэтгэлийн хэт хөдөлгөөнтэй байх тул дэмий юмнаас хэн нэгэнд гомдох, ямар ч үндэслэлгүй сэжиглэх болно. Өдөр хүнд хэцүү байх ч том асуудал тулгарахгүй. Ашигтай, сонирхолтой зүйл хийвэл сэтгэл санаа сэргэнэ. Хурдан шуурхай шийдэх ёстой ажил хэргээ амжуулахыг хичээгээрэй. Шинэ санаа орж ирнэ.

Үхэр

Өдрийн эхний хагас үр дүнтэй. Хэдхэн цагийн дотор маш их ажил амжуулж чадна. Хүчээ зөв хуваарилан, чиглэлээ зөв сонгоно. Найз нөхөдтэйгээ уулзсанаар цагийг сайхан өнгөрөөхөөс гадна шинэ мэдээлэл олно. Үдэш болоход бага зэрэг үл ойлголцол үүсэх магадлалтай. Гэхдээ сэтгэл зовоохоор том асуудал биш.

Ихэр

Шинэ зүйл эхлэхэд таарсан ээлтэй өдөр. Хүч чадал, боломжоо дүгнээд юу хийж, ямар ажил эхлүүлэхээ ойлгох хэрэгтэй. Түнш, холбоотон ч хангалттай олдоно. Хамтын ажиллагаа амжилт авчирна. Урьд өмнө таарамж муутай байсан хүмүүстэй ч хэл амаа хөнгөн олно. Таныг уурлуулдаг байсан хүмүүс энэ өдөр их эелдэг байна.

Мэлхий

Өглөө гэнэтийн бэлэгтэй. Эртний төлөвлөгөөгөө биелүүлэх боломж гарч ирнэ. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Мэлхийнүүд хүчтэй өрсөлдөгчөө ялах болно. Үдээс хойш ажилд хүндрэл гарч, ямар нэг эвгүй явдал тохиолдоно. Тэвчээртэй байж даван туулна. Сэтгэл санаагаа хяна. Гутранги байж болохгүй өдөр.

Арслан

Амжилттай, үр дүнтэй өдөр. Ажил, бизнестэй холбоотой олон асуудлыг шийдэж, чухал асуултад хариу олж чадна. Ашигтай гэрээ байгуулж, их орлоготой ажиллана. Үд дунд шинэ хүнтэй танилцана. Та хүн бүхэнтэй харилцаа сайн байх тул ажил хурдан бүтнэ. Ойр дотнын хүмүүс чинь таны сэргэлийг сэргээнэ.

Охин

Энэ өдөр охид эрч хүчтэй байх тул ямар ч асуудлыг шийдэж чадна. Ямар ч саад тулгарсан, та зорилгоосоо буцахгүй. Бусдын итгэхгүй байсан таны мөрөөдөл, төсөл энэ өдөр бүтэх учиртай. Зөн билгийнхээ хүчээр та бусад хүний хараагүй боломжийг ажиглаж, ашиглаж чадах юм. Хуучны гомдол, өс хонзон эргэн гарах ч маргалдах биш тайван ярилцаарай. Орой тайван сайхан өнгөрнө.

Жинлүүр

Чухал, сонирхолтой өдөр. Амьдралаа дээшлүүлж, бусдад туслах боломж гарч ирнэ. Та ирээдүйг өөдрөгөөр харж, ямар ч ажлыг үр бүтээлтэй хийж, хэцүү асуултад хариу олж чадна. Та энэ өдөр залхууралгүй, хичээн зүтгэх тул бүгд л танд туслахыг хүснэ. Хувийн амьдрал ч ээлтэй сайхан. Үдэш нь зочин хүлээн авах, гэртээ баяр хийхэд тохиромжтой.

Хилэнц

Хэцүү өдөр ч та сандарч тэвдэхгүй бол бодож байсан ажлаа гүйцэтгэж чадна. Маш сайн боловсруулсан төлөвлөгөө гаргаж, даган мөрдвөл амжилтад хүрнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж, цэнгэл эдэлнэ. Тэд танд үнэтэй зөвлөгөө өгөх юм. Хайртай хүн чинь таны сэтгэлийг сэргээж, дэмжинэ. Үдээс хойш тун ашигтай зүйл худалдан авна.

Нум

Зорилгодоо хүрэхэд амаргүй. Гэхдээ бага ч гэсэн боломж байхад зүтгээд үзэх хэрэгтэй. Өнөөдөр таны хүнтэй эелдэг сайхан харьцдаг чанар чинь тус болно. Ямар ч асуудалд бусдын хүсэл сонирхлыг харгалзаж байвал бүгдэд хүндлэгдэнэ. Уран бүтээлч хандлага амжилт авчирна. Бусдын замаар биш өөрийн гаргасан шинэ замаар яваарай. Туршилтууд амжилттай болно.

Матар

Өглөө амжилттай сайхан. Хэдхэн цагийн дотор маш их зүйл хийж чадна. Харин цаг өнгөрөх тусам сөрөг энерги ихсэх тул ажил хийхэд хэцүү болсоор байна. Уулзалт, гэрээ хэлэлцээрийг өдрийн хоолноос өмнө хийгээрэй. Үдээс хойш том худалдан авалт хийгээд хэрэггүй, учир нь алдагдалтай. Орой нь дотнын хүмүүстэйгээ сайхан амарна.

Хумх

Юу ч тохиолдсон тайван бай. Тэгэж байж өнөөдрийн саад бурхшээлийг даван туулах учиртай. Харин сэтгэлийн хөдөлгөөнд автвал урагш хөдөлж чадахгүй. Ойр дотныхноосоо тусламж аваарай. Мөнгө их үрэх тул энэ өдөр гадуур дэлгүүр яваад хэрэггүй. Ямар нэг зүйл худалдан авахаасаа өмнө сайн бодоорой.

Загас

Хүнд хэцүү өдөр ч та ямар ч ажлыг нугалж чадна. Эрсдэлтэй туршилт хийхээс айдаггүй загаснууд амжилт олно. Үзэл бодол нэгт андтайгаа учирна. Тэдний ачаар та алзахгүй. Ашигтай гэрээ, худалдан авалт хийнэ. Их хэмжээний мөнгө орж ирэх боломжийг та алдахгүй. Орлогын шинэ эх үүсвэртэй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top