Хонь
Хүнд асуудал тулгарах ч санаа зовох хэрэггүй, шуурхай шийдэж чадна. Шинэ ажил эхлэхэд ээлтэй ч юуны өмнө эхлээд хуучин ажлуудаа дуусгаарай. Гэрээ хэлэлцээр байгуулах, мөнгө үрэх гэж яарах хэрэггүй. Бодлогогүй алхам хийвэл алдаа гаргана. Хувийн амьдралын тухайд зөн билгээрээ хөдлөхөд болно. Хэнтэй хэрхэн харилцах, юу ярихаа ойлгох болно.
Үхэр
Яарч болохгүй. Ямар нэг шийдвэр гаргахаас өмнө сайтар тунгаа. Эргэн тойрны хүмүүс, ажлынхан тань танд дарамт үзүүлэх гэж оролдоно. Та эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй, гэхдээ хүмүүсийг гомдоож болохгүй. Ажил, уран бүтээлийн шинэ бодол, санаа төрнө. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахад таатай өдөр. Гэрбүлийн асуудлыг өнөөдөр шийднэ.
Ихэр
Сонирхолтой ажил хийхэд таатай өдөр. Өмнө нь хийж байсан ч дуусгаж амжаагүй ажилдаа эргэн орж болно. Одоо танд зав хангалттай байна. Хуучин, шинэ танилууд чинь дуртайяа туслаж, та өөрөө ч хэнээс тусламж авахаа сайн мэднэ. Шинэ зүйл туршихад сайн. Үдээс хойш сонирхолтой уулзалт болно. Зарим ихэр уулзахыг хүсэж байсан хүнтэйгээ учирна.
Мэлхий
Үдээс өмнө хийж байгаа ажлаа маш анхааралтай хийгээрэй. Жижиг зүйлийг ч анзаарч, эцэст нь тултал хийх ёстой. Урьд өмнө хийж чадахгүй байсан зүйлээ ч сайн хийж чадна. Хүмүүс танд туслаж, дэмжих болно. Үдээс хойш тайван амгалан өнгөрнө. Ойр дотныхондоо цаг гаргаж, гэрбүлийн баяр хийнэ. Хуучны найз чинь ирж, та цагийг сайхан өнгөрөөх болно.
Арслан
Өглөө сайн мэдээ сонсоно. Төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарсан ч алдаа гарахгүй. Найз нөхөдтэйгээ цуг том ажил бүтээнэ. Зарим арслангуудад романтик бэлэг ирнэ. Таалагддаг хүнтэйгээ хамт байх цаг гарна. Зохион байгуулалтын ажилд оролцвол амжилтад хүрнэ. Төрийн байгууллагад хүсэлт гаргах, албан бичиг илгээхэд ээлтэй.
Охин
Тайван бус өдөр ч сэтгэл зовних зүйлгүй. Шинэ ажил эхэлсэн ч та дор нь сурч, эзэмшиж чадна. Шийдвэр гаргах асуудал тулгарна. Анх харсан шиг хэцүү хүнд биш тул та шийдэж чадна. Эртний ажил хэргийн харилцаагаа сэргээж, ажлын хамт олон, дарга нартайгаа үүсээд байсан таагүй харилцаагаа засна. Хувийн амьдралд ч асуудал тулгарахгүй.
Жинлүүр
Өдөр тайван, сайхан эхэлнэ. Хаашаа ч яарах шаардлагагүй, ажлаа амжуулж чадна. Ямар ч хүнтэй хэл амаа ололцож, урьд өмнө дургүй байсан хүмүүстэйгээ ч дотно харилцаа үүсгэнэ. Үдээс хойш гэнэтийн явдал болж, сонин мэдээ ирнэ. Энэ нь таныг цаашдаа хэрхэн ажиллахыг зааж өгөх юм.
Хилэнц
Тайван амгалан, ээлтэй өдөр. Гэнэтийн таагүй явдлаас айлгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж болно. Зарим хилэнц шинэ түнштэй болох бол бусад нь хуучны харилцаагаа сэргээнэ. Санамсаргүй их хэмжээний мөнгө орж ирэх тул санхүүгийн тал дээр таатай өдөр. Урт хугацааны хамтран ажиллах санал хүлээн авна. Гэхдээ хурдан хариу өгөлгүй, сайн судлаарай.
Нум
Оюун ухааны ажил хийж, хүнд чухал даалгавар гүйцэтгэхэд сайн өдөр. Хэн ч танд саад болж чадахгүй. Та байдлыг бүтнээр нь ажиглаж, жижиг зүйлийг ч анзаарч чадна. Таны ирээдүйн төлөвлөгөөг эрс өөрчлөх шинэ санаа гарч ирнэ. Чухал хүнтэй танилцаж, хэрэгтэй уулзалтад оролцоно. Та хүмүүсийг байлдан дагуулна. Бүгд таныг сонирхоно.
Матар
Өдрийн эхний хагасыг дэмий өнгөрөөж болохгүй. Том амжилт олох магадлалтай тул хурдан шуурхай ажиллаарай. Энэ өдөр танилцсан хүмүүс таны хамгийн найдвартай түншүүд болно. Хачирхалтай санал хүлээн авсан ч сонирхол татаж байвал зөвшөөрөх хэрэгтэй. Орой нь найзуудтайгаа уулзаж, хайрын болзоонд явахад тохиромжтой. Гэртээ зочин урьж, баяр найр хийхэд ээлтэй.
Хумх
Ээлтэй өдөр. Шинэ ажил эхлүүлэхэд амжилт олох магадлал өндөр. Урьд өмнө чаддаггүй байсан ажлаа ч хийж чадна. Ажил болон хувийн сайн мэдээ ирнэ. Амьдралаа өөрчилж, чухал шийдвэр гаргахад сайн өдөр. Таны зөн билэг таныг аварна. Үдэш нь гэнэтийн бэлэг авна.
Загас
Завгүй ч сайн өдөр. Өөрөө хичээж, бусдыг үлгэрлэн дагуулваас ямар ч ажлыг хийж чадна. Од гараг таны талд байна. Хуримтлагдсан хуучин асуудлуудаа ч шийдэж чадна. Маш шуурхай ажиллаж, зорилгоо биелүүлээрэй. Хүсэж байсан хүнтэйгээ танилцаж, сэтгэлийг нь татна.
Сэтгэгдэл ( 0 )