Хонь
Маш муу өдөр. Ажлын хамт олон, анд найзуудтайгаа муудалцаж, хичээл сургууль, ажил, гэрбүлийн хүрээнд ч ээлгүй. Хувийн амьдралын хүнд асуудал тулгарч, түншүүддээ урам хугарч, дайснууддаа мэхлүүлэн, эрүүл мэнд доройтох магадлалтай.
Үхэр
Сайн чанартай хоол идэх хэрэгтэй. Од гараг хоолны дэглэм барихыг танд зөвлөж байна. Идэвхтэй хөдөлгөөнтэй амарч, биеийн тамирын дасгал хийх хэрэгтэй. Хамаатан садан, найзуудын хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай. Уужим сэтгэлтэй байж, өршөөнгүй хандаарай. Шуналтай загнаж, харгис хэрцгий байвал танд муу зүйл учирна. Хэт их мөнгө үрж, том хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Бизнес эрхлэхэд тохиромжгүй.
Ихэр
Сэтгэл санаа хувирч, хий хоосон мөрөөдөлд итгэнэ. Ажил дээр чинь гэнэтийн саад учрах магадлалтай. Энэ байдлаас нэр төртэй гарахын тулд хамаг чадлаа дайчлах шаардлагатай. Энэ өдөр та хүний хөлөөс хол, чимээгүй орчинд байж, хүмүүсийг уучлан, нигүүлсэнгүй байгаарай. Хийж амжаагүй байсан ажлаа дахин эхлүүлэхэд ээлтэй. Олон нийтийн ажилд тохиромжгүй.
Мэлхий
Өнөөдөр та олон шинэ танилтай болно. Ажил хэргийн харилцаанаас анд найзын харилцаанд шилжих магадлалтай. Энэ өдөр та салхинд гарч, байгаль дэлхийтэй ойр байгаарай. Хэрэв та зуслантай бол энэ өдрийг зуслан дээрээ өнгөрүүлээрэй.
Арслан
Таагүй өдөр. Сэтгэлийн хөдөлгөөнөө барилгүй уурлаж, хатуу ширүүн үг чулуудах нь ажилд муугаар нөлөөлнө. Ажилдаа хөнгөмсөг хандалгүй, үнэн сэтгэлээр хийгээрэй. Хичээхгүй бол энэ өдөр даргадаа загнуулна. Ажил хичээл, гэрбүлд хэрүүл маргаантай.
Охин
Хууран мэхлэлт, гомдол, сэтгэлийн хямрал авчрах өдөр. Хувийн амьдралдаа анхаарахгүй бол том асуудал үүснэ гэдгийг од гараг анхааруулж байна. Энэ байдлаас гарахын тулд хамаг хүчээ дайчлах шаардлагатай. Түнш, анд найздаа шаардлага тавихынхаа өмнө өөрийн дутагдлыг хүлээн зөвшөөр.
Жинлүүр
Гол усанд аялаж, спортоор хичээллэн, идэвхтэй амрахад ээлтэй өдөр. Өнөөдөр та шинийг хүсэх ч тохиолдлоор хэн нэгэнтэй танил болоод хэрэггүй. Шинэ танил тань хувийн амьдралд чинь том саад учруулна. Энэ өдрийг та хүүхдүүдтэйгээ цуг өнгөрүүлээрэй.
Хилэнц
Сонирхолтой хүмүүстэй танилцана. Тэд таны ажил хэргийн хамтрагчаас илүү анд найз болох магадлалтай. Байгаль дэлхийд зугаалж, зуслангийн байр, жимс, ногооны талбай дээрээ ажиллавал ээлтэй.
Нум
Сэтгэл санаагаа ариусгаж, эрдэм мэдлэг олох өдөр. Өнөөдөр та шинэ мэдрэмж авахыг хүсэх ч адал явдал, эрсдэлтэй алхмаас зайлсхийгээрэй. Яагаад гэвэл үр дүн нь тун таагүй байх болно. Тайван амгалан байж, хэн нэгэнтэй үг сөрж болохгүй. Гэрбүл, найз нөхдийн хүрээнд өдрийг өнгөрүүлсэн нь өлзийтэй. Ус зүүдэлбэл санхүүгийн хохирол учирна.
Матар
Хувийн амьдралд гэнэтийн асуудал гарна. Хүнд бурууг өгөхөөс илүү өөртөө шүүмжлэлтэй ханд. Хэцүү хүнд асуудлаас гарах ганц арга нь зөн билэгтээ итгэх. Хүүхдүүддээ анхаарал хандуулж, үдшийг тэдэнтэй өнгөрүүлээрэй.
Хумх
Ачаалалтай өдөр. Олон ажил овоорох тул та сандарч тэвдэн, бухимдах магадлалтай. Эртний андтайгаа уулзах, эсвэл хүүхдүүдтэй байх нь стрессийг тайлна. Үг хэлэндээ анхаарахгүй бол асуудалд унана. Болгоомжгүй хэлсэн ганц үг энэ өдрийг бүрэн баллах болно.
Загас
Хуучин харилцаагаа сэргээж, амар амгаланыг мэдрэх өдөр. Сонирхолтой хүмүүстэй танилцахад ээлтэй тул боломжийг бүү алд. Өнөөдөр та ажлаа ухаалгаар шийдэж, авьяас чадвараа бүгдэд харуулна. Түнжин хагараад байсан анд найз, хамаатан садан, гэрбүлийнхэнтэйгээ эвлэрнэ.
Сэтгэгдэл ( 0 )