Хилчид хүний амь нас аварлаа

2021 оны 03 сарын 01

Хилчид хүний амь нас аварлаа.

Хилийн 0131 дүгээр ангийн  харуулын дарга ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Сүүн чимэг”  ХХК-ны нүүрс тээврийн жолооч М.Гэрэлт-Одын амь насыг аварлаа. Тухайн шөнө хилчдийг үүрэг гүйцэтгэж байх үед ачаа тээврийн машины аккумлятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байжээ. Хилчид жолоочийг сэрээж, автомашиныг шатахаас сэргийлсэн арга хэмжээг цаг алдалгүй авсан байна. Ийнхүү эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд “Сүүн чимэг” ХХК-ны хамт болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмээ(202.21.108.24) 2021 оны 03 сарын 01

Ямар сөйхан эе эвийг эрхэмлэсэн сөйхан залуус төрд гарч хөгшин миний сэтгэлийг баярлуулсан сөйхан үйл явдал болж байна вэ. Ингэж л тамын тогооны үлгэрээссаоцгаана шүү дээмонголчууд минь.

0  |  0
Зочин(66.181.161.15) 2021 оны 03 сарын 01

Баяр хүргье мундаг сайхан сэтгэлтэй залууст сайн сайхныг хүсэн ерөөе

2  |  0
Top