Сэтгэлзүйн эмгэг илрүүлэх анхан шатны оношилгоог үнэгүй хийж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

“Зориг сан” болон Швейцарын хөгжлийн агентлагаас их сургуулийн шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлгийг жил бүр олгодог бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хамтран бичил төслийг хэрэгжүүлж байна.

Тус тэтгэлэг хөтөлбөрт шалгарсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зургаан оюутан хамтран “ByeDepress” бичил төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл нь xүн амын дунд зонxилон тоxиолдож байгаа сэтгэл зүйн эмгэгүүдийн талаар олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой, ашгийн бус бөгөөд сэтгэл зүйн эмгэгийн анxан шатны онош, зөвлөгөөг xүргэx хамгийн анхны “чатбот” үйлчилгээг нээн ажиллуулж байгаа аж.

Иймд хүссэн хүн бүр “ByeDepress” фэйсбүүк хуудасны чатботоор холбогдон өөрсдийн сэтгэл зүйн эмгэгийг илрүүлэх анхан шатны оношилгоог хийлгэж, хариулт авч, сонирхсон асуултаа асуух боломжтой ажээ.

Түүнчлэн “ByeDepress” багийнхан сэтгэл засалч эмч Р.Энхтүвшинтэй холбогдон сэтгэл зүйн цуврал видео контентыг долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top