Москва хотын нэгэн сургуулийн сурагч ээждээ хандан сэтгэл зүйчид үзүүлж өгөхийг хүсжээ. Хүүтэйгээ ярилцсаны дараа эмэгтэй хүүхдээ хүчээр сэтгэцийн эмнэлэг рүү явуулсан тухай gazeta.ru мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, өсвөр настан сэтгэл зүйчээс зөвлөгөө авах төлбөрийг нь төлж өгөхийг ээжээсээ нэг бус удаа гүйж байжээ. Гэвч ээж нь сэтгэл зүйн эмчилгээ үр дүнгүй гэж үзсэн байна. Сүүлд хүү нь дахин гуйхад эмэгтэй өөрөө эмчийг нь сонгох болзолтой зөвшөөрсөн байна. Ингээд 10 минутын дараа гэрт нь сэтгэцийн эмнэлгийн түргэн тусламжийн эмч нар ирж, хүүг авч явсан байна.
Хүү найз нартаа болсон явдлын тухай мэдэгдэж амжсан тул найзууд нь хотын прокурорын газар болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандан байж, найзыгаа сэтгэцийн эмнэлгээс гаргаж авчээ. Хүүгийн найзуудын ярьснаар ээж нь хүүдээ байнга гар хүрч, эмнэлэгт хэвтүүлнэ гэж айлгадаг байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
шүтээд байдаг иван эмсийн чинь үнэн нүүр царай...