Энергийн вампирууд бидний эргэн тойронд байж байдаг гэж сэтгэл зүйч Алберт Бернштейн онцолжээ. Тэд бидний оюун санааг сурамгай манантуулж, улмаар бидний энергийг сорж, сэтгэл санааны хувьд хоосруулдаг. Энергийн вампирыг хэрхэн таних, өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар сэтгэл зүйч Бернштейн өөрийн “Энергийн вампирууд: Саримс, сахиус хамгаалахаа больсон цагт хүн цус сорогчдоос сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах вэ” номоороо дамжуулан зөвлөгөө өгчээ.
Энергийн вампирын ховс
Энергийн вампирууд удам дамжсан мэргэ төлөгчдөөс дутуугүй бидний оюун санааг манантуулж чаддаг. Харин тэрхүү манан нь эхлээд тэдний өөрсдийнх нь толгойг бүрхдэг. Өөрсдийнх нь бүтээсэн ертөнцөд тэднийг бүгд гайхан биширдэг. Учир нь тэд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, бусдад хор учруулдаггүй гэж боддог. Тэднийг сонссоноор та гайхалтай сонирхолтой ч үнэхээр утга учиргүй ертөнцөд очно. “Алиса гайхамшгийн оронд” зохиолын ертөнц сонирхолтой санагдах ч тэнд амьдарч байна гэж төсөөлөөд үз. Ямар байх бол? Энергийн вампируудын ховсыг хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг. Зарим нь тэдэнд туслахын тулд өөрийгөө ч золиослоход бэлэн болдог бол зарим нь эгдүүцнэ. Гэхдээ нэг зүйл ижил мэдрэгддэг нь бүгд ямар ч эрч хүчгүй, сульдсан мэт болдог байна.
Өөрийгөө хэт дөвийлгөх хам шинж
XIX зууны эхээр Мэри Шелли нэгэн эрдэмтний хүний эд эрхтнүүдээр бүтээсэн гунигтай бөгөөд аюултай бүтээлийн тухай “Франкенштейн буюу орчин цагийн Прометей” нэртэй алдартай номоо бичсэн байдаг. Харин өнөөдөр Шелли ХХ зууны зааг дээр төрсөн өөр нэг мангаст зориулан роман бичвэл ижил амжилтад хүрэх байлаа. Тэр мангас бол өөрийгөө хэт үнэлсэн хүн.
Өөрийгөө зөв үнэлэх нь амжилтын түлхүүр гэдэгтэй хэн ч маргахгүй ч хэтрэхээрээ эсрэгээрээ бүтэлгүйтлийн баталгаа болдог байна. Сүүлийн 40 гаруй жилд хүмүүсийн тулгардаг ихэнх асуудлуудыг өөрийгөө доогуур үнэлсэнтэй холбоотой хэмээн тайлбарласаар иржээ. Өнөөдөр хүүхдүүдийг багаас нь өөрийгөө зөв үнэлэхэд нь сургаж, ирээдүйн амжилтуудынх нь гол түлхүүр нь өөртөө сайн хандах явдал хэмээн итгүүлдэг болжээ.
Орчин цагт өөрийгөө үнэлэхийг хүний оюун санааны гол хөдөлгөгч хүч хэмээн үздэг болсон байна. Бизнесийн салбарын хэлээр бол мотивейшн юм. Гэхдээ энэ үзэл санаанд нэг ноцтой дутагдал бий. Бүх зүйлийг ямар нэг байдлаар тайлбарлаж болох юм бол үүгээр мөн юуг ч тайлбарлаж болохгүй гэсэн үг. Өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ихэнх арга бодит байдал дээр хүмүүсийг энергийн вампир болгож хувиргадаг нь тэрнээс ч дор.
Өөртөө хандах хандлагыг сайжруулах аливаа аргачлалын санаа нь зөвхөн эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэдэг. Сөрөг бүхнийг үгүйсгэнэ. Онолын хувьд муугүй л сонсогдож байна. Харин бодит амьдрал дээр сөрөг бүхэн хаашаа ч алга болдоггүй ба зөвхөн эерэг тохиргооны ард нуугдана эсвэл бусад хүмүүс дээр тусна. Орчин цагт өөрийгөө доогуур үнэлэхийг өнгөрсөн үед авсан сэтгэл зүйн гэмтлийн үр дүн хэмээн авч үзэх нь тренд болсон. Зөвхөн өөртөө тээж явдаг гомдлыг нээлттэй ярьснаар үүнээс салж болно гэх. Энэ дэлхий ертөнцөд “хүчирхийлэгч”-ээс бусад бүх хүнийг ойлгож, хайрладаг. Бидэнд таагүй мэдрэмж өгч байгаа бүхнийг бид “хүчирхийлэл” хэмээн ойлгох болжээ. Хүний сэтгэл зүй маш олон өөр хоорондоо зөрчилдсөн бодол, санаанаас бүрддэг. Сэтгэл санаа, зөн совингийн энэхүү нийлбэрийг ойлгох, ёс зүйтэй, бүтээлч зан байдалд хөрвүүлэх нь хамгийн хүнд.
Хүний амжилт өөрийгөө хэрхэн үнэлдгээс шууд шалтгаалдаг гэсэн санаатай Бернштейн санал бүрэн нийлээгүй байна. Учир нь өөрийгөө дөвийлгөн үнэлэх нь ихэнх тохиолдолд жинхэнэ сүйрүүлэгч хүч болдог гэж Бернштейн үзэж байна.
Тэрбээр энергийн вампираас өөрийгөө хамгаалах аргуудаас хуваалцжээ.
Ихэнх энергийн вампирууд өөрсдийн гэсэн асуудалтай байдаг. Тэдний бодлоор эдгээр нь хамгийн тохиромжгүй мөчид илэрдэг. Тэдний үзлээр хорвоо ертөнц хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь муу санаатан нөгөө нь тарчлагчид. Ажилд орохдоо тэд өмнөх ажил дээр нь гарч байсан зөрчлийн талаар заавал ярина. Харин анхны болзоон дээрээ асуудалтай харилцаатай байсан гэж гомдолдог. Гэхдээ та ямар ч сайн хүн байсан дараагийн ээлжид та тэдний сөрөг баатар болж хувирна гэдгийг санаарай. Ийм хүмүүс өөрсдийг нь дутуу ойлгодог, мартамхай эсвэл эрүүл мэндийн шалтаг тоочих нь бий. Тэд ийм л хүмүүс тул зүгээр л хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Тэд таны дэмжлэгийг бүхнээс илүү хүлээж, дэмжээгүй тохиолдолд таныг таагүй байдалд оруулна. Харин зөвхөн тодорхой нөхцөл байдалд л тэдэнд хэрэгтэй байгаа дэмжлэгийг үзүүлээрэй гэж сэтгэл зүйч зөвлөжээ. Танд зөвхөн таагүй байдал үүсгэдэг хүнийг тэр бүр магтах хэцүү ч хааяа магтаалыг үг хэлэхэд илүүдэхгүй. Энэ стратеги нь бусад аргаас хамаагүй хялбар. Нэгэнт дэмжлэг авсан энергийн вампирууд өгсөн даалгаврыг энгийн хүмүүсээс ч илүү хийдэг байна. Эерэг үнэлгээ авсан тэд анхааралтай найз, үнэнч амраг, хөдөлмөрч ажилтан болж чаддаг. Харин тэднийг магтаж, хайрлаж чадахгүй бол холхон байсан нь дээр.
Энергийн вампир таныг хэн нэгнийг гомдоосон гэвэл бодит байдал дээр өөрөө гомдсон гэсэн үг. Ийм хүмүүс өөрсдийнхөө хүслийг бусдынхаар төлөөлүүлэн илэрхийлдэг байна.
Өөрийнхөө мотивейшныг зөв үнэлэхийг хичээгээрэй. Хүн бүр өөрийн эрх ашигтаа хөтлөгддөг. Тиймээс та өөрөө юу хүсэж байгаагаа шууд хэлж байхыг сэтгэл зүйч зөвлөсөн байна. Хүн бүрд та юу хүсэж байгаа, та юу мэдэрч байгаа нь тодорхой байг. Энергийн вампирын тарьсан асуудлыг шийдэхдээ өнгөрснийг бус харин юунд хүрэхийг хүсэж байгаа талаар бодох хэрэгтэй. Таны үйлдэл таны зорилгыг тодорхойлдог. Гэхдээ үйлдлээрээ гэхээсээ илүү хэлэхэд илүү хялбар байдаг.
Энергийн вампируудын нэг онцлог нь тэдний үйлдэл, үг хоёр нь байнга зөрчилдөж байдаг. Хэрэв тэднээс юу хүсэж байгааг нь асуувал тэд таныг л аз жаргалтай байхыг хүсэж байна гэж хариулна. Харин ингэж хэлснийхээ дараа таны уурыг барсаар байх болно.
Энергийн вампиртай хийх тулаанд та ялахгүй. Хэрэв энергийн вампиртай харилцах харилцаа тань дайн болж хувирсан бол та ялагдсан гэсэн үг. Тиймээс өөрөө өөрийгөө л ял.
Ажил хэргийн ч тэр, хайр сэтгэлийн ч тэр харилцаа холбоонд энергийн вампирууд бусдын нүдэнд төгс харагдахыг хичээдэг. Бусдын дэмжлэгийг авах гэсэн хязгааргүй хамаарлыг нь хазаарлах боломж бас бий гэж Бернштейн үзэж байна. Үүний тулд тэдэнд анхаарал тавь. Бусдын дэмжлэг авах зорилготой хүмүүсийг үл тоомсорлосноор та өөрөө л асуудалд орно. Энэ бол таныг хянах шилдэг арга юм.
Энергийн вампир танд таатай зүйл хийхдээ танаас яг тийм үйлдлийг хүлээнэ. Тэднээс юу хүсэж байгаагаа тодорхой ойлгуулахгүй бол тэд танд юу хэрэгтэйг заана. Хэрэв таны сэтгэл зүйн эрүүл мэнд чухал бол хамт амьдардаг эсвэл ажилладаг энергийн вампирт юу хүсэж байгаагаа тодорхой ойлгуул. Таны амьдрал хамаагүй хялбар болно гэж сэтгэл зүйч зөвлөжээ.
Ийм хүмүүстэй харьцахад шүүмжлэл зөвхөн нөхцөл байдлыг улам хурцатгадаг. Аливаа шүүмжлэл өөрчлөлтийг бус харин өөрийгөө зөвтгөх сэдлийг төрүүлж байдаг. Энергийн вампиртай харьцах шилдэг тактик бол урьдчилан сэргийлэх явдал юм.
Энергийн вампирыг гомдооход тэд эвсэл өвдөнө эсвэл бусад хүмүүстэй таны тухай ярьж эхэлдэг. Ийм үйлдлийнх нь төлөө та уурлавал таныг “хүчирхийлэгч” болгож хувиргана. Хэрэв та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чаддаггүй бол энергийн вампируудтай харьцах шаардлага огт байхгүй. Та тэднийг болон өөрийгөө үзэн ядаж эхэлнэ.
Энергийн вампирууд эргэн тойрондоо асар их асуудал үүсгэдэг ч тэдний сэдэл нь туйлын энгийн. Тэдэнд анхаарал, магтаал л хэрэгтэй. Ийм хүмүүстэй харилцахад гардаг гол бэрхшээл нь өөрсдийнхөө үйлдлээрээ тэд таныг ямар ч хэрэггүй тулаанд оруулдаг. Энэ тулаанд зөвхөн өөрийгөө л ялах нь чухал гэж сэтгэл зүйч Алберт Бернштейн онцолсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
юугаа хаанаас халт мульт орчуулсан болсонийм хлгийн юмс бичтж хэдэн төг олох гнж.