Австрид вакцин хийсний дараа нас барсан 41 тохиолдлыг судалж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Австрид “Pfizer/BioNtech” компанийн коронавирусний эсрэг вакцин хийлгэснийхээ дараа нас барсан 41 тохиолдлыг судалж байна. Австрийн Холбооны аюулгүй байдал, эрүүлийг хамгаалах албанаас мэдээлснээр дээрх хүмүүсийн нас баралт коронавирусний эсрэг вакцин хийлгэсэнтэй нь холбоогүй болохыг тогтоожээ.

COVID-19-ийн эсрэг “Pfizer/BioNTech” вакциныг хийлгэснийхээ дараа нас барсан 11 хүн нь халдварын нууц үедээ байсан аж. Харин 19 хүн архаг хууч өвчинтэй, түүнээсээ болж нас баржээ.

Мэргэжилтнүүд одоогоор Ковидын эсрэг вакцины улмаас хүн нас барсан гэсэн баталгаа олоогүй талаар Австрийн Холбооны аюулгүй байдал, эрүүлийг хамгаалах албанаас мэдэгдсэн байна. Вакцины улмаас нас барсан тохиолдол илэрсэн эсэхийг судлах ажил үргэлжилж байгаа аж.

Өмнө нь Швейцарын “Swissmedic” эмийн зах зээлийн хяналтын байгууллага тус улсад коронавирусний эсрэг вакцин хийлгэснийхээ дараа хамгийн багадаа 16 хүн нас барсан талаар мэдэгджээ.

 

Top