ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн романтик болзоо зохионо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 10

Хонь

Танд өнөөдөр боломж гарна. Бусдын хэрүүл маргаанд бүү оролц. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх замд тань ямар нэгэн хязгаарлалт, саад тулгарахгүй.

Үхэр

Хүч, бололцоогоо буруу тооцоолж болохгүй. Үүнээс болж буруу чиглэлийг сонгож болзошгүй байна. Сэтгэл санаагаа тайван байлгаж, эрхэмлэдэг хүмүүстэйгээ харилцаагаа муутгахгүй байхыг зөвлөж байна.

Ихэр

Өнөөдөр таныг их ажил хүлээж байна. Ээлж дараатай хөдөл. Нэг даалгаврыг гүйцэтгэсний дараа дараагийн ажилдаа ороорой. Ингэснээр зөв замаар зорилго өөдөө явах болно. Хувийн харилцааны хувьд энэ өдөр маш таатай байх болно.

Мэлхий

Идэвх гаргах гэж яарна. Эргэлзээ таныг зовоож, таамаг төөрнө. Санаа нэгтэй найз нөхдийнхөө дэмжлэгийг аваарай. Хүчээ нэгтгэн байж төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадна. Ажил дээр таатай өөрчлөлт гарч магадгүй байна.

Арслан

Та өнөөдөр бие даан ажилла. Ингэснээр өөрийгөө хэрэггүй санаа зовнил, урам хугарахаас ангижруулна. Нөхцөл байдлыг тайван судалж, туслалцаа нь хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоогоорой.

Охин

Хуучирсан, үр ашиггүй аливаа зүйлсээс нэг мөсөн ангижрахыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр алдаа гаргаж, бусдыг бухимдуулж болзошгүй ч асуудлын шалтгаан нь тодорхой харагдана. Биеийн таагүй хэлэмжээ зас.

Жинлүүр

Сэтгэл санаа сайхан байна. Ажил дээрээ зөв тооцоолол гаргана. Удирдлага тань өгсөн даалгавраа ойр ойрхон өөрчилж магадгүй ч танд хүндрэл үүсэхгүй. Харин хувийн амьдралдаа буруу зүйл хийж байгаа эсэх талаараа бодож үзэхэд илүүдэхгүй.

Хилэнц

Танд тийм ч хүнд биш даалгавар ирнэ. Ажлаа зоригтой эхлээрэй. Романтик болзоо зохионо. Найзуудтайгаа уулз. Сайн танихгүй хүмүүстэй ярилцахад ч тохиромжтой өдөр. Энэ бүгд танд таатай мэдрэмж төрүүлнэ.

Нум

Танд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй бол хуучин найз нөхдөдөө шууд хандаарай. Тэд таны өмнө тулгарсан асуудлыг өөр өнцгөөс харна. Үүний ачаар та энгийн шийдлийг богино хугацаанд олох болно.

Матар

Сууж ажиллахад тохиромжгүй. Өрсөлдөгч нар таны араар хуйвалдаан зохиож болзошгүй тул хов жив хийх шалтаг бүү олгоорой. Дотнын хүмүүстэйгээ сонирхолтой сэдвээр яриа өрнүүл.

Хумх

Шинэ төлөвлөгөө зохиохыг зөвлөж байна. Сэтгэл хөдлөлөө хяна. Танд тусламж хэрэгтэй байгаа бол зөвхөн итгэдэг хүндээ хандаарай. Эсвэл илүү тохиромжтой үеийг хүлээхэд гэмгүй юм.

Загас

Шинэ ажил эхлүүлэхээр шийдсэн бол бусдын тусламжгүй хийхийг хичээ. Энэ өдөр од эрхэс эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Ажлын өдөр дуусах үед удирдлагатайгаа ярилцахад тохиромжтой. Дараа нь хувийн ажил хэргээ яаралгүй амжуул.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top