Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакциныг асуудалгүй гэж үзэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Австрид Британи-шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хийлгэсэн эмэгтэй нас барсан, бас нэгэн хүнд хүндрэл илэрсэн зэрэг мэдээлэл гарсан байна. Уг асуудлаас үүдэн Австрийн Засгийн газар “АstraZeneca” вакциныг хийхээ зогсоогоод байжээ.

Тэгвэл Европын эмийн агентлаг Австрид уг вакциныг хийлгэсэн хүмүүст ямар нэгэн хүндрэл илрээгүй гэж үзсэн байна. Тус агентлагийн мэдэгдсэнээр “AstraZeneca” вакцины заалт дээр бичигдээгүй гаж нөлөө, асуудал илрүүлээгүй гэнэ.

“AstraZeneca” компанийн вакцины тухайд, АНУ-д хийлгэсэн хүмүүст арьсны үрэвслийн гаж нөлөө илэрсэн, Австрид вакцин хийлгэсэн хүн нас барсан, бас нэг хүнд хүндрэл үүссэн зэрэг мэдээлэл гарсан юм. Вакцины чанарыг шалгах ажил үргэлжилж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.133) 2025 оны 03 сарын 13

Манайд ирж байгаа астра зенека вакцины савалгаа нь өөр бсандаа

2  |  0
Top