Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар өчигдөр /2021.03.11/ Төрийн ордны их танхимд боллоо.
Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтыг үр дүнтэй хийх ёстой болохыг сануулаад “Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг сайтар судалж, хэрэгжүүлэх хүрээнд хэлбэр биш, агуулга талаас нь харж ажиллах шаардлагатайг анхаараарай гэв. Монгол Улсын Засгийн газар орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даан шийдвэр гаргах эрхзүйн чадамжийг бүрдүүлж ажиллана. Иймд авилга албан тушаалын алдаа дутагдлаас ангид байж, КОВИД19-ын эсрэг тэмцэж байгаа энэ үед онцгой комиссын дарга нарын хувиар шийдвэр гаргахдаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих хөтөлбөрийг дэмжиж, асуудлаа цогцоор нь харж, уян хатан шийдвэр гаргахыг захилаа.
Мөн улирлын чанартай бүтээн байгуулалтууд эхэлж, эдийн засагт жижиг дунд бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин зээл гаргаж эхэлснийг тооцох, бүх талаар дэмжих ёстойг сануулав. Коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын төлөвлөгөөгөө тус бүр гаргаж УОК-т танилцуулж хамтарч ажиллахыг үүрэг болгов.
Төрийн албаны үйл ажиллагааг цахимжуулах зорилт тавьж буй хүрээнд шат шатандаа иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэе. Ингэснээр авилга хүнд суртал буурна. Нийтийн соёлд дэвшил гаргахын төлөө засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, ажлаараа үлгэрлэж ажиллая гэлээ. Ажил албан тушаалын томилгоог мерит зарчимд үндэслэн хийж байхыг орон нутгийн удирдлагуудаас Ерөнхий сайд хүслээ.
Уулзалтад мөн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж болон Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, үг хэлж, асуултад хариуллаа.
Сэтгэгдэл ( 9 )
Хөөрхий энэ хөрөрийн хүсэл санаа нь хязгааргүй их ч мэдлэг чавар нь дэндүү хомс, ПИАР дахаас өөр мэхгүй эр
Энэ нөхөр мерит зарчим гэж яриад байбал болно гэдэг юм биш биздээ. Үгүй шүү? худал үгийг 1000 давтаад хэлчихвэл хар масст үнэн гээд итгүүлэхээс өөр шүү ккк.Одоо хар масс холон дахин яриад байвал худлаа байдаг юм билээ гэлцэх болсоон . Оюукаа ”ШОУ”-дах аргаа өөрчилөх хэрэгтэй ккк ПИАР хийдээ ч нэг л улиг болсон аргаа хэрэгж хэрэгүй бололтой ккк.Санаанаасаа арга брил тань хоцроод байна ккк
danaa ulger yrih ym aa hezee ch heregjihgui ene zarchim
Хаана байна тэр Мерит зарчим чинь, хаана ч байхгүй зүйлийг та өөрөө л өөрийн шууд бүтцээсээ л эхлэхгүй юм бол юун орон нутаг вэ, таны шууд мэдлийн яамдууд агентлагууд, төр болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд шагналын, хандивын, нутаг нугын томилгоо газар авч дууслаа, томилогдсон хүмүүс нь ядаж байхад ажлаа ч мэдэхгүй туршлаша ч байхгүй, нэг л их гадаад хэлтэй гадаад дотоодоор хэссэн, цахим фс ээр элдэв юм донгодсон мэдэмхийрэгч хөрөнгөлөг хүмүүс байх вм. Мөрөөрөө анхан шатнаас нь шат ахин хичээн зүтгэж байгаа ажилтнуудыг яагаад олж харахгүй байна аа, сохор төр шоуны төр боллоо
Энэ төрийн албаны томилгоо нэг л биш. Үргэлж сайхан яярьдагч хэргжилт ”0”. Одоо ч үргэлжилж л байна. Ийм байх юм бол тэр төрийн албаны хууль тэр ме?рит зарчим энэ тэр бол зүгээр л хоосон буу болж байнадаа. Хрэгжүүлчихээд үр дүнгээ ярьдаг болвол яасийм.
boon chaldvar ,amisgalachad chechuu bna ESaid ajillaa chiigeechee !!!, ter 1 say togrogiig oguuleed chatuu chol chorio tavi. Ouuynerdene songuuliin ajillaa daraa bol,odoo UB chot aimschigtai duusaschgui zondoo chaldvar tarchaj bna. novschoo oligtoi chodloochee
boon chaldvar ,amisgalachad chechuu bna ESaid ajillaa chiigeechee !!!, ter 1 say togrogiig oguuleed chatuu chol chorio tavi. Ouuynerdene songuuliin ajillaa daraa bol,odoo UB chot aimschigtai duusaschgui zondoo chaldvar tarchaj bna. novschoo oligtoi chodloochee
А.Гансүхийн аавыг машинаар дайрч гэмтээснээ тайлбарална уу
Балмад Ерөнхий сайд