Хятад улс Олимпын тамирчдад вакцин санал болгов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Хятадын Олимпын Хороо Токиогийн зуны Олимп болон 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын их наадамд оролцох тамирчдад вакцин санал болгосон тухай Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

Түүний хэлснээр, ОУОХ Олимп, Паралимпын багуудын вакцины төлбөрийг хариуцах аж.

ОУОХ Олимпын наадамд аль болох вакцин хийлгэсэн тамирчдыг оролцуулах байр суурийг баримталж байна. Гэхдээ тамирчдад вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй бөгөөд Засгийн газруудад вакцинжуулалтын протоколыг зөрчин тамирчдыг вакцинжуулалтад дараалалгүй хамруулах хүсэлт тавихгүй гэнэ.

Унгар, Литв, Мексик зэрэг улсын тамирчид дараалалгүй вакцин хийлгэж эхэлжээ. Харин Их Британи, АНУ, Герман зэрэг улсын Олимпын хороод тамирчиддаа дарааллаа хүлээж, вакцин хийлгэ гэсэн шаардлага тавьсан байна. Учир нь Олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд залуу, эрүүл тамирчид давуу эрх эдлэн, вакцин хийлгэх нь ёс суртахуун болон ёс зүйд нийцэх эсэх асуудал тавигдаж байгаа юм гэж ВВС агентлаг бичжээ.

Top