Словакт "AstraZeneca" вакцин хийлгэсэн хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Словакт “AstraZeneca” вакцин хийлгэсэн дунд сургуулийн багш эмэгтэй нас баржээ. 38 настай эмэгтэй өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд вакцинд хамрагдаад 27-нд нас барсан талаар аав нь ярьсан байна. Бүсгүйд өндөр халуурах, даарах, толгой өвдөх зэргээр вакцины сөрөг нөлөө илэрч байжээ.

Багш эмэгтэйн биеийн байдал хүндэрч, эмнэлэгт очоод хэдхэн хоногийн дараа нас барсан байна. Гэхдээ түүний үхлийн шалтгааныг “AstraZeneca” вакцинаас болсон эсэхийг баттай тогтоогоогүй байгаа аж. Түүнд хийсэн вакцин “AstraZeneca” компанийн ABV2856 төрлийн вакцин байжээ.

Словак улсад “AstraZeneca” вакциныг бага болон дунд сургуулийн багш нарт хийж байгаа гэнэ. Одоогоор 208340 хүнийг вакцинд хамруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top